1
Хятадад үүдэндээ эможитой ресторанууд байдаг
Зарим хятад ресторануудын үүдэн дээр 3 төрлийн эможи бүхий тэмдэглэгээ байдаг юм. Энэ нь зүгээр нэг гоёл бус харин тухайн газрын үнэлгээ болж өгдөг. Хэрвээ үйлчлүүлэгчид сайн үнэлгээ өгсөн бол тэрхүү эможи нь мэдээж илүү баяр хөөртэй болох бол муу үнэлгээтэй нь илүү унтууцсан хувиралтай болно.
Хуулийн дагуу Хятад дахь зоогийн газрууд үүдэн дээрээ үйлчлэгчдийн үнэлгээг хэн ч ойлгож болох тэмдэглэгээгээр тавьдаг байна.
2
Утсаа хараад явж буй хүмүүст зориулсан тусгай зам бий
Хятадын эрх баригчид явган зорчигч нарын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон байна. Түүний нэг нь гудмаар утсаа үзээд явж буй хүмүүст зориулсан тусгай зам юм.
Энэхүү замаар явж буй хүмүүс мэдээж чөлөөтэй утсаа оролдоод явж болох бөгөөд дугуйтай хүн гэх мэт өөр төрлийн зорчигч нар орох хориотой аж. Ийм туршилтыг Чунчин хот анх хийсэн бөгөөд түүний араас хэд хэдэн хот мөн нэвтрүүлж эхэлжээ.
3
Сонин нэртэй хоолнууд
Хятадын зарим сонгодог хоолнууд нь аливаа ёгт үлгэрээс санаа авч үүссэн байдаг учраас тэдгээрийн нэрийг мөн авсан байдаг аж.
Үүний жишээ бол Сычуаны мужийн уламжлалт хоол болох гахайн мах, пүнтүүзээр хийдэн "Модонд авирч буй шоргоолж" болон аварга загасны сэрвээтэй шөл "Ханан дээгүүр харайж буй Будда" зэрэг юм.
蚂蚁上树- Модонд авирч буй шоргоолж
佛跳牆 - Ханан дээгүүр харайж буй Будда
4
Хятад гал тогоо дэндүү давчуу
Хятадуудын хувьд том өрөөндөө цайлдаг учраас гал тогоо нь зөвхөн хоол хийх л зориулалттай байдаг. Тиймээс зай хэмнэх үүднээс хэмжээ нь харьцангуй жижиг болдог байна.
5
Сараалжтай цонхнууд
Хуучин цагт хулгай зэлгийнээс гэрээ хамгаалах болон хүүхдийг унахаас сэргийлэх үүднээс цонхондоо төмөр тор хаддаг байсан юм. Одоо цагт ч энэхүү арга амь бөхтэй оршсоор байгаа аж. Хятадад очвол тагттай айл тун ховор тааралдана.
6
Хятад үнэхээр их хүн амтай
Энэ бол урлагийн их сургуульд элсэх шалгалт өгч буй сурагчид. Шалгалт өгч буй хүүхдүүдийн 1-ээс бага хувь нь л шалгарч үлддэг учраас өрсөлдөөн ихтэй.
Ёстой л шар махтайгаа хатаж бэлдсэн ч тэнцэхгүй байх магадлал өндөр юм. Гэхдээ тэнцээгүй нэг нь өөр салбарт хүчээ үзэх юм уу сайн бэлдэж байгаад дараа жил нь дахин шалгалт өгнө.
Цагаан сараар гэртээ харихаар зүтгэж буй хүмүүс Жэнжоу галт тэрэгний буудал дээр овоорсон байгаа нь.
Оюутнууд Шэньси мужийн Ичуань хотын дунд сургуулийн задгай талбайд шалгалт өгч байна.
Коллежийн оюутнууд Хэнань мужийн Жэнжоу хотын хөдөлмөрийн яармагт оролцохоор жагсаж байна
7
Хулсны баавгайн хэлбэрээр нарны хавтан суурилуулсан нь
Хятад улсын бэлгэ тэмдэг нь хулсны баавгай билээ. Тиймээс түүнийг хүндэтгэн цахилгаан станцын нарны хавтангуудыг ийм хэлбэрт оруулжээ.
8
666 гэсэн тоо хятадуудын дунд эрэлттэй байдаг
Библи дээр 666 нь чөтгөрийн тоо хэмээн гардаг учраас барууны орнуудад ашиглахыг цээрлэдэг билээ. Харин хятад хэлэнд 666-г "Лиу Лиу Лиу" гэж дууддаг бөгөөд энэхүү дуудлагыг өөрөөр орчуулбал "Догь Догь Догь" гэсэн үг болно.
Үүнээс гадна комьпютерийн гар болон гар утсан дээр шивэхэд харьцангуй амар аж. Тиймээс хятад иргэд аливаа зүйлийг догь гэж бичихдээ 666 гэсэн тэмдэглэгээг ашигладаг байна.
Хэрвээ та хятад хүнтэй харьцаж байтал 666 гэсэн бичиг явуулбал гайхах хэрэггүй, тэр зүгээр л догь юмаа гэж хэлж байгаа юм.
9
Их дэлгүүрт эрчүүдэд зориулсан бүхээг бий
Эхнэр, найз бүсгүйгээ дагаж дэлгүүрт ирсэн эрчүүдэд зориулсан видео тоглоом тоглож болох тусгай бүхээг зарим худалдааны төвүүд дээр байдаг аж.
10
Дугуйн овоо
Томоохон суурингуудад ийм унадаг дугуйгаар дүүрсэн газар заавал байдаг. Хятадуудын хувьд хамгийн нийтлэг тээврийн хэрэгсэл нь унадаг дугуй билээ. Гэхдээ тэд хэрэггүй болсон дугуйгаа шууд хаях нь энгийн үзэгдэл юм. Жишээ нь энэхүү дугуйн овоо нь метроны буудлын дэргэд үүссэн байна. Хол газар руу метрогоор хүрэх гэсэн хүмүүс дугуйгаа авч орохын оронд зүгээр л ингээд хаячихдаг аж.
11
McDonald's-ийн ТҮЦ
McDonald's мэтийн эрэлт ихтэй түргэн хоолны сүлжээнүүд хуучин сонин зардаг цэгүүдийг ийм түргэн үйлчилгээний цэг болгодог болжээ. Эндээ мэдээж хоол хийнэ гэж байхгүй харин ойролцоох том салбараас зөөж авч ирээд зардаг байна.
12
Гуанжоу хотын зоос
Энэхүү зоос шиг дугуй хэлбэртэй 33 давхар барилга нь 138 метр өндөртэй юм. Энд Hongda Xingye Group болон Guangdong Plastic Exchange гэсэн хоёр компанийн төв оффис байрладаг аж.
Архитектор Жузеппе ди Паскуале барилгын зураг төслийг гаргажээ.
13
Хувийн караоке
Хятадын зарим их дэлгүүрүүдэд ийм караоке бүхий бүхээгнүүд байдаг.
14
Метронд шаартай орох хориотой
Доор байгаа зураг дээр Нанжин хотын метронд авч орохыг хориглосон зүйлүүдийг харуулжээ.
Эндээс үзвэл төмөр зам руу үсрэх, тамхи татах, гуйлга гуйх, юм зарах, шатамхай болон тэсэрч дэлбэрэх бодис, хортой, аюултай шингэн, цацраг идэвхт, соронз бүхий материал, зэвсэг болох зүйлс, дуураймал эд зүйл, тэжээвэл амьтан авч орох хориотой юм байна. Зарим төрлийн шаарыг шатамхай хий болох гелигээр дүүргэдэг учраас энэхүү жагсаалтанд оруулжээ.
15
Шанхай хотын өвөрмөц архитектур
Энэхүү өвөрмөц орон сууцны голын хэсэгт байдаг айлууд ямар ч цонхгүй гэнэ.
16
Явган зорчигчийн хаалт
Ухань хотын зарим явган хүний гарц дээр гэрлэн дохио тавьж явган зорчигч нарын хөдөлгөөнийг зохицуулахын оронд метроны буудал дээр байдаг шиг хаалт тавьжээ. Эдгээр нь машины хөдөлгөөн эхэлмэгц хаагддаг байна.
17
Шилэн угаалгын өрөө
Хятадын олон орон сууцанд зардал хэмнэх үүднээс ариун цэврийн өрөөг зочны өрөөнөөс ганцхан шилэн ханаар л тусгаарлах болсон байна.
18
Нэг өрөө нь 7 сая ам.долларын үнэтэй зочид буудал
Макао дахь "The 13" хэмээх нэртэй энэхүү дээд зэрэглэлийн зочид буудал нь нийт 200 өрөөтэй бөгөөд тус бүр нь 185 хавтгай дөрвөлжин метр талбайтай аж. Үүний дээр супер люкс өрөөнүүд нь 2700 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй юм байна.
19
Хурдны төмөр зам
БНХАУ-ын өндөр хурдны төмөр замын нийт урт нь 39 мянган км-т хүрээд байна. Зарим тохиолдолд нисэх онгоцны буудал дээр дэндүү их цаг алддаг учраас хот хооронд галт тэргээр зорчих нь илүү хурдан байдаг аж.
20
Хятад иргэд ихэнх худалдааг онлайнаар хийх тул томоохон хямдралын дараа орон сууцны хорооллын гудамж боодолтой бараагаар дүүрдэг.
21
Бэлэн гоймонг яаж л бол яаж л хийнэ
22
Шөнийн зах маш алдартай. Өдөртөө жирийн гудамж байснаа оройдоо түм түчигнэсэн газар болж хувирдаг.
23
Шивээс, нүүр будалт, маникюрыг шууд гудамжинд хийнэ.
24
Хятадад төлбөр тооцоог бүрэн утгаар нь цахимжуулж чаджээ. Гуйлгачид хүртэл WeChat-аар мөнгө авдаг болжээ
25
Эцэг эхчүүд хүүхдээ оосорлон хөтөлж явах нь бий