2021 оны "Дэлхийн мисс"-ээр тодрох магадлал хамгийн өндөр бүсгүйчүүд

Орон орны сайхан бүсгүйчүүд өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ эх орныхоо нэрийг гарган өрсөлддөг "Дэлхийн Мисс" тэмцээн энэ жил Пуэрто Рико улсад 70 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Өмнөх жил цар тахлын улмаас өнжсөн уг тэмцээн энэ сарын 16-нд хүчтэй өрсөлдөгчидтэй, улам сонирхолтойгоор эргэн ирнэ гэдэгт хүмүүс итгэлтэй байна. Ингээд манай гарагийн хамгийн сайхан бүсгүйгээр магадлал өндөр хэмээн яригдаж буй оролцогчидтой таныг танилцуулъя.

2021 оны "Дэлхийн мисс"-ээр тодрох магадлал хамгийн өндөр бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Манаса Варанаси (Энэтхэг)

Манаса инженер мэргэжилтэй бөгөөд чөлөөт цагаараа бүх хүүхдийг сургуульд хамруулахад чиглэсэн сайн дурын ажил хийдэг байна.

Манаса Варанаси (Энэтхэг)

@manasa5varanasi

2 Апрель Бенаюм (Франц)

21 настай Франц бүсгүй өдгөө Маркетингийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа юм байна. 

Апрель Бенаюм (Франц)

© aprilbenayoum

3 Памела Уба (Ирланд)

Өмнөд Африкт төрсөн Памела 8 настайдаа ээж аавын хамт Ирланд улсад шилжин ирж байжээ. Шинэ эх орондоо анагаах ухаан, химийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд анагаах ухааны мэргэжилтнээр ажилладаг юм. 

Памела Уба (Ирланд)

@pamela.ashley.uba

4 Намрата Шреста (Балба)

2016 онд улсынхаа гоо бүсгүйн тэмцээнд шилдэг тавд багтаж байсан тэрээр энэ жил зорилгоо биелүүлж, "Дэлхийн мисс"-ийн эрхийг авчээ

Намрата Шреста (Балба)

© namrata.sthaofficial

5 Алехандра Конде (Венесуэль)

Алехандра нь  Венесуэлийн Төв их сургуульд анагаахын чиглэлээр суралцдаг аж.

Алехандра Конде (Венесуэль)

@alejandraconde21

6 Габриелла Ломм Манн (Швед)

Габриелла Стокхольмын их сургуулийг Бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн юм. Тэрээр загвар өмсөгчийн карьераа амжилттай эхлүүлж, Парис, Нью Йорк дахь загварын долоо хоногт оролцсон байна. 

Габриелла Ломм Манн (Швед)

@gabriellalommmann

7 Каролина Копинцова (Чех)

Тэрээр Чехийн Брно хотын Масарик их сургуульд хэвлэл мэдээллийн харилцаа холбоо, экологийн чиглэлээр суралцжээ. Ирээдүйд Каролина телевизийн хөтлөгч болох мөрөөдөлтэй юм.

Каролина Копинцова (Чех)

@karolinakopincova

8 Мария Фархад (Ирак)

Энэ жил Ирак улс дэлхийн миссийн тэмцээнд анх удаа оролцож байна.

Эх орноо төлөөлөн 20 настай Мария Фархад оролцох юм. Тэрээр загвар өмсөгчөөр ажиллаад зогсохгүй компьютерийн инженерийн бакалаврын зэрэгтэй юм. 

Мария Фархад (Ирак)

@maria_frhad

9 Каролина Видалес (Мексик)

Мексикийн миссийн хувьд Испани, Англи, Герман, Франц гэсэн 4 хэлтэй бөгөөд их сургуулиа бизнесийн удирдлагаар төгссөн байна. 

Каролина Видалес (Мексик)

@karolinavidales

10 До Ти Ха (Вьетнам)

20 настай вьетнам бүсгүй эдийн засгийн чиглэлээр суралцдаг юм. Вьетнамын хөдөө нутагт ядуу тариачны гэрт төрсөн тэрээр гэр бүлийнхэндээ тус дэм болохын тулд шаргуу суралцаж, их сургуульд элсэж чаджээ. Тэр үедээ хичээлийнхээ хажуугаар уушийн газарт зөөгч хийж, хэрэглээний мөнгөө олдог байжээ. 

Нутагт нь гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болох гэж байгааг мэдээд оролдоод үзэхээр шийдсэн тэрээр эхлээд мужийнхаа, дараа нь хотын, эцэст нь үндэсний миссийн тэмцээнд түрүүлж "Дэлхийн мисс"-т оролцохоор болсон нь энэ юм.

До Ти Ха (Вьетнам)

@doha.hhvn

11 Шри Сайни (АНУ)

Вьетнамын мисстэй адил хүнд хэцүү амьдралыг туулсан оролцогч бол Америкийн мисс Шри Сайни юм. Хүүхэд наснаасаа хойш эрүүл мэндийн асуудлаас салж үзээгүй охин өдгөө зүрхний аппарат зүүдэг аж. Мөн хэдэн жилийн өмнө хүнд осолд орж, нүүр биеэ түлж байжээ.

Ийнхүү өөрийн туулсан хэцүү амьдралаас үүдэж тэрээр зовсон хүмүүст туслах сайн дурын ажил хйиж эхэлжээ. 

Шри Сайни (АНУ)

@shreesaini

12 Шеиннис Паласиос (Никарагуа)

Никарагуа улсын миссийн хувьд өдгөө 21 настай. Тэрээр их сургуульд олон нийтийн харилцааны чиглэлээр суралцдагийн зэрэгцээ бөгөөд волейболын багийн тоглогч аж.

Шеиннис Паласиос (Никарагуа)

@ sheynnispalacios_of

13 Александра Яремчук (Украйн)

Александра 10 гаруй жилийн турш мэргэжлийн бүжгээр хичээллэсэн байна. Мөн тэрээр менежментийн чиглэлээр боловсрол эзэмшсэн юм. 

Александра Яремчук (Украйн)

@yaremchuuk

14 Селин Ван Ойзел (Бельги)

Селин өөрийгөө "Legally Blonde" киноны гол дүртэй харьцуулах дуртай гэнэ. Үнэхээр ч тэрээр тус киноны гол дүр шиг хуульч мэргэжилтэй, ягаан өнгөнд дуртай нэгэн аж.

Селин Ван Ойзел (Бельги)

@celinevanouytsel

15 Присилиа Карла Юлс (Индонез)

Индонезийн миссийн хувьд мэргэжлийн тогооч нэгэн юм. Тэрээр мэргэжлээрээ суралцаж байхдаа орон гэргүй хүмүүсийн хоргодох газарт хоол бэлдэж өгдөг байжээ. 

Присилиа Карла Юлс (Индонез)

16 Шудуфазо Мусида (Өмнөд Африк)

Шудуфазо Өмнөд Африкийн алсмагдмал жижиг тосгонд төрж өссөн ч олон улсын харилцаагаар амжилттай суралцаж төгссөний зэрэгцээ улсынхаа хамгийн сайхан бүсгүйгээр тодорсон юм.

Шудуфазо Мусида (Өмнөд Африк)

17 Анугийн Бөртэ-Үжин (Монгол)

Монголыг төлөөлөх мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Мөн тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан юм.

Анугийн Бөртэ-Үжин (Монгол)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()