- Greta oto буюу шилэн эрвээхэй. Ихэвчлэн Төв болон Өмнөд Америкт амьдардаг бөгөөд заримдаа хол нүүдэл хийж Мексик, АНУ-ын Техас мужид ч харагддаг байна.
- Нас бие гүйцээгүй Acanthuridae загас. Дулаан уур амьсгалтай бүсийн ихэнх далай тэнгис, ялангуяа шүрэн арлын ойролцоо ихэвчлэн тохиолддог. Сонирхолтой нь энэхүү загас нь "Немогийн эрэлд" хүүхэлдэйн киноны Доритой нэг төрлийнх гэнэ.
- Нас бие гүйцээгүй Ancistrocheirus lesueurii төрлийн арваалж. Тропикийн болон суптропикийн бүсийн далай тэнгист, 200-1000 метрийн гүнд амьдарна. Тунгалаг арьсан дээр нь цоохортож харагдаж байгаа нь түүний эсүүд аж.
- Cassidinae буюу дуулгат цох. Гадаад араг яс нь бүхэлдээ тунгалаг бүтэцтэй байдаг.
Фараон шоргоолж буюу Monomorium pharaonis. Ердөө 2 мм урттай, бөгсөн бие нь тунгалаг бүтэцтэй энэ шоргоолж нь дэлхийн олон оронд хор хөнөөлт шавжны тоонд ордог.
Opisthoproctidae төрөлд хамаарах Макропинна загас. Духны хэсэг нь тунгалаг арьстай тул нүдний аяга нь нэвт харагдаж байдаг.
Европын голын могой загас. Амьдралынхаа турш хэд хэдэн удаа өнгөө сольдог тэд нялхдаа бүрэн тунгалаг биетэй байдаг бол нас бие гүйцсэн үедээ мөнгөлөг бор өнгөтэй болдог.
Hyperolius leucotaenius модны мэлхий. Зөвхөн Африкийн Ардчилсан Конго улсад байдаг энэхүү мэлхийг устаж үгүй болсон гэж үзэж байсан ч 2011 онд Элила голын эргээс нэгэн бодгалийг илрүүлж, зургийг нь буулгажээ.
- 2 см өргөнтэй энэхүү залуу наймаалжны арьс нь тунгалаг учраас дотор эрхтнүүд нь нэвт харагдаж байна.
- Шинэ Зеландын Карикари хойгийн эрэг орчмоос энэхүү тунгалаг загасыг барьжээ. Эрдэмтэд үүнийг salpa maggiore төрлийн нэгэн загас гэж дүгнэсэн байна.
- Turritopsis dohrnii буюу мөнх наст далайн мөгөөрс. Газар дундын тэнгис болон Япон тэнгист байдаг энэхүү амьтан нас биед хүрээд далайн ёроолд суурьшиж, нэг эстэн болж хувираад шинээр "төрдөг" байна. Үнэн хэрэгтээ энэ төрлийн амьтад нь амьдралынхаа "хүүхэд нас" -ны үе шатанд эргэн очиж, дахин хөгширч чаддаг гэсэн үг юм. Энэхүү процессийн давталтын тоо хязгааргүй ажээ.
- Нэгэн төрлийн загасны зулзаганууд
- Нас бие гүйцээгүй Ostracion cubicus загас
- Centrolenidae мөлхөгчдийн төрөлд хамаарах "шилэн" мэлхий. Ерөнхийдөө цайвар ногоон зүстэй ч хэвлийн хэсэг нь тунгалаг хайрстай байдаг тул зүрх, элэг, дотор гэдэс нь нэвт харагддаг байна.
- Коста Рикагийн шанаган хорхойнууд.
- Cambarus sp. буюу далайн ямаа
- Далайн чөтгөр буюу Lophius piscatorius нь нялхдаа тунгалаг, цэлцэгнүүр шиг арьстай байдаг.
- Тунгалаг биетэй халбин загас