Зарим хүмүүс энэ бүхний ард харийнхан байгаа, шашны нууц зан үйл, зарим нь цэргийн нууц туршилт ийм нүх үүсгэсэн хэмээн таамаглаж байв. Тэр ч байтугай Отепяя тосгонд тус нүхийг өөрийн нүдээр харж, оршин суугчдаас нууцыг нь асуухаар ирсэн хүмүүс ч байв. Гэхдээ дээрх таамгууд нь бүгд худал бөгөөд үнэндээ бүх зүйл бодсоноос энгийн болж таарсан юм.
Модод дунд энэхүү төгс тойргийг гаргасан хүн нь Антти Лайтинен (Antti Laitinen) хэмээх уран бүтээлч байжээ. Тэрээр 2018 онд уг бүтээлийг хийсэн бөгөөд удалгүй цахим орчинд ярианы сэдэв болсныг нь мэдээд их гайхсан гэнэ.
Тэрээр мөн өөрийнх нь бүтээлийн утгийг тайлж ядсан хүмүүстэй харьцан үнэн учрыг нь тайлбарлаж өгсөн байна.
Зарим хүмүүс үүнийг фотошоп гэж үзэж байсныг тэрээр үгүйсгээд, нүхийг гаргахын тулд тайрсан моддын мөчир нь эргэж ургасан байгааг харуулжээ.
Мэдээж хэрэг тэрээр өөрийн урлагийн бүтээлдээ нэр өгсөн байна. "Broken Landscape IV" хэмээх энэхүү инсталяцийн талаар Антти Лайтинен: "Энэ нь үнэндээ хаалга биш цонхыг илэрхийлж байгаа юм. Ойн дундах бяцхан чөлөөг олсныхоо дараа моддын мөчрүүдийг огтолж, 4.5 метр диаметртэй нүх гаргасан. Ингэснээр үргэлж харанхуй байдаг тэрхүү чөлөөнд гэрэл нэвтрүүлэх гэсэн юм" хэмээн ярьжээ.
Антти энэ мэтээр цэцэрлэгч нарын хэрэглэдэг шат, хайч зэргийг ашиглан төрөл бүрийн ургамал моддыг өвөрмөц хэлбэрт оруулан засдаг аж.
Тэрээр дээрх нүхийг оролцуулсан "Broken Landscape" хэмээх цуврал бүтээл туурвисан бөгөөд та бүхэнд тэдгээрийн зургуудаас хүргэе.