Ангараг гараг руу яагаад эмэгтэй нисэгчийг илгээх ёстой гэж үздэг вэ?

Ангараг гараг руу аялах анхны хүнтэй хөлгийн нисэгч нь эмэгтэй хүн байх хэрэгтэй гэсэн үзэл баримтлалын талаар та өмнө нь олж дуулж байсан уу? Уран зөгнөл мэт боловч биелэхэд тун ч ойртоод буй Ангараг гарагтай холбоотой төслийн нэгэн хачирхалтай зүйлийн нууцийг танд дэлгэж байна.

Ангараг гараг руу яагаад эмэгтэй нисэгчийг илгээх ёстой гэж үздэг вэ?

Магадгүй та эмэгтэй хүн Ангараг гараг руу түрүүлж нисэх хэрэгтэй гэдэг үзэл нь феминист үзэл газар авах болсонтой холбоотой гэж бодож байж болох юм. Үнэхээр ч хүн төрөлхтний түүхэнд аливаа байлдан дагуулал, эрхшээлтэй холбоотой зүйлс эрчүүдийн гараар бүтээгдсэн байдаг нь нууц биш. Иймээс Ангараг гараг дахь хүн төрөлхтний шинэ үеийг бүсгүй хүнээр эхлүүлж яагаад болохгүй гэж?

Гэхдээ Ангараг гараг руу эмэгтэй хүн хөөргөх ёстой гэх үзэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдалтай холбоотой бус, цэвэр судалгаа шинжилгээ дээр үндэслэсэн үзэл ажээ.

Өнгөрсөн зууны 60-аад онд НАСА агентлаг Меркури-7 сансрын хөтөлбөртөө 13 эмэгтэй нисгэгчийг бэлтгэж байсан ч тодорхой шалтгаануудын улмаас тэдний хэн нь ч задгай сансарт гараагүй юм.

Хүний эрх, ардчилалын өлгий хэмээн нэрийддэг АНУ ийнхүү эмэгтэй сансрын нисгэгчид боломж олгохгүй байх зуур ЗХУ 1963 онд Валентина Терешковаг сансарт нисгэсэн нь америкчуудад том дохио болов. Тэд ч эмэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөртөө илүү анхаарал хандуулах зайлшгүй хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, 1983 онд Салли Райдыг задгай сансарт хөөргөсөн юм.

Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр феминист үзэл эрчийг авсан энэ үед эмэгтэй хүнийг томоохон ажил хэргээс хасч үл болох бичигдээгүй хууль үйлчлэх болсон билээ.

2013 онд НАСА агентлаг “Ангараг ажиллагаа”-нд 4 эмэгтэй, 4 эрэгтэй хүний багийг бэлтгэнэ хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ангараг гарагт хөл тавих анхны хүн нь эмэгтэй хүн байх болно гэсэн суртал ухуулга ч их хийгдсэн болсон билээ.

Гэвч улаан нүдэн гараг руу эмэгтэй хүн нисгэх болсон шалтгаан нь феминист үзэлтэй холбоотой бус зардал төсөвтэй холбогддог ажээ.

НАСА агентлаг Хавайн арлын Мауна Лоа галт уулын ойролцоо Ангараг гарагийн хөрстэй ижил төстэй газарт бэлтгэл сургуулилтыг бүтэн жилийн хугацаанд хийж гүйцэтгэн сонирхолтой мэдээлэл олж авсны үндсэн дээр эмэгтэй хүн илгээх нь зөв гэсэн үндэслэлийг гарган ирсэн аж.

Гурван эрэгтэй, гурван эмэгтэй хүнтэй багийнхан ижил хэмжээний илчлэг шатаах үед ижил хэмжээний даалгавар гүйцэтгэж байв. Гэхдээ тэдний ялгаатай тал нь бүсгүйчүүд эрчүүдээс бага зайд ажиллаж амьдрах боломжтойгоос гадна бага хүнс хэрэглэж байсан явдал байжээ.

Магадгүй өдгөө уншихад энэ шалтгаан өчүүхэн зүйл мэт санагдаж байж болох ч Ангараг гарагт хүрэх эрэгтэй багийнхны хэрэглээний тал хувиар л эмэгтэйчүүдийн баг улаан нүдэн гарагт газардах боломжтой гэдэг нь асар их хөрөнгө хэмнэнэ гэсэн үг гэдэг нь гарцаагүй. Иймээс ч ойрын ирээдүйд Ангараг гараг дээр эмэгтэй хүн хөл тавилаа гэх мэдээ гарах нь цаг хугацааны асуудал биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()