50-иад оны хатагтайн төрхийг төгс гаргадаг Англи уран бүтээлчийн зургууд

Орчин үеийн төлөөлөлүүдийн хувьд дээр үеийн, ялангуяа 50-иад оны хувцаслалт, эмэгтэйчүүдийн нүүр будалт зэрэг нь нэгэн сонирхолтой сэдэв байж болох юм. Тэр тусмаа гэртээ ч, гадаа ч "гялалзаж" чаддаг халуухан бөгөөд хүчирхэг гэрийн эзэгтэй нарын дүр төрх тэр үеэс хүчээ авсан билээ. Тэгвэл нүүр будалтын мэргэжилтэн англи бүсгүй Фрэнсисийн хувьд өнгөрсөн зууны тэрхүү стильд чадварлаг хувирч чаддаг байна.

50-иад оны хатагтайн төрхийг төгс гаргадаг Англи уран бүтээлчийн зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Фрэнсис "beautyspock" нэртэй инстаграм хаяг дээрээ 50-иад оны эмэгтэйчүүдийн хувцаслалт, нүүр будалтыг дуурайсан пин-ап стилийн зургуудаа оруулдаг байна.

Байгалаас заяасан сэтгэл татам төрхөө хуучны нүүр будалтаар тодотгосон түүний зургууд хүмүүст ихээр таалагдсан учир өдгөө түүний хаяг 420 мянга гаруй дагагчтай болжээ.

Мөн Фрэнсис хааяа дээр үеийн оддыг дуурайн зураг авдаг бөгөөд доорх зураг дээр тэр Мэрилин Монрог дүрсэлжээ.

Мөн энэ зурган дээр Элвис Преслигийн эхнэр Присцилла Преслигийн алдартай дүр төрхийг давтжээ.

50-иад оны охид, эмэгтэйчүүдийн төрх байдал түүнд үнэхээр таалагддаг гэдгийг тэрээр дурдаж байжээ.

Мөн түүний зургууд дунд 60, 70-аад оны стилүүд бас харагддаг.

70-аад оны төрх

Харин энэ зурган дээр нүүр будалтын артист бүсгүй маань "Blade Runner" киноны гол дүрийн эмэгтэйд хувирсан байна.

Харин Фрэнсис энгийн ба орчин үеийн будалт хийн хувцаслахдаа ингэж харагддаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()