Хөхний сүүгээрээ саван хийж зардаг Англи бүсгүй

Хөхний сүү нь маш олон төрлийн шим бодисуудыг өөртөө агуулдаг билээ. Харин Ланкаширт (Lancashire) амьдардаг нэгэн бүсгүй үүнийг хүүхдээ хооллохоос гадна өөр зүйлд ашиглахаар шийджээ. 31 настай Эшли Уайт (Ashley White) өөрийнхөө хөхний сүүгээр саван хийдэг ба энэ саван нь арьсанд тэжээл өгч чийгшүүлдэг гэжээ. Түүний гэр бүл бүгд энэхүү саванг хэрэглэдэг байна.

Хөхний сүүгээрээ саван хийж зардаг Англи бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөхнийхөө сүүгээр саван хийх санаа түүнд энэ жилийн 4 сард 2 дахь охиноо төрүүлснийх нь дараа орж ирсэн гэнэ.

Тэрээр нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлийнхэн нь бүгд энэхүү саванг хэрэглэдэг байна. Тэд хэрэглэсний дараа арьс үнэхээр гайхалтай болдог гэж хуваалцсан билээ.

Тэр өөрийн хийсэн савангийн тухай интернэт ертөнцөд дэлгэсэн бөгөөд үүнийх нь дараа олон хүн саванг нь худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн холбоо барьжээ.

Хүүхдээ төрүүлээд удаагүй байхад түүнд тийм ч их хөхний сүү байсангүй. Гэхдээ хөхөнд нь сүү орж эхлэх үед хаяхад хайран байсан учир хөргөгчиндөө хадгалж байсан гэнэ.

Гэтэл нэгэн өдөр бүсгүй хөхний сүүн бүтээгдэхүүнүүд үлдийг эмчлэхэд тустай байдаг талаар уншсан байна. Том охин нь энэхүү өвчнийг туссан байсан учир бүсгүй охиндоо зориулан саван хийж өгөхөөр шийджээ. Эхнэр нөхөр хоёр энэхүү саванг зөвхөн гараа угаахдаа ашигладаг бөгөөд хоёр хүүхдээ усанд ороход нь хэрэглүүлдэг байна. 

Савангаа хийхдээ тэрээр зөөлрүүлсэн глицерин, хөхний сүү, хатаасан лаванда цэцэг болон хэд хэдэн хэрэгцээтэй тосыг ашигладаг байна. Тэрээр үүнийгээ шингэн савантай холиод силикон хэв оруулагчид хийн бэхжихийг нь хүлээдэг байна. 

Харин одоо түүний хөргөгч хөхний сүүгээр хийсэн савангаар дүүрсэн гэнэ. Сошиал ертөнцөөр худалдаж авах хүсэлтэй хүмүүс олон байгаа учир тэрээр энэхүү савангаа зарах төлөвлөгөөтэй байгаа билээ. Тэрээр нэг ширхэгийг нь 3-4 pound буюу Монгол мөнгөөр 10-15 мянган төгрөгөөр зарахаар бэлдэж байгаа гэнэ. 

Энэхүү саванг хэрэглэсний ачаар охиных нь үлд эдгэсэн байна. Энэхүү саван нь тууралт, батгыг багасгаж, нарны түлэгдэлтийг зөөлрүүлэхээс гадна арьсанд ерөнхийдөө их тустай юм байна. Тэр хөхний сүүгээр хийсэн савангийнхаа талаар ямар ч сөрөг хариу аваагүй гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()