Хоолны соёлоо "төгс" хөгжүүлж чадсан дэлхийн хотууд

Бид хамгийн сайхан хоолтой хотууд гэвэл хүмүүс Парис, Ром, Прага, Токиод зэргийг дурсдаг. Гэхдээ манай дэлхий үнэхээр баялаг газар учраас тэднээс дутахааргүй хоолны уламжлалтай өөр олон газар байдаг. Иймп та бүхэнд зориулж хүмүүсийн анхааралд өртдөггүй ч гэсэн гайхалтай хоолны соёлтой хотуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хоолны соёлоо "төгс" хөгжүүлж чадсан дэлхийн хотууд

1 Оаксака, Мексик

Мексикийн өмнө зүгт байрлах Оахака хот нь гудамжны хоолоороо алдартай учир амттай хоол идэхийг хүссэн хүн бүр энэ хотыг зорьдог. Мехикод жуулчид ихэвчлэн "Origen", "Casa" хэмээх ресторануудад зочлох боломжтой байдаг бол Оахакагийн гудамжинд гахайн мах, тахиа зэрэг бүхий л төрлийн хоол зардаг байна. Үүнээс гадна Оахакаг “Долоон төрлийн сүмс”-ний хот гэдэг бөгөөд ялангуяа чили сүмсийг олон төрлөөр нь хийдэг гэнэ.

Оаксака, Мексик

Мөн уламжлалт хоол болох шарсан царцаагүйгээр тэндхийн хоолыг төсөөлөх аргагүй. Мэдээж хэрэв та зоригтой бол энэ хоолыг амтлаад үзэх хэрэгтэй. 

"Mercado 20 de Noviembre" хэмээх гудамжны худалдааны газар очсоноор та эрдэнэшишийн гурилтай талх, хар шош, цөцгийтэй, бяслагтай, махтай гамбир зэргийг амтлах боломжтой.

2 Мельбурн, Австрали

Австрали бол амтат хоол болон дарсны орон юм.  Сиднейн том том ресторануудыг аялагчид маш сайн мэдэх хэдий ч Мельбурнийг төдийлөн үнэлээгүй байдаг.

Мельбурн, Австрали

Японы "Minamishima" ресторанд амтат суши байдаг бол "MoVida"-д Испанийн амтат хоолнууд бий. Үүнээс гадна "Flower Drum" ресторанд кантон гал тогоо, "Chin Chin"-д тайланд зууш байдаг. Харин уламжлалт амтат хоолыг "Cutler & Co" болон "Attica" ресторанаас амтлах боломжтой.

Мельбурнд өглөөний цайг нэгдүгээрт тавьдаг учир энд хамгийн сайхан өглөөний зоогууд бий.

3 Лион, Франц

Францын Парис, Бордод хамгийн амттай хоол хийдэг гэдгийг хүн бүр мэднэ. Харин Лион хотод “L’Auberge du Pont de Collonges” , “La Mère Brazier” хэмээх алдартай ресторанууд болон  “La Meunière” , “Daniel & Denise” гэсэн түргэн хоолны газрууд бий.

Лион, Франц

Лионы жижиг хоолны газарт та эртний уламжлалт хоолыг амсах боломжтой.  Цөцгийн сүмсэнд хийсэн гахайн махан хиам, эсвэл утсан тахианы мах, мөөг, амтат улаан дарс зэргийг амталж болно.

Үүнээс гадна Лион хотод “Halles de Lyon–Paul Bocuse” хэмээх зах байдаг бөгөөд тэнд төрөл бүрийн далайн гаралтай бүтээгдэхүүн, бяслаг, хиам болон амттан зардаг.

4 Осака, Япон

Токиогоос 2.5 цаг хурдны галт тэргээр явснаар та амтат хоолны хот болох Осакад хүрнэ. Эндээс хүссэн хоолоо хамгийн хямд үнээр авах боломжтой. Дотонбори орчим гудамжны хамгийн амттай хоол бий.

Осака, Япон

"Kuromon Ichiba" захын ойролцоо ихэнхдээ шарсан хүнсний ногоо болон мах (кусикацу), бөөрөнхийлж шарсан наймаалж (такояки), байцаатай блинчик зэргийг худалдан авч чадна.

Гудамжны хоолноос гадна шинэхэн суши, сашими, гриллдэж шарсан хоол, стейк, рамен ч идэх боломжтой.

5 Тель-Авив, Израиль

Тель-Авивын ерөнхий тогооч нар орон орны хоолыг нэг дор төвлөрүүлж, хүнсний ногоо болон бусад амтлагч, сүмсийг ашиглаж амтат сайхан хоол хийдэг. Питу хумусыг "Abu Hasan"-д, харин фалафелийг "Falafel Hakosem"-д идэх нь илүү тохиромжтой.

Тель-Авив, Израиль

"Carmel" зах дээр  төрөл бүрийн амтлагч, халуун талх, нутгийн бүтээгдэхүүнүүдийг зардаг. "Aria" ресторанд амтат коктейль, гэрийн пастаг амсах боломжтой бол "Mashya"-д израиль маягийн хоол идэх боломжтой.

6 Модена, Итали

Аялангаа сайхан хоол идэх дуртай аялагчид Флоренц, Ром болон  Неаполь маш амттай хоолтой гэдгийг мэднэ. Харин одоо таны анхааралд Эмилия-Романья- Модена хот өртөх болов уу. Энэ хот нь пармиджано-реджано  бяслаг, ламбруск  улаан дарсны өлгий нутаг бөгөөд ерөнхийдөө л тэнд хүн бүрт тохирох хоол бий.

Модена, Итали

"Mercato Albinelli"-д шинэхэн паста, бяслаг болон махтай лангуу бий. Харин өөрийгөө эрхлүүлэхийг хүсэж байвал "Massimo Bottura’s Osteria Francescana" хэмээх гурван одтой ресторанд зочлоорой.

Харин өдөр тутам хооллохыг хүсэж байвал "Franceschetta58", "Trattoria Aldina", "Ristorante Da Enzo"-г зориорой.

7 Лима, Перу

Жил бүр гаргадаг "Хамгийн шилдэг 50 ресторан"-ы жагсаалтын гуравдугаар байранд Лимын "San Pellegrino" багтдаг бөгөөд түүний ахлах тогооч Вирджилио Мартинес Велис ур чадвараараа дэлхийд тавдугаарт ордог гэнэ. Энд зөвхөн дээд зэрэглэлийн тансаг хоол төдийгүй түргэн хоолны газар, ази хэв маягтай Перу хоол гээд бүх төрлийн хоолнууд бий.

Лима, Перу

Хот даяар Япон-Перу хоолны газар болох "La Mar" сүлжээ байдаг. "Hotel Maury"-д та писко сауэр нэрт лаймын шүүс, сироп болон өндөгний цагаан ашиглан хийсэн коктейлийг амсаж үзэхээ мартуузай.

8 Ванкувер, Канад

Энэхүү хөл хөдөлгөөн ихтэй хотод дэлхийн өнцөг булан бүрийн бүх төрлийн хоол бий. "Osteria Savio Volpe"-д Италийн эртний хоол, "Rodney’s Oyster House"-д далайн гаралтай хоол,

Ванкувер, Канад

"Bao Bei"-д банш, "Miku"-д Номхон далайн загасаар хийсэн хоол идэх боломжтой. Харин арал дээр үйл ажиллагаа явуулдаг худалдаачид танд бүх төрлийн хоол, амттан санал болгоно.

9 Оаху, Хавай

Жаргаж байгаа нарны үзэсгэлэнтэй дүр зураг, хөндөгдөөгүй онгон байгалийг Хавайн арлаас үзэж болохоос гадна маш сайхан амтлаг ази, европ маягийн хоолыг  зооглох боломжтой.

Оаху, Хавай

Гэхдээ ихэнхдээ нутгийн уламжлалт хоол давамгайлдаг. "Char Hung Sut" ресторанд гахайн махтай мантуу, "Ahi Assassins"-т хулсан тавган дотор цагаан будаатай шинэхэн загас амталж болно.

"Gina’s B-B-Q" ресторанд та булгүги болон солонгос гоймон идэх боломжтой. Харин Хонолулугийн "Roy’s Hawaii Kai" ресторанд далайн гаралтай хоол, "Arancino di Mare"-д Ромтой өрсөлдөхүйц амтат паста бий.

10 Сан-Себастьян, Испани

Мадрид болон Барселонд маш олон төрлийн амтат хоол байдаг хэдий ч Испанийн Сан-Себастьянаас та хоолны урлагийг бүрэн утгаар нь  мэдрэх бөгөөд "Arzak" болон "Mugaritz" ресторанд таны хүссэн амтат хоол төрөл төрлөөрөө бий.

Сан-Себастьян, Испани

Нөгөө талаас Себастьянд табас-бар маш олон байдаг бөгөөд та бүтэн өдрийн турш нэг газраас нөгөө рүү орох боломжтой. Үүнээс гадна "Bar Zeruko", "Gandarias" болон "A Fuego Negro"-г орхигдуулж болохгүй гэдгийг санаарай.

11 Тбилиси, Гүрж

Тбилисийн иргэд хоолондоо гойд анхаардаг гэпгийг зочилж байж л ойлгох юм. Хэрвээ та жил бүр болдог Супра хэмээх баяраар тааруулж ирэх юм бол хамгийн түрүүнд хачапури болон хинкалиг амсах хэрэгтэй юм.

Тбилиси, Гүрж

Тбилисийн хамгийн алдартай ресторан нь "Барбарестан" болон "the Kitchen" бөгөөд энд уламжлалт хоолыг санаанд оромгүй байдлаар өөрчилдөг. Үүнээс гадна Гүржийг дарсны эх орон гэдэг учир "Vino Underground" гэх мэт виноны төрөлжсөн ресторанаар зочлоод үзээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()