1
"Гурван хавцал" усан цахилгаан станц
Хятадын төв хэсэгт, Хөх мөрөн дээр энэхүү нүсэр даланг байгуулжээ. Тус далан нь 111.8 тэрбум кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай учраас дэлхийн хамгийн хүчирхэг усан цахилгаан станц хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Төслийн нийт өртөг 32 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд барилгын ажил гүйцэтгэх зай гаргахын тулд тус нутгаас 1.3 сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч энэхүү төсөл нь байгаль орчинд асар их сөрөг үр дагавар авч ирсэн юм.
Нэмж дурдахад, хэрэв далан нурвал Хөх мөрний хөндийд амьдардаг 360 сая хятад иргэд амиа алдах эрсдэлтэй юм. Тиймээс уг объектыг Хятадын ардын арми хамгаалалтандаа авчээ.
2
"Тэнгэрийн нүд" радио телескоп
Гуйжоу ууланд барьсан "Тэнгэрийн нүд" нь 500 метрийн диаметртэй учраас дэлхийн хоёр дахь том телескоп юм. Зөвлөлтийн үед бүтээгдсэн Оросын RATAN-600 радио телескоп харин хамгийн томд тооцогддог байна.
2016 онд тус телескопыг барьж дууссан бөгөөд тэр цагаас эхлээс хар матер, дахин ионжих үеийн сансрын объектуудыг судалж чадсан байна. "Тэнгэрийн нүд"-ийг барихын тулд 185 сая гаруй ам.доллар зарцуулжээ.
3
Даньян-Куньшань гүүр
Шанхай, Нанжин хотуудыг холбодог 164.8 км урттай Даньян-Куньшань нь дэлхийн хамгийн урт гүүр юм.
Есөн жилийн турш баригдсан тус гүүрний нийт өртөг 10 тэрбум ам.доллар юм.
Газар хөдлөлт, далайн хар шуурганд тэсвэртэй энэхүү гүүрийг барихад 400 мянган тонн ган төмөр орсон нь 60 ширхэг Эйфелийн цамхаг барих хэмжээний төмөр гэнэ.
Гүүрний 30 км нь Сувдан голын адаг дээгүүр гарч байгаа тул усан онгоцыг чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд усан дор хоёр хиймэл арлыг холбосон 6.7 км туннель барьжээ.
4
Гуанжоугийн дуурийн театр
2010 онд нээгдсэн тус байгууламж нь манай гариг дээрх хамгийн том дуурийн театруудын нэг юм. Гуанжоугийн дуурийн театрын нийт өртөг нь 200 сая гаруй ам.долларт хүрсэн аж.
5
Чиншаны цөмийн цахилгаан станц
Бүрэн Хятадын технологиор баригдсан анхны цөмийн төсөл Чиншаны цахилгаан станцын анхны реакторыг 1991 онд ашиглалтад оруулсан байдаг. Гэхдээ барилгын ажлыг тасралтгүй үргэлжлүүсний хүчинд өдгөө 7 эрчим хүчний реактортой болжээ.
Хамгийн сүүлчийнх нь 2011 онд ашиглалтад орсон байна.
Тус цөмийн цахилгаан станц нь 6.5 гигаватт эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм байна.
6
Шанхай цамхаг
632 метр өндөртэй энэ тэнгэр баганадсан барилга нь Арабын Бурж Халифа, Токиогийн телевизийн цамхгийн дараа ордог дэлхийн гурав дахь өндөр барилга юм. Гэсэн хэдий ч өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь Шанхайн цамхаг нь Дубай дахь 344,000 м2 тэнгэр баганадсан барилгатай харьцуулахад 380,000 м2 талбайтай гэдгээрээ хамаагүй том юм.
Нэмж дурдахад тус барилгад дэлхийн хамгийн өндөр буюу 578.5 метр үргэлжлэх цахилгаан шатыг суулгасан аж. мөн тус цахилгаан шатын хурд нь 64 км/ц бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг байна. Үүнээс хурдалбал хүний бие ачааллыг нь тэсрвэрлэж чадахгүй гэнэ.
7
Хөх мөрний суваг
2002 онд Хөх мөрнөөс суваг татаж усыг нь нэн шаардлагатай бүс нутагт хүргэх төслийг эхлүүлсэн бөгөөд энэхүү ажиллагаа төлөвлөгөө ёсоор бол 2030 он гэхэд дуусах аж.
Уг төслийн мөн чанар нь Хөх мөрний усыг урдаас хойд зүгт Шар мөрөн, Хай мөрний сав газар руу шилжүүлэхэд оршиж байгаа юм.
Хятадын хойд нутгийн уур амьсгал харьцангуй хуурай бөгөөд усны нөөц хомс. Харин тус орны өмнөд хэсэг нь улирлын чанартай үерт байнга өртдөг учраас тэр их усыг шаардлагатай байгаа нутгуудад хүргэхээр энэхүү нүсэр ажлыг эхлүүлжээ.
Ингэхдээ нийт 3900 км урт үргэлжлэх 3 сувгийн тусламжтайгаар Хөх мөрийн илүүдэл усыг хойд бүсийн нутгуудад хүргэх юм байна. Төслийн нийт өртөг 500 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолсон аж.