2021 оны хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйг интернет хэрэглэгчдийн саналаар тодруулжээ

Хэдий гоо үзэсгэлэн нь субьектив ойлголт ч ихэнх хүмүүсийн баримталдаг стандартад нийцсэн байх нь давуу тал юм. Тэгвэл "TC Candler" хэмээх сошиал суваг нь мэргэжилтнүүд болон цахим хэрэглэгчдийн санал дээр үндэслэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийг 1990 оноос эхлэн жил бүр тодруулсаар иржээ. 2021 онд тэд "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүй" санал асуулгыг энэ оны 4-р сараас эхлэн явуулж, саяхан дүнгээ гаргажээ.

2021 оны хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйг интернет хэрэглэгчдийн саналаар тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түрүү жилийн уг шалгаруулалтад 250 мянган бүсгүйг оролцуулж байсан бол энэ жил цахим хэрэглэгчид нийт 2.5 сая бүсгүйг өрсөлдүүлдэхээр санал болгосон нь дээд амжилт болжээ. Эдгээрээс саналаараа тэргүүлсэн 100 бүсгүйг "TC Candler"-аас YouTube дээрээ жагсаасан байна. Ингээд та бүхэнд уг жагсаалтад багтсан онцлох бүсгүйчүүд болон эхний 20 байрт орсон бүсгүйчүүдийг танилцуулъя.

 

Эхний 100-д багтсан онцлох бүсгүйчүүд

2021 оны жагсаалтын 100-р байранд алдарт жүжигчин Натали Портман бичигджээ. Тэрээр "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүй" жагсаалтад 24 жил дараалан багтсан нь бүх цаг үеийн дээд амжилт юм.

Эхний 100-д багтсан онцлох бүсгүйчүүд

ТикТок дээрх хамгийн алдартай инфлүнсерүүдийн нэг, Филиппин-Америк гаралтай дуучин Белла Порч (Bella Poarch) энэ жил анх удаа тэргүүлэгчдийн жагсаалтад багтсан бөгөөд 95-р байрт бичигджээ.

Харин дуучин, жүжигчин Селена Гомез 10 дахь жилдээ дараалан хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйн жагсаалтад орж байна. Тэрээр 2021 онд 92-р байрт бичигджээ.

Мөн жүжигчин Лили Коллинс 91-рт бичигдэж, 11 дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг болов.

Алдарт дуучин Ариана Гранде 73-р байрт оржээ.

Шинжаан Уйгураас гаралтай Хятадын драмын од Дилраба Дилмурат 58-р байрт жагсав.

16 жилийн турш тасралтгүй топ 100-д жагссаар ирсэн, 2011 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан жүжигчин Эмма Уотсон энэ жил 55-д бичигдсэн байна.

Туркийн алдарт жүжигчин Ханде Эрчел энэ жил 42-р байрт оржээ.

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни энэ жагсаалтад 6 дахь жилдээ дараалан багтахдаа 30-р байрт бичигджээ.

Харин түүний хамтлагийн өөр нэг гишүүн Жисү 26-р байрт орсон байна.

20 Yooa (Ё Ши А) - Өмнөд Солонгосын "Oh My Girl" хамтлагийн дуучин

Yooa (Ё Ши А) - Өмнөд Солонгосын "Oh My Girl" хамтлагийн дуучин

19 Октябрина Максимова - Оросын фото модель

Октябрина Максимова - Оросын фото модель

18 Лиза Соберано (Liza Soberano) - Филиппиний жүжигчин

Лиза Соберано (Liza Soberano) - Филиппиний жүжигчин

17 ROSÉ (Пак Чэ Ён) - Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлагийн дуучин

ROSÉ (Пак Чэ Ён) -  Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлагийн дуучин

16 Мейка Вуллард (Meika Woollard) - Австралийн загвар өмсөгч

Мейка Вуллард (Meika Woollard) - Австралийн загвар өмсөгч

15 Галь Гадот (Gal Gadot) - Израилийн жүжигчин

Галь Гадот (Gal Gadot) - Израилийн жүжигчин

14 Тилан Блондо (Thylane Blondeau) - Францын загвар өмсөгч

Тилан Блондо (Thylane Blondeau)  - Францын загвар өмсөгч

13 Seulgi (Кан Сыл Ги) - Өмнөд Солонгосын "Red Velvet" хамтлагийн дуучин

Seulgi (Кан Сыл Ги) - Өмнөд Солонгосын "Red Velvet" хамтлагийн дуучин

12 Даша Таран - Оросын загвар өмсөгч

Даша Таран - Оросын загвар өмсөгч

11 Кэйлин Слевин (Kaylyn Slevin) - Америкийн жүжигчин, загвар өмсөгч

Кэйлин Слевин (Kaylyn Slevin) - Америкийн жүжигчин, загвар өмсөгч

10 Nana (Им Жин А) - Өмнөд Солонгосын "Orange Caramel" хамтлагийн дуучин

Nana (Им Жин А) -  Өмнөд Солонгосын "Orange Caramel" хамтлагийн дуучин

9 Жасмин Түүкс (Jasmine Tookes) - Америкийн загвар өмсөгч

Жасмин Түүкс (Jasmine Tookes) - Америкийн загвар өмсөгч

8 Лиодра Гинтинг (Lyodra Ginting) - Индонезийн дуучин

Лиодра Гинтинг (Lyodra Ginting) - Индонезийн дуучин

7 Tzuyu (Жоу Цыюй) - Тайванийн дуучин, Өмнөд Солонгосын "Twice" хамтлагийн гишүүн

Tzuyu (Жоу Цыюй) - Тайванийн дуучин, Өмнөд Солонгосын "Twice" хамтлагийн гишүүн

6 Иаел Шелбиа (Yael Shelbia) - Израилийн загвар өмсөгч

Иаел Шелбиа (Yael Shelbia) - Израилийн загвар өмсөгч

5 Нэнси МакДони (Nancy McDonie) - Өмнөд Солонгосын Momoland хамтлагийн дуучин

Нэнси МакДони (Nancy McDonie) - Өмнөд Солонгосын Momoland хамтлагийн дуучин

4 Ивана Алави (Ivana Alawi) - Филиппиний жүжигчин

Ивана Алави (Ivana Alawi) - Филиппиний жүжигчин

3 Халима Аден (Halima Aden) - Сомали гаралтай Америкийн загвар өмсөгч

Халима Аден (Halima Aden) - Сомали гаралтай Америкийн загвар өмсөгч

2 Эмили Неренг (Emily Nereng) - Норвегийн блоггер

Эмили Неренг (Emily Nereng) - Норвегийн блоггер

1 Lisa (Лалиса Манобан) - Тайландын дуучин, Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлагийн гишүүн

Lisa (Лалиса Манобан) - Тайландын дуучин,  Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлагийн гишүүн

Бүтэн жагсаалтыг энэхүү бичлэгээс үзээрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()