ХХ зууны хамгийн алдартай 5 тагнуулч

Эсрэг талаасаа элсүүлж авсан тагнуулч гэдэг тагнан турших ажиллагааны хамгийн үнэ цэнэтэй боловсон хүчин байдаг дэлхийн жишиг бий. Олон жилийн туршид тагнуулын үйл ажиллагаа гэдэг хоёр том гүрэн болох АНУ, Зөвлөлт холбоот улсын хооронд улсын чухал чухал нууцуудтай холбоотой өрсөлдөөн байлаа. Эсрэг талаасаа элсүүлж авсан тагнуулын тусламжтайгаар зөвхөн маш нууц материалуудыг олж аваад зогсохгүй гадаад улсуудад ажилладаг тагнуул төлөөлөгчдийг нь мэдэх боломжтой болдог. Ингээд танд түүхэнд нэрээ үлдээсэн супер таван тагнуулчийн талаар танилцуулъя. 

ХХ зууны хамгийн алдартай 5 тагнуулч
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жон Кеннедид үнэлэгдсэн Оросын тагнуулч Рудольф Абель

Рудольф Абель (Rudolph Abel)-ийн хувьд (түүний жинхэнэ нэрийг Уильям Генрихович Фишер (William Henrichovich Fisher) гэдэг) АНУ-тай түнжин хагарсан нь тусдаа асуудал. Рудольф бол Зөвлөлт холбоот улсад маш сайн амжилттай ажиллаж байсан жинхэнэ ухаалаг тагнуулч юм. Зөвлөлтийн тагнуулчийн карьер нь түүний АНУ дахь ажлаас бүр өмнө эхэлжээ. Дайны үед Рудольф Германы цэргийн ар талд ажиллах хорлон сүйтгэх бүлгийг сургаж дадлагажуулах салаанд ажиллаж байж. Тэсэлж дэлбэлэх сургалт явуулахын зэрэгцээ тэрбээр хорлон сүйтгэх бүлэгт ажиллах радио холбоочныг сургаж, дэлхийн II дайны эхэн үед өөрөө хүртэл ийм ажил хийж байжээ.

Гэхдээ Рудольфын амьдралын гол зорилго 1948 онд биелж, цөмийн сэдвийн гол мэргэжилтнүүдтэй холбоо тогтоосон явдал байлаа. 1949 оны зуны эхээр анхны амжилтад хүрч Москва ч үүнийг нь үнэллээ. Рудольфын ачаар Зөвлөлтийн цөмийн бөмбөг бүтээх ажил эрчимжсэн гэж түүхчид үздэг. Бүр тодруулбал цэнэгийг багасгах асуудлыг түргэн шатанд оруулсан байна.

Жон Кеннедид үнэлэгдсэн Оросын тагнуулч Рудольф Абель

Зөвлөлтөд элссэн энэ тагнуулын хувь заяа их ээдрээтэй. Рудольф өөрт туслуулахаар илгээсэн холбоочин Хейханентай хамтран ажиллаж байлаа. Хайханен уг нь тагнуулд тэнцэхээргүй хүн аж. Тэрээр тогтворгүй араншинтай, архи их уудаг, бухимдуу хүн байв. Тэгээд бас болоогүй Нью-Йорк дахь Зөвлөлтийн тагнуулуудын хэрэгцээнд зориулан Москвагаас илгээсэн мөнгийг хайр найргүй үрдэг нэгэн байв.

Ингээд "Москвад буцаж ир" гэсэн тушаал авсныхаа дараа мань эр “дээврээсээ” нэг мөсөн гарч Холбооны мөрдөх товчоонд бууж өгсөн байна. Үндсэндээ тэрбээр өөрөө ч бууж өгч, бас Рудольфыг ч илчилж орхиж. Гэхдээ Рудольфыг баривчилснаар америкчууд тийм ч их амжилтад хүрсэнгүй. Рудольф бусад тагнуулуудаа илчлээгүйгээр үл барам америкчуудтай хатран ажиллахаас татгалзсан байна.

1962 оны хоёрдугаар сарын 10-нд Рудольфыг Америкийн нисгэгч Фрэнсиса Гарри Пауэрсээр сольсон аж. Энэ солилцоо хоёр том гүрний тагнуулын байгууллагын хамгийн ил тод харилцаа болж энэ сэдвээр нэг биш кино хийсэн байдаг. Зөвлөлтийн энэ тагнуулчийн гавьяаг Америкийн хоёр хүн, тухайлбал төрийн өмгөөлөгч Жеймс Донован, Ерөнхийлөгч Жон Кеннеди нар л өндөр үнэлсэн байдаг.

2 Эх орныхоо эсрэг ажилласан тагнуулч Адольф Толкачев

Хоёр том гүрний ид сөргөлдөөний үед урвагч, эх орноосоо зугтаагч нар тун олон байлаа. ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо урвагч тагнуулуудыг хатуу шийтгэж байсан ч энэ явдлыг зогсоож чадаагүй юм. Гадаадын тагнуулын байгууллагууд бичил электроник, машины үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой болон цөмийн зэвсгийн хүчний харьцаа зэргийг онцгой сонирхдог байлаа.

Түүхчид, чөлөөнд гарсан тагнуулчдын үзэж байгаагаар бол Адольф Толкачев (Adolf Tolkachev) ёстой 100 хувийн жинхэнэ тагнуулч байжээ. Зөвлөлтийн хамгийн хаалттай нууц эрдэм шинжилгээний хүрээлэн болох радио үйлдвэрлэлийн хүрээлэнгийн ажилтан Толкачев өөрөө л америкчуудтай холбоо тогтоож. Ингэснээр тэрбээр мянга мянган нууц баримт бичиг, туршилтын хэдэн зуун  загвар илгээж мөнгө олж байлаа. Улсыг аюулаас хамгаалах байгууллагын хэдийнэ тэтгэвэрт гарсан ажилтнууд, ховор мэргэжилтнүүдийг Америкийн Тагнуулын төв газартай хамтран ажиллахаас буцдаггүй байсан гэдэг.

Эх орныхоо эсрэг ажилласан тагнуулч Адольф Толкачев

Үнэхээр хэн ч гэсэн бүхий л амьдралдаа мөрөөдсөн зуслангийн газар, тансаг байшин, “Жигули”-тай болмоор л байна шүү дээ. Адольф Толкачев ТТГ-тай  зургаан жилийн турш хамтарч ажиллахдаа улсад учруулсан хохирлыг өнөөг хүртэл мөнгөөр хэмжих аргагүй юм. Толкачевын бичил хальсан дээр буулгаж ТТГ-т илгээсэн үнэт мэдээллүүдийг ашиглан АНУ, Зөвлөлт холбоот улсыг өвдөг сөхрүүлж болох байлаа.

Толкачевын сүйрэл ёстой санаанд оромгүй. Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байсан түүний дарга, ТТГ-ын агент Эдвард Ли Говард  өөрөө бууж өгсөн төдийгүй Толкачев болон бусад хэдэн арван тагнуулыг Улсыг аюулаас хамгаалах байгууллагад илчилж орхижээ. 1985 оны зун тусгай ажиллагаагаар Толкачевыг Улсыг аюулаас хамгаалах байгууллагынхан баривчилж 1986 оны есдүгээр сарын 24-нд шүүхийн шийдвэрээр буудан хороожээ.

3 Оросуудад хүчин зүтгэсэн америк тагнуулч Олдрич Эймс

Америкийн тагнуулууд ч гэсэндээ Зөвлөлтийн тагнуулууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд шиг сайхан амьдрахыг мөрөөдөлгүй яахав. Машин, зуслан, завь, гадаад томилолт... Энэ бүхэн зүгээр олдохгүй. Тийм болохоор энэ нөхцөл байдал тэднийг дайсны тагнуулын байгууллагатай хамтран ажиллахад хүрдэг байна.

Олдрич Эймс (Aldrich Ames)-т Зөвлөлтийн Аюулаас хамгаалах байгуулагатай хамтран ажиллах хэд хэдэн шалтгаан байжээ. Нэгдүгээрт, ТТГ-ын сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хоёрдугаарт ЗХУ-ын Элчин сайдын яаман дахь тагнуулчидтай харилцах нь төлөлөвлөгөөт ажил нь байсан болохоор сэжиглэгдэх магдадлал тун бага байлаа. Түүний, тэдний салааны үндсэн ажил нь тагнуулчдыг урхидаж элсүүлэх явдал байсан юм. Ийм нарийн ажлыг тэр бүрий мэргэжлийн тагнуулч хийж чадахгүй л дээ. Энэ ажилд мэдээж ихээхэн мөнгө зарна. Хамгийн чухал, нөлөө бүхий албаны дарга ийм ажилд наад зах нь 50 мянган доллар зарцуулна. Эцсийн эцэст ийм тоог тэрбээр цаасан дээр бичиж дугтуйлаад  л Зөвлөлтийн ЭСЯ-нд шилжүүлчихдэг байж. 

Оросуудад хүчин зүтгэсэн америк тагнуулч Олдрич Эймс

1985-1989 онд Олдрич Зөвлөлтийн тагнуулуудад УАХБ-ын эсрэг ТТГ-ын ажиллагааны талаарх маш нууц мэдээлэл дамжуулж АНУ-д тэрбумаар хэмжигдэх долларын хохирол учруулсан юм. Олдричийн ачаар Зөвлөлтийн УАХБ Борис Южин, Валерий Мартынов, Сергей Моторин, америкчуудад Жанжин штабыны маш нууц материалуудыг 25 жилийн турш дамжуулж байсан ТТГ-ын хамгийн үнэтэй тагнуул Дмитрий Поляков нарын урвасан үйл ажиллагааг илчилсэн юм.

Олдричийн учруулсан хохирол, үрсэн мөнгийг ТТГ ч, Холбооны мөрдөх товчоо ч ер нь өөр ямар нэгэн байгууллага зарчмын хувьд төлж чадахгүй. Олдричтэй ажиллаж байсан Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнийг Зөвлөлтийн тагнуулчдаас авсан мөнгийг даруй гурван саяас багагүй гэж тооцоолсон байдаг. Олдричийг шийтгэсний зэрэгцээ түүний эхнэрийг мөн мөрдөн шалгасан  ажээ.

4 Жанжин штабын "эрдэнэс" буюу Дмитрий Поляков

Зөвлөлт, Америкийн харилцааны үед хоёр талд маш амжилттай ажилласан тагнуулч Дмитрий Поляков (Dmitry Polyakov)-ын тухай мэдээлэл өнөөг хүртэл тийм ч тодорхой бус байдаг.

Эх орны дайны үед Поляков "Улаан од" болон Эх  орны дайны II зэргийн одонгоор шагнуулж  байсан, тагнуулын салааны хамгийн эрэлхэг, шийдмэг  дайчин байв. Түүний америкчуудтай хамтран ажиллах болсон шалтгаан нь их эмгэнэлтэй гэж шинжээчид үздэг. Хүнд өвчтэй хүүгээ эмчлүүлэхэд шаардлагатай олон зуун долларыг удирдлага нь гаргахаас татгалзсан байна. Үүнээс болоод л Поляковыг дайсны талд тагнуулчаар элсэх санал тавьсан байх гэж таамагладаг ч тодорхой баримт байхгүй. Поляковын америкчуудад өгсөн анхны үнэтэй "бэлэг" нь дэлхийн улс орнуудад Консулын газруудад ажилладаг Зөвлөлтийн нууц мэдээлэгч нарын нэрс байлаа. Дараагийн уулзалтаараа Поляков “Цлиндр” нэртэй болж ёстой тонн тонн нууц мэдээлэл өгч эхэлсэн байна.

1961-1962 онд Поляков АНУ-д ажиллаж байгаа нууц тагнуулуудын мэдээлэл, ТТГ доторхи Зөвлөлтийн тагнуулуудын нэрийг өгсний дотор улсын нууцыг олон жилийн турш мэддэг хүмүүс ч багтаж байлаа. Тэднийг баригдаад ирмэгц Зөвлөлтийн сөрөх тагнуулынхан Тагнуулын төв байгууллагад гадны тагнуул шургалж гэж мэдээд шалгах, цэвэрлэх ажилд ихээхэн хугацаа зарцуулсан байна.

Жанжин штабын "эрдэнэс" буюу Дмитрий Поляков

Поляков Холбооны тагнуулын байгуулллагатай холбоо тогтоосныхоо дараа шууд д Тагнуулын төв байгууллагын гуравдугаар газрын даргаар томилогдсон байна. Ингэснээр тэрээр Нью-Йорк, Вашингтонд хийж байгаа Тагнуулын төв байгууллагын бүхий л үйл ажиллагааг хянах үүрэгтэй болох нь тэр. Улмаар түүний ажиллах хүрээ Америк, Ази, Африкийг хамрах боллоо. Түүхчид Поляковын мэдлэг, мэргэжлийн ур чадвар түүнд ийм амжилт авчирсан гэж үздэг. 1974 онд тэрбээр хошууч генерал болж 1980 онд цоо эрүүл, залуугаараа чөлөөнд гарчээ. Тэрбээр өөрийнхөө ажлын төлөө ямар нэгэн шагнал хүсээгүй ч Америкийн тусгай алба ийм үнэ цэнэтэй хүнийг мэдэж үнэлж байсан юм. АНУ-д ирж амьдар гэсэн саналаас Поляков татгалзсан нь барууны амьдрал түүнд ойлгомжгүй санагдаж, дасан зохицож чадахгүй гэж боддогтой нь холбоотой.

Поляковыг 20 гаруй жил Америкийн тагнуулын байгууллагад ажилласныг нь америк доллараар ч, өөр ямар ч валютаар үнэлэх аргагүй юм. Түүнийг 1988 оны гуравдугаар сарын 15-нд буудан хороосон юм.

5 “Зууны урхидагч” Борис Соломатин

Гадаадын түнш олох явдал бол ЗХУ-ын тагнуулын байгууллагын гол зорилго байлаа. Америкийн талд ажиллаж байсан Борис Соломатин (Boris Solomatin) чухам ийм мэргэжилтэн байв. ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах байгууллага дотор, мөн АНУ-ын тагнуулын байгууллагын дотор ийм бүтэц байгуулахад Соломатины оруулсан хувь нэмэр асар их.

1967 онд Соломатин АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамгийн үнэтэй боловсон хүчин болох Атлантын флотын оперативын штабын холбооны офицер Жон Уокерыг урхидаж авчээ. Уокертай ажиллах үүргийг Борис Соломатинд өгч улмаар 17 жилийн турш түүнтэй хамтарч ажилласан байна. Уокер Зөвлөлтийн тагнуулчид АНУ-ын тэнгисийн цэргийн бүрэлдэхүүн, байрлал, оператив тактикийн чиглэл, хөлөг онгоцуудын далай дахь хөдөлгөөний төлөвлөгөө гээд маш нууц материал, мэдээллүүдийг өгч байлаа. Энэ бүхний ачааар Зөвлөлтийн тагнуулчид Америкийн цөмийн зэвсэг бүхий усан доогуур шумбагч хөлгүүдийн байрлал, чиглэлийг мэдэж авч байсан юм. Эдгээр мэдээллийн ач холбогдол, үнэ цэнэ нь үнэлж барамгүй. Борис Соломатины мэргэжлийн ур чадвар, сэтгэлгээний ачаар Уокер Зөвлөлтийн тагнуулчдад харилцах нууц түлхүүрийг өгснөөр Зөвлөлтийн тагнуулын болон Аюулаас хамгаалах байгууллага АНУ-ын бүх байгууллагын нууц шифрүүдийг тайлж чадсан юм. Уокер Зөвлөлтийн тагнуулын ажиллагаанд төрөл саднууд, найзыгаа хүртэл татан оролцуулсан байна. Тэд бүгд шахам тагнуулын гол гол байгуулагад ажиллаж, ЗХУ-д асар үнэ цэнэтэй мэдээлэл дамжуулж байсан юм.

“Зууны урхидагч” Борис Соломатин

Уокер, түүний туслахуудыг 1985 онд баривчилсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Рейганд Оросын тагнуулчийн ажиллагааны тухай илтгэл өгсөн гэдэг. АНУ-ын Ерөнхийлөгч үүнийг уншаад Штабын дарга нарын нэгдсэн хороотой тусгай холбоогоор ярихдаа телефон утсаа бараг л хэмхчих шахсан гэж түүхчид ярьдаг. Гэхдээ тэрбээр Соломатины удирдлагаар Зөвлөлтийн тагнуулын байгууллага дэлхийн хамгийн мэргэжлийн тагнуулч Гленн Майкл Соутерийг элсүүлэн ажиллуулж байсныг мэдээгүй юм. Гленний Зөвлөлтийн тагнуулчдад дамжуулж байсан мэдээллийн ачаар АНУ-ын тэнгисийн цэргийн зургадугаар флотын офицерийн шүд хэрхэн өвдөж, яаж эмчилж байгааг ч мэддэг байсан гэсэн яриа ч бий.

Одоо 25 жил магадгүй 30 жил өнгөрөхөд алдартай тагнуулчдын хавтас дүүрэн нэр сэтгүүлчдийн гарт очих биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()