Байгаль нуурын өвлийн гоо үзэсгэлэн (30 фото)

Дэлхийн гадаргын цэвэр усны нийт нөөцийн 23 хувийг эзэлдэг, хамгийн гүн, хамгийн эртний гэх мэт олон сонирхолтой үзүүлэлтийн эзэн болсон ариун дагшин Байгаль нуур нь хүн бүрийн амьдралдаа үзэх ёстой газруудын нэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Москва хотоос гаралтай байгалийн гэрэл зурагчин Кристина Макеева тус нуур өвлийн улиралд хамгийн үзэсгэлэнтэй байдгийг дараах зургуудаар баталжээ.

Байгаль нуурын өвлийн гоо үзэсгэлэн (30 фото)

Өвлийн Байгаль нуурын хамгийн гайхалтай зүйл нь шил шиг тунгалаг мөс нь билээ. Нуурын зарим хэсэгт 40 гаруй метрийн доор байх чулуу, загас зэргийг мөсний цаанаас харах боломжтой байдаг гэдэгт итгэх үү.

Байгаль нуур зуны улирлаас илүү өвөлдөө үзэсгэлэнтэй байдаг ч харамсалтай нь тэнд агаарын температур нь -20 хэмээс дээшлэх нь ховор байдаг юм.

Нуурын мөс ихэвчлэн бүтэн хагас метрээс хоёр метр хүртэл зузаан байдаг ч хагарал үүссэн хэсгүүдийг эс тооцвол хэр зузааныг нь мэдэх боломжгүй тийм тунгалаг байдаг. Мөн ид өвлийн цагт маш бөх бат тул 15 тонн жинтэй ачааны машин асуудалгүй явж болдог.

Тэрхүү хагарлууд мөсний гадаргаас ёроол хүртэл үүсдэг тул тэдгээрийн тусламжтай нуурын усны ургамал, амьтад хүчилтөрөгчөөр хангагддаг байна.

Байгаль орчмын бүс нутаг нь байршлын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг тул жил бүр хэдэн зуун газар хөдлөлт энд болдог. Гэхдээ тэдгээрийн ихэнхийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар л илрүүлэх боломжтой аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()