Хүн бүрийн заавал үзвэл зохих зөвлөлтийн үеийн шилдэг 5 кино

2021-12-29, 14:57
4,893

Орчин цагийн кино урлаг техник технологийн дэвшилтэй уялдан асар хурдан хөгжин дэвжиж байгаа боловч үзэгчдийн дунд зөвлөлтийн үеийн кино уран бүтээлүүд өдгөө ч үнэ цэнээ алдаагүй хэвээр буй билээ. Бид энэхүү нийтлэлээр орчин цагт ч үзэхэд харамсахгүй, цоо шинэ ертөнцийг үзэгчдэд мэдрүүлж чадах зөвлөлтийн үеийн сор бүтээлүүдийг танилцуулж байна.

Хүн бүрийн заавал үзвэл зохих зөвлөлтийн үеийн шилдэг 5 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүү (Игла)

1988 онд Р.М.Нугмановын найруулсан "Зүү" хэмээх уран сайхны кинонд Виктор Цойн тоглосон Моро хэмээх залуу Алма-Ата хотод ирээд эцэг эхээсээ нуугдахад нь тусалсан Дина бүсгүйн эрүүл мэндийн төлөө тэмцэж буй тухай түүхийг өгүүлдэг. Зөвлөлт засгийн үеийн нэгэн хэвийн үзэгдэл бус өөрийн гэсэн шинэлэг өнгө төрхтэй зураг авалтаараа эрс ялгарах энэхүү бүтээлийг сонирхолтой зохиол, 1980-аад оны амьдралын бодит байдлыг утгаар нь мэдрэхийг хүссэн хүмүүст үзэхийг зөвлөж байна. Динагийн гэр доторх өнгө будаг, дуу хөгжим бүхэн танийг өнөө үеэс тасарсан мэт мэдрэмжийг бүрэн дүүрэн өгөх болно.

Зүү (Игла)

2 Бид даваа гараг хүртэл амьдарна (Доживём до понедельника)

1968 онд В. Шумскийн найруулсан энэхүү кинонд эгэл жирийн нэгэн багшийн амьдралын хатуу хэцүүг харуулахын зэрэгцээ хүний амьдралд тохиолдох элдэв сонин зүйлсийг шитгэн харуулжээ. Тус бүтээлд түүхийн багш мэргэжилтэй Мелниковийн нэгэн хэвийн амьдрал, яг л ингэж амьдрах хэрэгтэй хэмээн заасан мэт өдөр бүр л сургуулийн ангийн дөрвөн хананы дунд өрнөх амьдралыг өгүүлдэг аж. Нийгэмд хэн нэгний эзлэх байр суурийн талаар гүнзгий мэдрэмж төрүүлэх эл кино нь өдгөө ч үзэхэд үнэ цэнээ алдаагүй хэвээр байсаар байна.

Бид даваа гараг хүртэл амьдарна (Доживём до понедельника)

3 Долоон сарын бороо (Июльский дождь)

Амьдралд тохиолдож буй бүх зүйлс нь орвонгоороо эргэж, цаг үргэлж дэргэд байх ёстой мэт нэгэн хүрэх аргагүй хол хөндий болон хувирч, нэгэнт болж өнгөрсөн бүхэн өөр байх ёстой байсан мэт хүндхэн цаг үеийг туулж буй нэгний түүхийг өгүүлэх энэ кино таныг зөвлөлтийн цаг үед бүрэн дүүрэн аваачиж чадна гэдэгт бүү эргэлзээрэй. Булат Окужава, Юрий Визбор нарын шүлгээс сэдэвлэсэн уянгалаг хөгжим, гайхалтай зохиол зэргээрээ онцлогтой "Долоон сарын бороо" киноноос та ямар нэгэн хэтрүүлэггүй, нэмэлт засалгүй 1960-аад оны Москва хотыг тольдох боломжтой.

Долоон сарын бороо (Июльский дождь)

4 Амьдрал нулимсанд дургүй (Москва слезам не верит)

Үзэж байгаагүй ч хүн бүрийн нэрийг нь амьдралдаа нэг ч болов удаа сонсож байсан зөвлөлтийн үеийн сор бүтээл бол яах аргагүй найруулагч Владимир Меньшовийн бүтээл Амьдрал нулимсанд дургүй  билээ. Тус кинонд хөдөө тосгоноос их хотод аз жаргалтай амьдрал бүтээхээр ирж буй гурван охидын амьдралын ээдрээг өгүүлэх бөгөөд зөвлөлт засгийн үед залуус чухам юуны төлөө амьдарч, юуг хүсч мөрөөддөг байсан тухай энэ киноноос харах боломжтой. Энэ киног үзсэний дараа орчин цагийн бидний амьдралын зорилго, аз жаргал гэх ойлголт асар хурдан хувьсан өөрчлөгдсөн байгаа нь танд шууд мэдрэгдэх болно.

Амьдрал нулимсанд дургүй (Москва слезам не верит)

5 Толь (Зеркало)

Зохиолч Андрей Тарковскийгийн өөрийн амьдралыг намтарчилж бичсэн зохиолоос сэдэвлэж, өөрөө найруулсан тавьсан "Толь" хэмээх кинонд гэр бүл, хайртай дотны хүмүүсээ алдахаас айсан нэгний амьдралыг өгүүлдэг. Найруулагч тус бүтээлээ үзэгчдэд илүү ойр байдлаар найруулан хийсэн бөгөөд хүний амьдралд үзэгдээд л өнгөрөх хүүхэд насны дурсамжийг тод томруун гаргаж өгснөөрөө онцлогтой.

Хэдийгээр дэлгэцнээ гараад бараг хагас зууны нүүрийг үзэж байгаа боловч олон үеийн залуусын үзэх дуртай, цаг хугацааны шалгуур давсан сонгодог бүтээл болон үлджээ. Сонгодог гэдэг утгаараа ч бус зөвлөлтийн үеийн кино уран бүтээлүүд өдгөө ч үнэ цэнээ алдаагүй байгааг илтгэсээр буй эдгээр кинонууд танд аливаа зүйлийг өөр нийгмийн, өөр өнцгөөс харах боломжийг олгож буй явдал билээ.

Толь (Зеркало)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()