"Нэкст групп" болон "Улаанбаатар групп" барилгын салбарт дижитал шилжилтийг хийх хамтын ажиллагааг эхлүүллээ

2021-12-15, 16:25
1,575

"Нэкст групп" болон “Улаанбаатар групп” хамтран бизнес зэрэглэлийн оффистел барилга болох “Авенью резиденс”, 3 одтой бизнес зэрэглэлийн “Сөүл гарден” зэрэг барилгын төслүүдэд хөрөнгө оруулагч, худалдан авагчийг дэмжих технологийн дэвшлийг түгээхээр 12 сарын 13-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

"Нэкст групп" болон "Улаанбаатар групп" барилгын салбарт дижитал шилжилтийг хийх хамтын ажиллагааг эхлүүллээ

Санамж бичигт "Нэкст Групп" компанийг төлөөлж Ерөнхий захирал Л.Чулуунболд, “Улаанбаатар Групп”-ийн захирал Ц.Батбаатар нар гарын үсэг зурж талууд бизнесийн зорилгоо хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, бие биеийнхээ борлуулалтыг дэмжих, шинэлэг шийдэл бүхий үр ашигтай технологийн шийдлээр хамтран ажиллахаар болсон юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Гэр ахуйн болон оффисийн цахилгаан бараа, тавилгыг тухайн барилгын төсөлд хөрөнгө оруулагчдад хөнгөлөлттэй үнээр санал болгох
  • Барилгын салбарт зориулсан дижитал шилжилтийг хийхэд хамтран ажиллаж тодорхой шийдлүүдийг гарган Барилгын салбарт өөрчлөлт шинэчлэлт авчрах төслүүд дээр хамтран ажиллах
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаануудаа нэгтгэх зорилготой юм.

“Нэкст Групп” ХХК нь анх 2003 онд Мебель Таун нэртэй гэр ахуйн тавилгын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн 2009 онд Нэкст Электроникс ХХК үүсгэн байгуулж гэр ахуйн цахилгаан барааны худалдаа эрхэлж, 2012 онд электрон барааны засвар үйлчилгээний эрхэлдэг Нэкст Моторс энд Сервис ХХК, 2015 оноос аж ахуйн нэгжид зориулсан электрон барааны худалдаа, үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх зорилго бүхий Нэкст Дистрибьюшн ХХК-ийг тус тус байгуулан жил ирэх бүр үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажилласаар байна.

“Улаанбаатар Групп” ХХК нь 2006 онд “Саруул Сайхан” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бизнесийн гараагаа анх 20 ажилтантайгаар эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар олон улсын болон дотоодын тээвэр, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бизнесийн нийт 8 салбарт үйл ажиллагаагаа тэлж 240 гаруй ажилтан албан хаагчидтайгаар салбар бүртээ амжилт гарган ажиллаж байна. Хурдацтай өсөн дэвжиж буй компанийн хувьд үйл ажиллагаандаа байгальд ээлтэй, дэвшилтэт техник технологи, шилдэг туршлагыг тасралтгүй нэвтрүүлж, нийгмийн хариуцлагаа эрхэмлэн, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах нь зорилго тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.