Тархины хийдэг хачирхалтай 11 зүйл

Тархи тэр болгон бидний хүсэл сонирхлыг дагадаггүй. Тиймээс бид зарим үйлдлийг яагаад хийгээд байгаагаа сайн олгодоггүй цаашлаад өөрийгөө бүрэн хянаж чадахгүй тохиолдол олонтаа гардаг. Тэгвэл бидний тархи зарим үед бидний төсөөлж байдгаас арай өөрөөр ажилладаг гэнэ. Үүнийг мэдэж авцгаая.

Тархины хийдэг хачирхалтай 11 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Таны хоол боловсруулах тогтолцоог дарангуйлж хэтрүүлэн идэхэд хүргэдэг

Дөнгөж сайхан хоол, зуушны идсэний дараа ч ходоодонд үргэлж "амттанд зориулсан зай" үлдсэн байдаг.  Учир нь тархи, хүний биеийн хоол хүнсний зохистой хэрэгцээ болон хоолны дуршлыг бүрэн хянаж байдаг хоол боловсруулах системд нөлөөлснөөр тухайн зүйлийг зөвхөн гаднаасаа сайхан харагдсаны төлөө идмээр санагддаг.

Хэдий саяхан хооллосон, цадсан байлаа ч тархи энэхүү мэдээллийг үгүйсгэх, санахгүй байх боломжтой ба  улмаар хэт их идэх юм уу эсвэл бүүр хоол боловсруулах системийн эмгэг тусахад хүргэнэ.

Таны хоол боловсруулах тогтолцоог дарангуйлж хэтрүүлэн идэхэд хүргэдэг

2 Тээврийн хэрэгслүүд хэрхэн ажилладаг болохыг бидний тархи бүрэн ойлгоогүй байдаг.

Хүн төрөлхтөн байнгын хөдөлгөөнд оршсоор ирсэн ч хачирхалтай нь, бие махбодь үүнд сөрөг хариу үйлдэл үзүүлэх үе байдаг. Гүйх, алхах үед хөлийн хөдөлгөөнөөс болоод нэлээд илэрхий дээш доош хэлбэлзэх байдал мэдрэгддэг. Хүний нүд, чихэнд байрлах тэнцвэрийн мэдрэлүүд үүнийг мэдэрч байдаг. Харин тээврийн хэрэгслээр зорчих үед  бусад мэдрэлүүд өндөр хурдаар хөдөлгөөнд орж буйг мэдэрсэн  ч хүний нүд үүнийг хэвийн тогтвортой байна гэж үздэг. Энэхүү ялгаатай дохионууд тархинд зэрэг хүрснээр төөрөгдөл үүсгэдэг байна.

Харин тархи энэхүү зөрчилдөөнтэй байдлын үндэс нь хордлогоос болсон гэж дүгнэн бөөлжих хариу үйлдлийг идэвхжүүлдэг.  Бөөлжих нь тархины хувьд "дахин ачаалах" үйлдэл юм.

Тээврийн хэрэгслүүд хэрхэн ажилладаг болохыг бидний тархи бүрэн ойлгоогүй байдаг.

3 Дөнгөж сэрсний дараа хөдөлгөөний хяналтын системийг асаахаа мартдаг

Биднийг гүн нойронд автах үед тархи хэвийн ажилласаар байдаг. Харин хөдөлгөөний хяналтын систем идэвхгүй болдог. Гэвч биднийг гүн нойрноос сэрэх үед тархи хөдөлгөөний хяналтыг сэрээхээ мартсанаар асуудал үүсдэг аж. 

Нойрны саажилтад орж үзсэн хүн бүр сэрчихсэн хэрнээ хөдөлж чадахгүй байх мэдрэмжийг мэдэх байх. Энэ нь хүний тархи заримдаа ядаргаа, стресс зэрэг шалтгааны улмаас биднийг нойрноосоо сэрэхтэй зэрэгцэн булчингуудыг сэрээлгүй орхигдуулснаас болдог. Удаан үргэлжлэхгүй боловч  энэ үнэхээр таагүй мэдрэмж шүү.

Дөнгөж сэрсний дараа хөдөлгөөний хяналтын системийг асаахаа мартдаг

4 Бүх зүйл шударга гэж үздэг

Гадаад ертөнцийн дайсагналын эсрэг сэтгэлзүйн хамгаалалт, эсвэл өөр ямар нэг шалтгаанаар бидний тархи сайн зүйлс шагнагдаж муу нь шийтгэгддэг, хорвоогийн бүх зүйл шударга байдаг гэж үздэг болохыг "Дэлхийн таамаглал /Just World Hypothesis/"-ийн судалгаа харуулжээ.

Мэдээж энэ нь зуун хувь үнэн биш учраас заримдаа асуудал дагуулдаг. Жишээ нь, баян чинээлэг эрх мэдэлтэй хүмүүс болон хүнд хэцүүг туулж яваа хүмүүсийн аль аль нь ийм л байх ёстой гэж бодно. Мөн ядуус, хүнд хэцүүг туулж буй хүмүүст таагүй хандаж, алдартай одод муухай аашлахад үл тоон ийм байх нь буруу зүйл биш гэж үзнэ.

Бүх зүйл шударга гэж үздэг

5 Даалгасан зүйлийг маш амархан гүйцэтгэнэ

Буруу зүйл хийснийхээ дараа "Би бусдын хэлснийг л хийсэн шүү дээ" гэж хэлэх нь сайхан шалтаг болдог. Баримтаас үзэхэд, ингэж буруугаа хүлээхээс бултах нь үндэслэлтэй бөгөөд олон жилийн судалгааны явцад хүмүүс хангалттай үндэслэл байвал бусдадаа хор учруулах, муу зүйл хийхээс буцахгүй гэдэг нь батлагдсан. Учир нь бидний тархи хэн нэгэнд захирагдах, хэн нэгнийг дээгүүр эрх мэдэлтэй гэж мэдрэх үедээ өөрийгөө зөвхөн "төлөөлөгч" төдий гэж үздэг. Ингэснээр хариуцлага хүлээх шаардлагагүй болж, энгийн үед зайлсхийх байсан зүйлээ ч хийж чаддаг байна.

Даалгасан зүйлийг маш амархан гүйцэтгэнэ

6 Тэнэглэж байгаагаа ухаардаггүй

Хэрэв та өөрийнх нь буруу байхад огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй зөрүүдлэх хэн нэгэнтэй ширүүхэн маргалдаж үзсэн бол Даннинг-Кругэрийн нөлөөллийг өөрийн биеэр мэдэрчээ. Энэ нь тархи өөрийн хэм хэмжээг зөв зүйтэй үнэлэх чадвар дутмаг, бусдыг өөрөөсөө ухаантай байхыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдлаас үүдсэн хачин жигтэй үзэгдэл бөгөөд инээд хүрмээр, дээд зэргийн өөртөө итгэлтэй зан гаргаж бусдыг үгүйсгэхэд хүргэдэг.

Азаар ихэнх хүмүүс ийм биш, өөртөө итгэх итгэл нь ч мөн адил бусдыг хүндэтгэж үзэх хэмжээнд байдаг.

Тэнэглэж байгаагаа ухаардаггүй

7 Ой санамжийг засварладаг

Хүмүүс өөрсдийнх нь ой санамжид буй дурсамж бүхэн тэдэнд тохиолдсон, болж өнгөрсөн үнэн бодит явдлууд гэж итгэдэг. Энэ нь нэг талаар үнэн боловч зарим тохиолдолд ой санамжууд болж өнгөрсөн явдлаас огт өөр байдаг.

Үнэндээ бидний тархи дурсамжуудыг үргэлж засж  өөрчилж байдаг ба зарим дурсамжийн хэсгийг дахин өөрөөр төсөөлж бодож үнэндээ юу болсон тухай ой санамжийн хэсгийг байнга өөрчилж байдаг. Энэхүү гажуудсан, хувиа хичээсэн шинжтэй үйлдлийн үр дүнд тархи биднийг байгаагаасаа илүү догь, сайн сайхан нэгэн гэж харагдуулдаг байна.

Ой санамжийг засварладаг

8 Амтлах мэдрэхүй дангаараа тийм ч сайн биш

Хүний үндсэн таван мэдрэхүй дунд хамгийн сул нь амтлах мэдрэхүй гэж яригддаг. Зарим хурц, тод амттай зүйлсийг эс тооцвол ихэнх зүйлсийн жинхэнэ амтыг мэдрэхийн тулд үнэрлэх, заримдаа бүр харах мэдрэхүй шаардлагатай байдаг.

Туршилтаас үзэхэд, нүдээ боож хамраа бөглөсөн үед хүн алим жимсийг сонгино болон төмснөөс бараг ялгадаггүй болох нь тогтоогдсон. Цаашлаад дарс амтлагчдын дунд явуулсан судалгаанаас үзэхэд, дарсны мэргэжилтнүүдийн ярьдаг хоорондоо үл ялгагдам олон төрлийн амтнууд бүгд оюун ухаанд л байдаг зүйл аж.

Амтлах мэдрэхүй дангаараа тийм ч сайн биш

9 Уур хүрсэн үед маш өөдрөг, өөртөө хэт итгэлтэй болдог

Уур хүрэх нь биеийн олон хэсгүүдэд нөлөөлдөг ч хамгийн сонирхолтой нь хүн ууртай үедээ жирийн үеэс илүү өөдрөг болдог байна. Уур хүрэх нь таны тархины тэмүүлэл мотивацийг удирддаг мэдрэлүүдэд түлхэц өгч уурыг тань хүргэж буй ямар ч зүйлтэй нүүр тулах итгэл зоригтой болгодог.

Гэвч нөгөө талаар энэ үед эрсдлийг тооцох мэдрэхүйг гажуудуулснаар эсрэг тал маань биднээс хамаагүй илүү, хүчтэй байсан ч айхгүй болгоно. Үр дүнд нь хангалттай ууртай үедээ хүн өөрөөсөө дөрөв илүү том биетэй, хүчтэй нэгнийг тулаанд дуудах боломжтой.

Уур хүрсэн үед маш өөдрөг, өөртөө хэт итгэлтэй болдог

10 Ичгүүртэй байдалд орохыг жинхэнэ аюул гэж үздэг

Тархинд аюул, эрсдэлээс сэргийлэх зайлсхийх үүрэг бүхий цогц мэдрэлийн систем ажиллаж байдаг. Мөн бусдад таалагдаж хүндлэгдэхийг хүсдэг.

Гэвч энэхүү хоёр өөр төрлийн мэдрэхүй давхцах үед тархи бусдын өмнө тэнэг байдалд орох, хангалтгүй муу сэтгэгдэл төрүүлэх вий гэсэн айдаст автдаг байна. Үр дүнд нь, ямар нэг жинхэнэ аюул занал учраагүй байсан ч зөвхөн хүмүүсийн юу гэж ярихаас айсан бодол нь аюул учрах үед л идэвхжиж өөрийгөө хамгаалах хариу үйлдэл гаргахад хүргэдэг.

Ичгүүртэй байдалд орохыг жинхэнэ аюул гэж үздэг

11 Үргэлж нүүр царай харж байдаг

Тархины тодорхой хэсэг нь нүдээр харсан зүйлийг боловсруулан үр дүнг гаргаж ирэхэд зориулагдсан байдаг. Хүмүүс бусдын нүүр царайнаас маш их мэдээлэл уншиж байдаг.

Хэдий тийм ч гэсэн заримдаа бидний тархи "ойртож ирсэн бүхний" нүүр царайг таних гэж оролддог бөгөөд ийм учраас бид мод, шорлог , чулуу бүр цэг тэмдгийн нийлбэр зэрэг хаа хамаагүй зүйлсээс нүүр царай таньж байдаг ажээ.

Үргэлж нүүр царай харж байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()