Бүсгүй хүн бүрийн заавал үзэх 10 шилдэг кино

2022-03-02, 03:17
928

Таны сэтгэлийг баясгаж, ухаарал хайрлах кино үзэхэд төгс тохирсон өдрүүдийн нэг бол удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн амралт юм. Тэгвэл дараах жагсаалтад багтсан бүтээлүүд нь нас, хэл соёл, нийгмийн байдлаас үл хамааран бүхий л эмэгтэйчүүдийн амьдралд гарч ирдэг нийтлэг асуултуудад хариу өгч чадна. Эдгээр кинонуудыг та Юнивишнийн видео санд нэмэгдсэн "Бэлэгтэй Мартын 8" цэснээс хүлээн авч үзээрэй.

Бүсгүй хүн бүрийн заавал үзэх 10 шилдэг кино

1 Phantom Thread

Алдартай даашинзны загвар зохион бүтээгч Рейнольдс Вүүдкокын нэгэн хэвийн, нухацтай амьдрал нэг л өдөр орвонгоороо эргэнэ. Жирийн нэгэн зөөгч бүсгүй Алмад тэрээр ухаангүй дурлаж, өөрийн уран бүтээлийн сахиусан тэнгэрээ болгоно.

Бүсгүй хүнийг чухам юу илүү үзэсгэлэнтэй болгодгийг харуулсан энэхүү киног найруулагч Пол Томас Андерсон найруулсан бөгөөд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос "Шилдэг хувцасны дизайн" төрлийн ялагч болжээ.

Phantom Thread

2 The Handmaiden

Чинээлэг эрийн харш дотор хоригдсон дур булаам япон бүсгүй, түүний шинэхэн шивэгчнээр ажиллахаар ирсэн солонгос бүсгүй... Хувь заяаны эрхээр холбогдсон хоёр залуухан эмэгтэйн хүсэл мэдрэмж болоод хорсол шаналалаар дүүрэн түүхийг уг кинонд харуулах болно.

Oldboy, Lady Vengeance зэрэг шилдэг бүтээлүүдээрээ танигдсан Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Угийн ээлжит уран бүтээл The Handmaiden нь ижил хүйстний хайр дурлалын сэдвийг зоригтой хөндөж чадсанаараа багагүй шуугиан тарьсны зэрэгцээ зохиолын өрнөл, эргэлт, жүжигчдийн чадвар зэргээрээ яах аргагүй шилдэг бүтээлд тооцогдож чаджээ.

The Handmaiden

3 A Tale of Love and Darkness

40-өөд оны Иерусалим хотноо өсөн торнисон залуухан Амос Оз багадаа ээжийнхээ уншиж өгдөг байсан үлгэр шүлгүүдээр онгодоо хөглөж, хожмын алдарт зохиолч болно.

Үзэсгэлэнт жүжигчин Натали Портман энэхүү бүтээлийг найруулаад зогсохгүй өөрөө гол дүрд нь тоглосон юм. Израилийн түүхийн эгзэгтэй мөч, эх хүний хайр энэрэлийг хослуулан харуулсан уг киног зохиолч Амос Озийн ижил нэртэй дурдатгалаас сэдэвлэн бүтээжээ.

A Tale of Love and Darkness

4 Little Women

Зохиолч Луиза Мэй Алкоттын алдартай романыг дэлгэцийн бүтээл болгосон энэхүү кино нь өсвөр насны охидын амьдрал, саад бэрхшээл, хайр дурлал, хүсэл тэмүүллийг гайхалтайгаар харуулжээ. Киноны гол дүрийн эгч дүүсийг дүрийг Эмма Уотсон, Саоирс Ронан, Флоренс Пью, Элиза Сканлен гэсэн чадварлаг залуу жүжигчид бүтээсэн байна. Мөн найруулагч Грета Гервиг болон Лаура Дерн, Мерил Стрип тэргүүтэй домог болсон эмэгтэй жүжигчид уг кинонд өнгө нэмжээ.

"Little Women" бүтээл нь шилдэг хувцасны дизайн төрлөөр Оскарын шагнал хүртсэн бөгөөд түүнчлэн хүчирхэг эмэгтэй хүний мөн чанарыг өгүүлсэн гүн утга санаа, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан киноны хөгжим зэрэг нь энэхүү бүтээлийг үзэхгүй байхын аргагүй болгож чаджээ.

Little Women

5 Single Ladies IV

Ажил амьдралдаа амжилттай ч ганц бие хэвээр 40 нас хүрсэн Ари ажлын шугамаар Иран улсын нэгэн хот руу явна. Тэндээс санамсаргүй эртний бөгж худалдан авснаар үл мэдэгдэх далдын хүч үйлчилж, 13-р зууны Перс оронд очсоноор адал явдал эхэлнэ. 

Ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” кино төсөл 2013 онд анх гарснаасаа хойш үзэгчдийн таалалд ихээхэн нийцсэн билээ. Тэгвэл уг цувралын төгсгөлийн буюу дөрөв дэх ангийг бүтээхэд орон орны уран бүтээлчид оролцож, түүхэн дүрслэлийг чадварлаг гаргасан тул үнэхээр чанартай, сонирхолтой кино болжээ.

Single Ladies IV

6 A Girl at My Door

Сөүлийн цагдаа бүсгүй Ён Нам тушаал буурч, далайн эргийн алслагдмал бяцхан тосгонд ажиллахаар илгээгдэнэ. Шинэ газар дахь эхний өдөр гунигтай царайтай нэгэн өсвөр насны охин түүний анхаарлыг татна. Удалгүй түүнийг хойд эцгийнхээ байнгын хүчирхийлэлд амьдардаг гэдгийг мэдсэнээр охиныг хамгаалахын төлөө Ён Нам бүгдийг хийнэ.

Орчин үеийн Солонгосын нийгэмд эмэгтэй хүний өмнө тулгардаг асуудлуудыг тийм ч тухтай бус өнцгөөс харуулсан уг бүтээл гадаад, дотоодын олон том шагналуудыг хүртэж, тус улсын бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэгт тооцогдох болжээ.

A Girl at My Door

7 If Beale Street Could Talk

Хүүхэд наснаасаа эхлэн нөхөрлөж, хожим хайр сэтгэлийн холбоотой болсон Тиш, Фонни нарын харилцаанд гэнэтхэн гай зовлон тохиолдоно. Хүчингийн хэрэгт гүтгэгдсэн Фоннигийн гэм буруугүйг нотлохын төлөө бие давхар Тиш эргэлт буцалтгүй тэмцэхээр шийднэ.

Шударга бус ертөнцийн золиос болсон залуу хосын амьдрал, бүсгүй хүний тэсвэр тэвчээр, мэдрэмжийн үнэ цэнийг харуулах уг бүтээлийг Moonlight киногоороо Оскарын шагнал хүртэж байсан найруулагч Барри Женкинс бүтээжээ.

If Beale Street Could Talk

8 Худалдагч охин

Саруул хэмээх бүрэг даруухан оюутан охин санаандгүй байдлаар секс шопын худалдагчаар ажиллахаар болж, уг дэлгүүрийн эзэн Катятай танилцсанаар амьдралынхаа хачирхалтай хэсэгт хөл тавина.

Эмэгтэй хүний тухай сэдвийг голчлон хөнддөг найруулагч Ж.Сэнгэдоржийн энэхүү бүтээл нь охиноос бүсгүй хүн болж төлөвших, ялангуяа бэлгийн хөгжлийн үйл явцыг тун өвөрмөцөөр харуулжээ. Түүнчлэн секс бол ичиж нуугаад байх зүйл биш, харин ч бэлгийн боловсролыг эцэг эхчүүд үр хүүхдүүддээ зохих насанд нь хэлж ойлгуулах хэрэгтэйг сануулсан байна.

Худалдагч охин

9 The Sound of a Flower

Чусон улсын сүүлчийн жилүүдэд эмэгтэй хүн олны өмнө дуулахыг хориглодог байв. Гэтэл багаасаа дуучин болохыг мөрөөдсөн Чэ Сон хэмээх охин эрэгтэй хүний дүрд хувирч алдартай туульч болсон Шин Жэ Хёгийн шавь болсноор киноны үйл явдал өрнөнө.

Кпоп од Suzy-ийн гол дүрд нь тоглосон уг киног Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй "пансори" дуучин буюу туульч Жин Чэ Соны бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ.

The Sound of a Flower

10 The Souvenir

Кино урлагийн ангийн оюутан Жули сэтгэл татам нэгэн залууд татагдаж, хайртай болно. Гэвч дурлалт залуу нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хар тамхинд донтсон нэгэн болохыг тэр ухаарснаар цаашдаа юу хийх бол?

"Хортой" харилцаа бүсгүй хүнд хэрхэн нөлөөлдөг болохыг ухааруулсан энэхүү бүтээл шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авахын зэрэгцээ эмэгтэй үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн байна.

The Souvenir

Тэгвэл удахгүй болох "Мартын 8"-ны өдөр та дээрх кинонуудаас үзээд бэлэг авах боломжтойг дуулгая. 

Юнивишнийн видео санд шинээр үүссэн "Бэлэгтэй Мартын 8" цэснээс хүссэн киногоо үзээд Good Price дэлгүүрийн 200'000₮-ийн эрхийн бичгийн эзэн болоорой.

3-р сарын 8-ныг дуустал энэхүү цэсээс кино үзсэн мөн дурын кино багц идэвхжүүлсэн хэрэглэгчдээс нийт 20 бэлгийн эзнийг тодруулж Good Price дэлгүүрийн эрхийн бичгээ бэлэглэх болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()