Сүүлийн үед толин тусгал бүхий будалт алдартай болж байгаа бөгөөд уг будалтыг тусгай гялалзсан нунтгаар хийдэг. Харин ямар өнгө сонгох нь таны дур юм. Ерөнхийдөө энэ хавар гялалзсан хээ угалз бүхий хумс моодонд орж байгаа аж.
Мөнгөлөг смайл
Энэхүү 2D мөнгөлөг, смайл бүхий френч таны сэтгэл санааг сэргээж, хаврын урин дулаан уур амьсгалыг оруулах болно.
Дусал
Хэрвээ та энгийн френчээс залхсан бол үзүүр хэсэгтээ гялалзсан бөмбөлөг бүхий френчийг хийж болно. Энэ нь зуны халуунд хайлж буй зайрмаг мэт харагдаж байгаа биз.
Солонгон френч
Френч яагаад заавал цагаан өнгөтэй байх ёстой гэж. Хумсныхаа үзүүрийг өнгө өнгөөр будах солонгон френчийг сонирхоод үзээрэй. Бүх төрлийн хувцастай зохицох төгс будалт гэхэд болно.
Гялалзсан ягаан
Яг энэ будалтыг хийхэд ягаан нунтаг бодсыг ашигласан байна. Хэрвээ та гялалзсан, ягаан зүйлд дуртай бол энэ таны сонголт байх болно.
Давхар френч
Френч будалтын бас нэгэн шинэчилсэн хувилбар гэхэд болно. Хумсны үзүүрт байх 2 зураас нь бусдын анхаарлыг ихээр татах бөгөөд нэгэн хэвийн дасал болсон маникюрыг өөрчлөх боломжтой болохыг харуулж байна.
Гялалзсан шавар
Энэхүү маникюрыг хальтхан харах юм бол учрыг нь төдийлөн ойлгохгүй болов уу. Тиймээс хүмүүсийн харц таны хумсан дээр бууна гэдэгт бэлтгэлтэй байгаарай.
Ягаан алт
Ерөнхийдөө уламжлалт френч будалттай адил хэдий ч үзүүр нь цагаан бус харин алтлаг болон зэс холилдсон байх болно.
Тугалган цаас
Энэхүү жижиг олон өнгийн тугалган цаас бүхий будалт 2000 оны эхэн үеийг санагдуулна. Уг будалтыг хийхэд заавал салон орох шаардлагагүй. Та зүгээр л өөрөө өнгө өнгийн тугалган цаасыг хумсан дээрээ замбараагүй наахад л хангалттай.