Эрчүүдийг "атаархуулж", бүсгүйчүүдийн хайрыг татсан маршал Рокоссовскийн амьдралын түүх

Одоогоос 125 жилийн өмнө буюу 1896 оны 12-р сарын 21-нд Константин Рокоссовский Польш аав, Беларус ээжийн хүү болон мэндэлжээ. Тэрээр Дэлхийн 2-р дайны үед онцгой гавъяа байгуулныхаа төлөө ЗХУ-ын домогт маршал болсон юм. Гэхдээ үүнээс ч өмнө тэрээр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж нэрд гарсан байна. 

Эрчүүдийг "атаархуулж", бүсгүйчүүдийн хайрыг татсан маршал Рокоссовскийн амьдралын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Рокоссовскийн жинхэнэ овог нэр бол Ксавериевич юм. Түүний эцэг нь язгууртан гаралтай нэгэн байсан боловч амьдралын эрхээр төмөр зам дээр ажилладаг болжээ. Ээж нь харин багш мэргэжилтэй Антонина хэмээх Беларусь бүсгүй байв.

Константин 6 настайдаа эцгээ алдаж, 15 настайдаа ээжийгээ ч мөн алдсан юм. Тэрээр Оросын хувьсгалын үеэр гадаад нэртэй байх нь аюултай болсон учраас овгоо Константинович болгон өөрчлөх шаардлагатай болсон хэмээн хожим нь дурссан байдаг. 

Дэлхийн 1-р дайны үеэр цэрэгт татагдсан Константин эр зоригоо харуулж чадсан учраас Гэгээн Георгийн одон болон Георгийн загалмайгаар шагнуулсан байна. Хожим нь Рокоссовский хувьсгалч үзэлтэй болсон учраас Улаан Армид нэгдсэн байна. 

Харамсалтай нь Дотоодын хамгаалах яам түүнийг 1937 оны 8-р сард баривчилжээ. Язгууртан гарал, польш удам угсаатай учраас ингэх хангалттай шалтгаан байгаа гэж тэд үзсэн аж. Дээрээс нь тэрээр 30-аад онд Монголд морин цэргийн зааварлагчаар ажиллаж байсан тул япончуудтай холбоо тогтоох бүрэн боломжтой байсан юм. 

Азаар  Рокоссовский 1940 оны 3-р сар хүртэл Ленинградын шоронд 3 жил хоригдоод суллагдсан байна. Нацист Герман ЗХУ руу дайрсан учраас чадварлаг цэргийн удирдагч нар хэрэг болсон бөгөөд Рокоссовский бүр хошууч генерал болж дэвшжээ. 

Рокоссовскийг "цэргийн маневрийн суут ухаантан" гэж нэрлэдэг. Чухамдаа тэрээр цэргүүдээ хүн гэж хүндэлдэг байсан бөгөөд тулаан болгоныг аль болох бага хохиролтойгоор дуусгахыг хичээж ирсэн байна. 

1941 оны зун болсон нэгэн тулалдааны үеэр Улаан армийн цэргүүд ухарч эхлэх үед Рокоссовский өөрийн биеэр галын шугам дээр ирсэн байна. 

Константин шаардлагагүй үед эр зориг үзүүлэх хэрэггүй гэдэгт итгэдэг байсан ч Германчуудын давшилтыг зогсоохын тулд өөрийн биеэр цэргүүддээ урам өгөх ёстой хэмээн үзсэн аж. Энэ нь үр дүнгээ өгч Германчуудын давшилтын хүч саарсаар эцэстээ ухарцгаасан байна.

Дайны үеэр Рокоссовский хэцүү тулаануудад ялалт байгуулж өөрийн нэрээ дуурсгаж чадсан юм. Жишээ нь 1941 оны зун Дубно, Луцк, Ровногийн ойролцоох болсон томоохон танкын тулаануудыг дурьдаж болно. Тэнд байгуулсан гавъяаныхаа төлөө тэрээр Улаан тугийн одон хүртсэн байна.

Дараа нь Москва, Сталинград, Паулусын төлөөх тулалдаанд Рокоссовский дайснаа буулгаж авсан бөгөөд Германчууд ганцхан түүнд л бууж өгнө гэцгээж байв. 

1941 оны 7-р сарын 16-нд Смоленскийг Германы арми эзэлсэн бөгөөд Рокоссовскийд германчуудад дахин нэг ч алхам газар алдаж болохгүй гэсэн тушаал өгчээ. 

Тэрээр өөрийн армиа Рокоссовскийн бүлэг хэмээн нэрлэсэн бөгөөд бүтэн 81 өдрийн турш өөрийн хариуцсан байрлалаа хамгаалж чадсан аж. Өөр хаана ч ийм хэмжээний амжилт олсон цэргийн удирдагч байгаагүй юм.

Чухамдаа үүний ачаар л Москва хот эзлэгдэхээс аврагдсан байна. 

Байгуулсан гавъяа нь дэндүү олон байсан учраас Сталин 1944 оны 06-р сарын 29-нд армийн генерал Рокоссовскийд ЗХУ-ын маршалын одон гардуулсан бол үүнээс сарын дараа 7-р сарын 30-нд түүнд ЗХУ-ын баатрын анхны Алтан таван хошууг нь зүүж өгсөн юм.

Сталин Рокоссовскийг үнэхээр хүндэлдэг байв. Харамсалтай нь улс төрийн шалтгаанаас болоод ЗХУ-ын удирдагч хайртай маршалаа гомдоосон аж. 

1944 онд Сталины тушаалаар түүний мөнхийн өрсөлдөгч Георгий Жуков 1-р Беларусын фронтыг  (өмнө нь К.К.Рокоссовскийн удирдаж байсан фронт) харин Рокоссовский 2-р Беларусын армийн командлагч болжээ. 

Польшийн цөлөгдсөн засгийн газар Лондонгоос дамжуулан эх орондоо байгаа партизануудыг удирдан санхүүжүүлж Варшавт бослого гаргасан байдаг.

Тэд Зөвлөлтийн талтай хамтралгүйгээр өөрсдийгөө чөлөөлөхийг хүссэнд Сталин тун эмзэглэсэн юм. Тиймээс тэрээр Польшийг Рокоссовский буюу польш гаралтай хүн чөлөөлөх ёсгүй гээд оронд нь энэ үүргийг орос хүнд даалгахаар болжээ. Үнэхээр ч Польш хүн эх орноо чөлөөлбөл ЗХУ тус орныг нэгтгэх аргагүй болох байв.

Ийм ч учраас тэрээр Польшийг чөлөөлөх болон Берлинийг эзлэх тулаанд улс төрийн шалтгаанаар оролцоогүй аж. Харин Сталины тушаалаар тэрээр 1945 оны 6 дугаар сарын 24-ны Ялалтын парадыг командлах эрхтэй болсон аж. Тиймээс 1945 оны Ялалтын парадыг Рокоссовский командалж, Жуков хүлээн авч байжээ. 1957 онд маршал Жуков нэр хүндээ алдахад түүнийг "авч хаяхыг" дэмжсэн томчуудын дунд Рокоссовский байсан гэдэг.

Дайн дууссаны дараа Константин зүгээр суусангүй. 1950-1956 он хүртэл суут командлагч маань Польшийн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж дараа нь ЗХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдаар хоёр удаа ажилласан гэнэ. Домогт маршал 1968 оны 8-р сарын 3-нд 71 насандаа хорт хавдраар нас барсан бөгөөд ЗХУ-ын удирдлагууд зохих ёсоор хүндэтгэн Кремлийн хананд оршуулсан байдаг. Мөн Рокоссовскийн бичсэн "Цэрэг эрийн үүрэг" хэмээх дурсамж ном нь тун алдартай бөгөөд дэлхийн олон хэл дээр хэвлэгдсэн аж. 

Царайлаг, сэтгэл татам маршалын хувьд амьдралдаа олон амрагийн явдалд нэр холбогдсон байдаг. Гэхдээ тэрээр нэг л удаа гэрлэж байсан бөгөөд тодруулбал Юлия Бармина хэмээх бүсгүйтэй гэрлэж, 1925 онд Ариадна охиноо өлгийдөн авсан байна. Харин дайны фронт дээр Константин цэргийн эмч Галина Талановад дурлаж, 1945 онд тэр хоёрын охин Надежда төрсөн юм.

Мөн тэрээр Зөвлөлтийн алдарт жүжигчин Валентина Сероватай "учир ургуулсан" тухай цуу яриа нэлээн хүчтэй дэгдэж байв. Түүнийг нь сонссон ойрын хүмүүс нэг удаа Сталинд энэ тухай хов хүргэж, арга хэмжээ авахыг зөвлөжээ. Гэтэл Сталин "Бид одоо яахав дээ? Атаархаад л сууж байхаас" хэмээн хариулсан байна.

Үүнээс гадна түүний нэр хүндийг унагах гэсэн олон оролдлого гарч байв. Жишээлбэл тэрээр Гулагт хоригдсон гэж худал ба оронд нь Испанийн иргэнийн дайнд байлдаж явсан, мөн Германаас дайны олз болгож их хэмжээний үнэт зүйлс хувьдаа авсан гэх мэт яриа гарчээ. Ингээд КГБ түүний гэрт нэгжлэг хийхээр очтол "Маршалын харш" бус жирийн модон байшин угтсан гэдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()