"Мартын 8"-ны өдөр хайртай хүнтэйгээ хамт үзэх 8 кино

2022-03-06, 23:40
5,862

Шинээр гарсан киног заавал кино театрт очиж үзэхийн оронд стриминг үйлчилгээ ашиглан гэртээ тухтай үзэхийг хосууд сүүлийн үед эрхэмлэх болжээ. Иймд та бүхэнд удахгүй болох "Мартын 8"-ны өдөр хайртай хүнтэйгээ хамт үзэхэд төгс тохирох романтик бөгөөд гэгээлэг, шинэхэн бөгөөд шилдэг кинонуудаас танилцуулж байна. Хамгийн гайхалтай нь та эдгээр бүтээлүүдийг "VOO cinema" цэсээс үзээд Турк рүү хосоороо аялах эрхийн эзэн болох боломжтой юм.

"Мартын 8"-ны өдөр хайртай хүнтэйгээ хамт үзэх 8 кино

1 The World to Come

19-р зууны дунд үед, Америк тивийн зүүн эргийн хаа нэгтээ энэхүү түүх эхэлнэ. Зэргэлдээ хоёр фермийн гэрийн эзэгтэй нар удалгүй нэг нэгэндээ татагдаж буйгаа ухаарав. Гэвч тусгаарлагдсан амьдрал, хөдөө нутгийн бэрхшээл, өршөөлгүй байгаль дэлхий тэдний бие махбодь болон сэтгэл зүйн тэвчээрийг шалгахаар хүлээж байлаа...

Сүүлийн жилүүдэд гарсан ЛГБТ сэдэвт бүтээлүүдээс хийц, найруулгаараа ялгарсан "The World to Come" кино нь Норвегийн найруулагч Мона Фаствольдын бүтээл бөгөөд 77 дахь удаагийн Венецийн кино наадмаас төрөлдөө шилдгээр тодорсон байна.

The World to Come

2 Words on Bathroom Walls

Ухаалаг, нямбай өсвөр насны хүү Адамын хувьд бусдаас нуудаг нэгэн асуудалтай байлаа. Төгсөх жилдээ сэтгэцийн асуудалтай хэмээн оношлогдсон тэрээр удалгүй ангийнхаа онц сурлагатан охинд дурлаж орхино. Ийнхүү түүнийг сэтгэл зүрхээ нээж, өвчнөөсөө ичиж зовохгүй, түүндээ баригдмал амьдрахгүй байхад сургах хүн нь шинэхэн найз охин нь болно.

Орчин үеийн залууст маш сургамжтай, бие биенээ хайрлахыг уриалсан бүтээл хэмээн олон шүүмжлэгчдээс магтаалын үг сонссон энэхүү киног Тор Фройдентал найруулжээ.

Words on Bathroom Walls

3 The Calm Beyond

Цементэн арал дээр ганцаараа хаягдсан нэгэн бүсгүйн түүх. Дэлхийг сүйрүүлсэн цунами Хонконгийг тэр чигт нь усанд автуулахад нэгэн залуу бүсгүй амьд үлдэж, орон сууцны барилгын үлдэгдэл дотор толгой хоргодно. Гэтэл нэгэн бяцхан охин гарч ирснээр бүсгүйн чимээгүй, нуугдмал амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө.

Амьд үлдэхийн төлөөх тэмцэл, хүний бусдыг гэх сэтгэлийг харуулсан энэхүү кино нь Хонконгийн найруулагч Жошуа Вонгийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Кара Ванг тогложээ.

The Calm Beyond

4 Waiting For Rain

Ухаалаг утас, интернет байгаагүй үед бие биенээ санаж, тэмүүлсэн хосууд хэрхэн холбогддог байсан бэ? Тэгвэл хуучин нэг ангид сурч байсан Ён У, Со Хи нар захидлаар харилцахаар шийднэ. Гэхдээ тэр хоёр хэрэв 12-р сарын 31-нд бороо орсон цагт л уулзана гэж тохирсон байлаа.

Дурлалын жаргал, хүлээлтийн зовлонг танд мэдрүүлэх энэхүү кино нь энгийн гэгээлэг бөгөөд амьдралд илүү ойрхон сэдэвтэй тул үзэгчдэд маш их таалагджээ.

Waiting For Rain

5 Together Together

Ганц бие явсаар нас хэвийсэн Мэттийн хувьд үрийн зулай үнэрлэхийг юунаас ч илүү хүсдэг байлаа. Аз болж нэгэн залуухан бүсгүй түүнд тээгч эхийн үйлчилгээ үзүүлэхээр зөвшөөрнө. Гэтэл тэдний дунд төсөөлөөгүй харилцаа бий болсон нь яваандаа тэр хоёрын нэгнээ гэх сэтгэл, хил хязгаарынх нь шалгуур болж хувирна.

Хайр дурлал, эцэг эх болох явдлыг санаанд оромгүй өнцгөөс харуулж, хүний сэтгэл хөдлөлийг тод томруунаар буулгасан энэхүү инээдмийн киног Эди Хелмс, Патти Харрисон нарын чадварлаг жүжиглэлт чимжээ.

Together Together

6 Our Ladies

90-ээд оны Шотланд орон. Жижигхэн хотын католик сургуульд сурдаг хэсэг охид найрал дууны тэмцээнд оролцохоор Эдинбург хотыг зорино. Гэхдээ тэд тэмцээндээ ялахад бус зугаацан цэнгэх, залуустай уулзахад илүү сонирхолтой байлаа. 

Британийн сүүлийн үеийн шилдэг бүтээлд тооцогдсон Our Ladies кино нь өсвөр настнуудын амьдралд гарч ирдэг чухал сэдвийг хөндөхөөс гадна эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн мөн чанарыг бас шингээж өгчээ.

Our Ladies

7 Sound of Metal

Метал хамтлагийн бөмбөрчин залуу өдөр ирэх тусам сонсгол нь муудаж байгааг анзаарснаар түүний амьдрал ч дагаад уруудаж эхэлнэ. Ийнхүү анир чимээгүй ирээдүйтэй нүүр тулахаас өөр аргагүй болсон тэрээр хамгийн түрүүнд юу хийх бол?

Хэдий бага зардлаар бүтсэн ч үзэгч, шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан энэхүү бүтээл нь сонсох чадвараа үүрд алдсан хүмүүст амьдрал ямар байдгийг танд мэдрүүлэхийн зэрэгцээ дотоод амар амгалангийн үнэ цэнийг ухааруулах болно. 

Sound of Metal

8 Long Weekend

Зохиолч мэргэжилтэй Барт хэмээх залуу ажилдаа ч, амьдралдаа ч нэг л азгүйтээд байлаа. Нэг удаа тэрээр цоглог бөгөөд сэтгэл татам нэгэн бүсгүйтэй санамсаргүй таарах бөгөөд тэр нь ганц шөнийн учрал болж хувирна. Харин тэрхүү бүсгүйн цаана нуугдсан маш том нууц киноны үйл явдалд төсөөлөөгүй эргэлтийг авчирна.

Зөв газраа, зөв цагтаа учрах ёстой хүмүүс гэж байдгийг найруулагч Стефен Базилоне энэхүү бүтээлээрээ дамжуулж илэрхийлжээ.

Long Weekend

Та VOO аппликейшний VOO cinema цэснээс дээрх болон бусад кинонуудыг үзээд супер бэлгүүдийн эзэн болоорой. 

  • Туркийн Анталия хот руу хосоороо аялах эрх,
  • Ухаалаг ТВ
  • iPad Air 4 гэсэн бэлгүүд бүхий урамшууллын эрх кино түрээслэх бүрт танд нэмэгдэх болно.  

Үүнээс гадна үзэгчдийн дундаас 10 хоног бүр 1 бэлгийн эзэн тодруулж, Samsung Galaxy A12 гар утас болон Airpods 3, Homepod Mini-гээр бэлэг барьж байна.

Энэхүү урамшуулалд хамрагдахын тулд VOO-д заавал утасны дугаараараа бүртгүүлсэн байх хэрэгтэй анхаарна уу.

VOO Апликейшн татах линк:

Андройд бол ЭНД дарна уу

iOS бол ЭНД дарна уу

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()