Япончууд хөгшрөлтийн эсрэг тарилга бүтээжээ

Хөгшрөхийг хүсдэггүй хүн гэж байхгүй бөгөөд тэд хөгшрөлттэй өөр өөрийн гэсэн арга замаар тэмцдэг билээ. Жишээлбэл: эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх, дасгал сургуулилт хийх гэх мэт. Тиймээс ч эрдэмтэд хүн бүрийн дайрахыг хүсэхгүй асуудалд анхаарал хандуулж энэ тал дээр судалгаа хийж байгаа гэнэ.  Японд л гэхэд хөгшрөлтийн эсрэг вакцин бүтээсэн байна.

Япончууд хөгшрөлтийн эсрэг тарилга бүтээжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мөнхийн залуу насны тарилга

Жил бүр эмнэлэг дээр ирж, хөгшрөлтийн эсрэг дархлаажуулалт хийж болдог бол сайхан биш гэж үү. Магадгүй хэрвээ энэ төрлийн дархлаажуулалт дэлхий даяар тархвал хүмүүс илүү урт удаан хугацааны туршид амьдарч, илүү их зүйлийг бүтээх биз.

Хэдийгээр Япончууд энэ төрлийн тарилгыг аль хэдийн бүтээсэн ч одоогийн байдлаар зөвхөн мэрэгч амьтад дээр туршсан байна. Уг тарилгын гол зорилго нь үйл ажиллагааны алдагдалтай эсийг цэвэрлэх бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн бие организм цэвэршиж, төрөл бүрийн өвчлөл, хөгшрөлөөс хамгаалагдах юм.

Мөнхийн залуу насны тарилга

Энэхүү тарилга хэрхэн үйлчилдэг вэ?

Хөгшрөлтийн үйл явц нь аль хэдийн үүргээ биелүүлж дууссан үхжсэн эсээс болж үүсдэг учир уг тарилга нь эдгээр үхжсэн эсийг устгах үүрэгтэй. Стрессээс болж эд эсүүдэд олон төрлийн гэмтэл үүсдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд сөрөг үр дагаврыг үзүүлдэг.  Ийнхүү эд эсүүдэд гэмтэл үүссэнээр эсийн хуваагдал явагдаагүй байна. Бие махбодь эдгээр эсүүдийн үйл ажиллагааг зогсоож дархлааны систем рүү шилжүүлж, харин дархлааны систем нь түүнийг устгах зарчмаар явдаг.  Гэвч дархлааны эсүүд ч гэсэн хуучирч, идэвхитэй байдлаа алддаг учир эдгээр үхжсэн эсүүдийг устгах чадваргүй болдог аж. Тиймээс л хөгшрөл үүсдэг гэхэд болно.

Эрдэмтэд үхжсэн, хөгширсөн эсүүдийг сонголтоор устгах сенолитик эм, тариаг бүтээх тал дээр судалгаа хийж байгаа бөгөөд тэдний хувьд энэ боломжтой гэнэ.

Энэхүү тарилга хэрхэн үйлчилдэг вэ?

Шинэ тарилгыг хэрхэн туршсан бэ?

Япончууд уг тарилгыг мэрэгч амьтан дээр туршсан бөгөөд тэд хулгануудыг гурав хуваасан байна. Эхний бүлэгт залуу хулганууд багтаж, тэд тослог ихтэй хүнсээр хоолложээ. Харин хоёрдахь бүлгийнхэн дундаж насны, гуравдахь бүлэгт “хөгшрөлт хурдацтай” явж буй өвчлөлтэй хулганууд багтсан аж.

Хөгшрөлтийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан хулганууд 50 долоо хоногийн дараа гэхэд бусад туршилтанд оролцогчдоос илүү эрч хүчтэй байсан бол хөгшрөлт хурдацтай явж буй өвчтэй хулгануудын наслалт ч уртассан байна. Гэхдээ уг тарилга нь туршилтанд оролцогч эрэгтэй хулгануудад үйлчлэх нь илүү сайн байжээ.

Энэхүү зарчим нь хүн дээр хэрхэн нөлөөлөх эсэхийг нарийн судлахад нэлээд хугацаа шаардана. Гэхдээ нас ахиж буй хүмүүсийн хувьд үхжиж буй эсүүд нь өөр өөр байдаг тул хүн бүрт тохирсон дархлаажуулалтыг сонгох хэрэгтэй  гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Шинэ тарилгыг хэрхэн туршсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()