Бид яагаад шөнө дунд гэнэт сэрдэг вэ?

Шөнө дунд гэнэт сэрэх, юм ярих, босч явах нь энгийн нэг асуудал биш юм. Гэхдээ үүнийг амьдралын зөв хэм маягийн ачаар засах боломжтой. Магадгүй та архи уухаа багасгаж, унтахаасаа өмнө кофе уухаа больж, тамхинаас татгалзсанаар үүнээс ангижирч чадна. Гэвч заримдаа энэ нь ноцтой шалтгаануудаас үүдсэн байж болох юм. Үүнд, амьсгал тасалдах, нойр хулжих, хөлийн синдром (буюу RLS), ходоодны хүчил ихдэх өвчин, мөн стресс бухимдлаас болж, шөнө дунд гэнэт сэрж болно. 

Бид яагаад шөнө дунд гэнэт сэрдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шөнө байн байн босож бие засах

Хүнийг унтсанаас хойш 6-8 цагийн дотор шээсний ялгаруулалт түр хугацаанд зогсдог байна. Харин ялгаруулах эрхтэн тогтолцооны доройтлоос болж энэхүү "ноктуриа" буюу шөнө байн байн бие засах синдром үүсдэг. "Ноктуриа"-г эмчлэх хамгийн энгийн арга нь оройн цагаар шингэн зүйл, ялангуяа цай, кофе гэх мэт бөөрөнд ачаалал өгөх зүйлсийг уухгүй байх хэрэгтэй. Гэхдээ шөнө байн байн бие засах нь цистит, жирэмслэлт, бөөрний өвчин, түрүү булчирхайн үрэвсэл, цусан дахь сахарын хэмжээ ихэсэх гэх мэт шалтгаантай байж болно. 

Шөнө байн байн босож бие засах

2 Хөгшрөлт

Хөгшрөх тусам хүн зүүд зүүдлэх нь, багассанаар нойрсолтын хамгийн гүн үе шатууд богиносдог байна. Энэ үед шөнө дунд олон сэрж, эсвэл өглөө маш эрт сэрдэг болж болно. Хөгшин хүмүүс шөнө дунджаар 3-4 удаа сэрдэг байна. Сэтгэл түгших, өвдөх, бухимдах зэрэг нь мөн олон удаа сэрэхэд нөлөөлнө. Энэ үед өдрийн цагаар унтах, унтахаасаа өмнө зурагт үзэхгүй байх хэрэгтэй бөгөөд орондоо орохын өмнө нэг аяга халуун сүү уувал сайн унтаж амрах болно. 

Хөгшрөлт

3 Өрөөний температур

Өрөөний температур хэт халуун эсвэл хүйтэн байж болохгүй. Өрөөний дулааныг зөв тохируулах нь сайн унтаж амрахад нөлөөлдөг байна. 

Хэрвээ та сэрэхдээ хөлөрсөн байдаг бол хөнжилгүй унтаж, цайвар өнгийн унтлагын хувцас өмсөх хэрэгтэй. Харин унтахдаа даардаг бол өрөөнийхөө халаалтыг нэмэх нь зүйтэй. Нойрны тухай судалдаг эрдэмтдийн зөвлөж байгаагаар унтахад хамгийн тохиромжтой агаарын температур бол цельсийн +16-аас +19 градус юм. 

Өрөөний температур

4 Алкохоль

Архи уусны дараа нойр хүрдэг боловч, энэ нь удаан үргэлжлэхгүй. Учир нь хүний бие шөнийн турш алкохолийг боловсруулж, шингээх гэж маш их ядардаг. Үүний үр дүнд шөнө сэрж болно. Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэсний дараа шөнө нь гэнэт сэрдэг болж байвал уухаа зогсоох хэрэгтэй. Ялангуяа унтахын өмнө нэг аяга, дарс, шар айрагнаас илүү хэмжээний алкохолийг хэрэглэж болохгүй. Мөн алкохолийг ойр ойрхон зайтай, тогтмол уух нь архины хамаарал үүсгэдэг гэдгийг санаарай. 

Алкохоль

5 Амьсгал тасалдах

Энэ нь унтаж байх үед амьсгал гэнэт боогдох үзэгдэл юм. Энэ үед цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасанаар хүний бие махбод өөрийгөө сэрээх хариу үйлдэл үзүүлдэг байна. Шөнө дунд ингэж сэрсний дараа буцаж унтахын тулд багагүй хугацааг зарцуулдаг. Үүнийг эмчлэхийн тулд хамрын битүүг арилгах, хоолойгоо эмчлэх гэх мэт агаар амьсгалах гарцыг нээхийн сацуу хэрвээ та илүүдэл жинтэй бол турах хэрэгтэй. Мөн архи, тамхины хэрэглээ ч нөлөөлөх болно. 

Амьсгал тасалдах

6 Бухимдах, түгших

Стресст орох нь, нойрны асуудал төдийгүй, цочролд орох, хар дарах, ухаан балартах гэх мэт асуудлуудыг үүсгэж болно. Хэрвээ бухимдал, стрессээс болж нойрсож чадахгүйд хүрсэн бол та эмчид хандаж, эм, тариагаар эмчилсэн нь дээр юм. Мөн бясалгал, иог хийх, халуун устай онгоцонд хэвтэх, орой салхинд алхах, дасгал хийх гэх мэт аргуудаар айдас түгшүүр, стрессээс ангижирч болох юм.

Бухимдах, түгших

7 Хөлийн синдром (буюу RLS)

Унтаад сэрсний дараа хөлөө хөдөлгөхөд маш хэцүү болсон байдаг бол та "хөлийн синдром" хэмээх мэдрэлийн гаралтай өвчин туссан байх магадлалтай юм. Энэхүү синдромын үед хөл загатнах, жирвэгнэх, зарсхийх, лугших гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Энэ өвчин нь хүндэрвэл хөл төдийгүй гар, толгой гэх мэт эрхтнүүдэд нөлөөлж болзошгүй.

Уг өвчнийг эмчлэх хамгийн энгийн эмчилгээ бол архи, тамхинаас татгалзах, хөл өвддөг гол үе болох шөнө бус өдөр сайн нойр авч байх хэрэгтэй. Мөн хөлийн иллэг хийх, дасгал хийх, халуун устай онгоцонд хэвтэх, хүйтэн эсвэл халуун жин тавих зэргээр өвдөлтийг нь намдаах боломжтой. Төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй бөгөөд эмчид хандан дааврын эмчилгээ хийлгэж болно.

Хөлийн синдром (буюу RLS)

8 Ходоодны хүчил ихсэх

Энэ өвчин нь ходоодон дахь хүчил нь улаан хоолойд буруу байдлаар орж ирснээс болж үүсдэг. Ходоодны хүчил ихдэх өвчин туссан хүмүүсийн 80% нь шөнө дунд гэнэт сэрдэг өвчтэй болдог бөгөөд амьсгал тасалдах өвчний нэгэн адилаар шөнө сэрсний дараа буцаж унтахад маш хэцүү болдог ажээ.

Уг өвчний шинж тэмдэг нь аманд хүчиллэг амт мэдрэгдэх, амьсгалахад хүндрэлтэй болох, хоолоо зажилахад хүндрэл учрах, цээж хорсох, ханиалгах, цээж хэржигнэх, хоолой өвдөх гэх мэт байна. Энэ өвчний үед архи тамхинаас татгалзах, хоол идсэний дараа шууд унтахгүй байх, унтахаас өмнө 8 цагийн дотор кофейн хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Ходоодны хүчил ихсэх

Шөнө дунд гэнэт сэрэх нь маш олон шалтгаантай бөгөөд тэдгээрийн нийтлэг эмчилгээ нь архи, тамхинаас татгалзах, унтахаасаа өмнө хоол идэхгүй байх болон хүндэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй байна. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()