Улирч буй 2021 онд юу болж өнгөрснийг дүгнэх гайхалтай гэрэл зургууд

Дэлхийн хэмжээнд цар тахал, сонгууль, хөл хорио, эдийн засгийн хямралаар үргэлжилсэн 2021 он ийнхүү улирч байна. BBC агентлаг жил бүр тухайн жилийнхээ онцлох үйл явдлын зургуудыг жагсаан гаргадаг юм. Он солигдох мөч ойртон ирж байгаа энэ өдөр та бүхэнд 2021 оныг юу болж өнгөрсний харуулсан зургуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Улирч буй 2021 онд юу болж өнгөрснийг дүгнэх гайхалтай гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуульд ялагдсаны дараа дэмжигчид нь Капитолын ордон руу дайрч байгаа нь 

  • Камала Харрис АНУ-ын анхны эмэгтэй, хар арьст, Өмнөд Ази гаралтай дэд ерөнхийлөгч болов.

  • Энэ оны 5-р сард коронавирусын улмаас нас барсан Вижай Ражу хэмээх эрийн гэр бүлийн гишүүд Энэтхэгийн Бенгалуру хотын захад орших Гидденахалли тосгоны чандарлах газарт гашуудаж байгаа нь.

  • Эцгийнхээ хамт шаар авч буй хүүхэд. Карачи хот, Пакистан. Энэ оны 5-р сарын 13-нд Исламын шашны арин сар Рамадан нь Ид аль-Фитр мөргөл үйлдсэний дараа дууссан байна. 

  • Энэ оны 6-р сарын 24-нд Флорида мужийн Миайми хот дахь 12 давхар орон сууц нурж 98 хүн амиа алдсан юм. Одоог хүртэл яг юунаас болж тус барилга нурсан болохыг шалгаж байгаа аж. 

  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн горилл Ндакаси энэ оны 9-р сард нас барсан юм. Уг горилл нь монш байхдаа өнчирч хоцорсон бөгөөд Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өссөн аж. Тэрээр мөн харгалзагч Андре Баумагийн гар дээр эцсийн амьсгалаа хураасан гэнэ. 

  • Энэ оны 8-р сард Исландын нийслэл Рейкьявик хотын ойролцоох Фарградальфьял галт уул сүүлийн 800 гаруй жилийн хугацаанд анх удаа идэвхжсэн юм. 

  • Сирийн дүрвэгч 19 настай Ахмед хэмээх хүү 11-р сард Польш улс руу завиар нэвтрэх гэж яваад Баруун Буг голд живж нас барсан байна. Түүнийг Бохоники хэмээх тосгоны Исламын шашинтай иргэд оршуулж байгаа нь. 

  • 4-р сард АНУ-ын Миннеаполис хотын Хеннепин тойргийн шүүхээс цагаан арьст цагдаа Дерек Шовиныг хүн амины хэргээр ялласанд баярлаж буй хүмүүс. Тангарагтны шүүх Шовиныг хүч хэтрүүлэн Жорж Флойдын амийг хөнөөсөн хэмээн нийт гурван зүйл ангиар буруутгасан юм. 

  • Италийн  уран бүтээлч Лорензо Куиннийн Гизагийн Пирамидын ойролцоо босгосон "Хамтдаа" инсталяци. Энэ нь 2021 оны 10-р сард Кайро хотод нээгдсэн олон орны уран бүтээлчдийн нийлж зохион байгуулсан "Одоо бол үүрд" гэх үзэсгэлэнгийн нэг хэсэг болсон юм. 

  • 8-р сард Талибан бүлэглэл Афганистан улсыг бүрэн мэдэлдээ авсны дараа иргэд нь хэдэн мянгаараа дүрвэсэн билээ. Доорх зураг дээр байгаа АНУ-ын цэргийн ачааны онгоцонд хэдэн зуун иргэд орж ирсний дараа онгоцны ахмад нь тэднийг хөөхийн оронд шууд аваад ниссэн байна. 

  • 9-р сард АНУ-п нэвтрэх гэсэн олон мянган Гайти дүрвэгсэд Мексикийн талаас хилийн зурвас дээр тулж ирсэн юм. Тэднийг хөөх зорилгоор АНУ-ын хилийн харуулууд морь хөлөглөн иржээ. Хар арьстай хүмүүсийг морьтой америкчууд тууж байгаа нь боочлолын үетэй адилхан байна гэж хэд хэдэн хууль тогтоогчид дургүйцлээ илэрхийлсэн юм. 

  • Хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Карин Жан-Пьер 5-р сард АНУ-ын Вашингтон дахь Цагаан ордны өдөр тутмын хэвлэлийн бага хурлыг 1991 оноос хойш зохион байгуулсан анхны хар арьст эмэгтэй болов.

  • Израилийн "Төмөр дээвэр" хамгаалалтын систем Газын зурвасын хойд хэсгээс Хамас бүлэглэлийн харвасан пуужингуудыг амдан устгаж буй нь

  • Грекийн дуучин Стефаниа өнгөрсөн 5-р сард Нидерландын Роттердам хотноо болсон Eurovision дууны тэмцээний финал дээр "Last Dance" дуугаа дуулж байгаа нь. Тэрээр ногоон дэлгэцийн тусгай эффект ашигласан юм.

  • Явуулын эмнэлгийн ажилтан нэгэн эмэгтэйд Covid-19-ын AstraZeneca вакцин тарьж байгаа нь. Сиая хот, Кени.

  • Ангараг дээр газардсан "Mars Perseverance" хөлгийн илгээсэн тус гарагийн гадаргуугийн зураг. NASA тус төхөөрөмжийг ашиглан олон тооны зураг авсны дээр хөрс, чулуулгаас нь дээж авч хадгалсан байна. 

  • Хятадын Сычуань мужийн Волон үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх хулсны баавгай Су Шан 8-р сард хоёр ихэр бамбарууш төрүүлжээ.

  • Кубын тамирчин Хулио Сезар Ла Круз Токио 2020 олимпийн эрэгтэй хүнд жингийн боксын төрөлд түрүүлж алтан медал хүртжээ

  • Суэцийн сувагт хөндөлсөг гацаж, дэлхийн ачаа тээврийг зогсоосон Ever Given ачааны хөлгийг чирэгч завьнууд гаргахаар оролдож буй нь.

  • Британийн хатан хаан 2-р Элизабет хамтдаа 73 жил амьдарсан нөхөр нь болох хунтайж Филиппийн дурсгалыг хүндэтгэж, Виндзорын цайзын Гэгээн Жоржын сүмд сууж байгаа нь.

  • Клаудиа Кастано 2001 оны 9-р сарын 11-ий халдлагын хохирогчдын дурсгалын хөшөөн дээр хүндэтгэл үзүүлж байгаа нь. Түүний ах ах Герман нь тэрхүү өдөр амиа алдсан 2,977 хүний нэг байсан юм. 

  • Нүүдэллэж буй зааны сүрэг Хятадын Юннань мужийн Кунминь хотын ойролцоо амарч буй нь. Урд хөршид үлдсэн цөөхөн заануудын нэг болох эдгээр сүрэг жил бүр төрөлх нутаг болсон дархан цаазат газраасаа 500 км зам туулж, Кунминь хотын ойролцоох ойд ирдэг байна.

  • 6-р сард болсон Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойгоор Бээжин хотын дээгүүр аянга цахилж байгаа нь. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг үйл явдлыг тохиолдуулан үг хэлэхдээ, хэрэв гадаадын гүрнүүд улс орныг нь дээрэлхэж дотоод хэрэгт нь нөлөөлөхийг оролдвол "толгойгоо алдах" болно гэж анхааруулсан юм. 

  • Финландын хард рок хамтлаг Lordi-ын гишүүн, Mr Lordi хэмээх хочтой Томи Петтери Путаансуу вакцин тариулж байгаа нь. 

  • Грекийн Эвиа арлын Каматриадес тосгоны хажууд гарсан түймрийн үеэр орон нутгийн сайн дурынхан цугларч, гал сөнөөгчдийг дэмжихээр хүлээж байгаа нь.

  • Гренландын Илулиссат мужийн Якобшавнс хэмээх мөсөн хавцал

  • "Гаргүй харваач" хэмээх хочтой АНУ-ын тамирчин Мэтт Штуцман 8-р сард болсон Токио 2020 Паралимпийн наадмын эрэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан нийлбэрийн нээлттэй төрөлд Словакийн тамирчин  Марсель Павликтай өрсөлдөж байгаа нь. 

  • АНУ-ын рэппер Lil Nas X 9-р сард Нью-Йорк дахь Метрополитен урлагийн музейд болсон оны хамгийн том цэнгүүний нэг болох Met Gala 2021-ийн улаан хивсний ёслолд оролцож байгаа нь. Тус цэнгүүн нь өнгөрсөн жил коронавирусын тахлын улмаас өнжсөн юм. 

  • Сансрын өмсгөлтэй хоёр сансрын нисгэгч энэ 10-р сард Ангараг гариг дээр газардах бэлтгэлийг хангах зорилготой зохион байгуулагдсан сургуулилтанд оролцож байгаа нь. Тус сургуулилтыг Израилийн Негевийн цөл дэх Рамон тогоонд хйисэн юм. Австрийн сансрын форум болон Израилийн сансрын агентлаг гурван долоо хоног үргэлжлэсэн энэхүү бэлтгэл дээр хамтран ажилласан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()