1
Манаса Варанаси (Энэтхэг)
Манаса инженер мэргэжилтэй бөгөөд чөлөөт цагаараа бүх хүүхдийг сургуульд хамруулахад чиглэсэн сайн дурын ажил хийдэг байна.
@manasa5varanasi
2
Апрель Бенаюм (Франц)
21 настай Франц бүсгүй өдгөө Маркетингийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа юм байна.
© aprilbenayoum
3
Памела Уба (Ирланд)
Өмнөд Африкт төрсөн Памела 8 настайдаа ээж аавын хамт Ирланд улсад шилжин ирж байжээ. Шинэ эх орондоо анагаах ухаан, химийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд анагаах ухааны мэргэжилтнээр ажилладаг юм.
@pamela.ashley.uba
4
Намрата Шреста (Балба)
2016 онд улсынхаа гоо бүсгүйн тэмцээнд шилдэг тавд багтаж байсан тэрээр энэ жил зорилгоо биелүүлж, "Дэлхийн мисс"-ийн эрхийг авчээ
© namrata.sthaofficial
5
Алехандра Конде (Венесуэль)
Алехандра нь Венесуэлийн Төв их сургуульд анагаахын чиглэлээр суралцдаг аж.
@alejandraconde21
6
Габриелла Ломм Манн (Швед)
Габриелла Стокхольмын их сургуулийг Бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн юм. Тэрээр загвар өмсөгчийн карьераа амжилттай эхлүүлж, Парис, Нью Йорк дахь загварын долоо хоногт оролцсон байна.
@gabriellalommmann
7
Каролина Копинцова (Чех)
Тэрээр Чехийн Брно хотын Масарик их сургуульд хэвлэл мэдээллийн харилцаа холбоо, экологийн чиглэлээр суралцжээ. Ирээдүйд Каролина телевизийн хөтлөгч болох мөрөөдөлтэй юм.
@karolinakopincova
8
Мария Фархад (Ирак)
Энэ жил Ирак улс дэлхийн миссийн тэмцээнд анх удаа оролцож байна.
Эх орноо төлөөлөн 20 настай Мария Фархад оролцох юм. Тэрээр загвар өмсөгчөөр ажиллаад зогсохгүй компьютерийн инженерийн бакалаврын зэрэгтэй юм.
@maria_frhad
9
Каролина Видалес (Мексик)
Мексикийн миссийн хувьд Испани, Англи, Герман, Франц гэсэн 4 хэлтэй бөгөөд их сургуулиа бизнесийн удирдлагаар төгссөн байна.
@karolinavidales
10
До Ти Ха (Вьетнам)
20 настай вьетнам бүсгүй эдийн засгийн чиглэлээр суралцдаг юм. Вьетнамын хөдөө нутагт ядуу тариачны гэрт төрсөн тэрээр гэр бүлийнхэндээ тус дэм болохын тулд шаргуу суралцаж, их сургуульд элсэж чаджээ. Тэр үедээ хичээлийнхээ хажуугаар уушийн газарт зөөгч хийж, хэрэглээний мөнгөө олдог байжээ.
Нутагт нь гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болох гэж байгааг мэдээд оролдоод үзэхээр шийдсэн тэрээр эхлээд мужийнхаа, дараа нь хотын, эцэст нь үндэсний миссийн тэмцээнд түрүүлж "Дэлхийн мисс"-т оролцохоор болсон нь энэ юм.
@doha.hhvn
11
Шри Сайни (АНУ)
Вьетнамын мисстэй адил хүнд хэцүү амьдралыг туулсан оролцогч бол Америкийн мисс Шри Сайни юм. Хүүхэд наснаасаа хойш эрүүл мэндийн асуудлаас салж үзээгүй охин өдгөө зүрхний аппарат зүүдэг аж. Мөн хэдэн жилийн өмнө хүнд осолд орж, нүүр биеэ түлж байжээ.
Ийнхүү өөрийн туулсан хэцүү амьдралаас үүдэж тэрээр зовсон хүмүүст туслах сайн дурын ажил хйиж эхэлжээ.
@shreesaini
12
Шеиннис Паласиос (Никарагуа)
Никарагуа улсын миссийн хувьд өдгөө 21 настай. Тэрээр их сургуульд олон нийтийн харилцааны чиглэлээр суралцдагийн зэрэгцээ бөгөөд волейболын багийн тоглогч аж.
@ sheynnispalacios_of
13
Александра Яремчук (Украйн)
Александра 10 гаруй жилийн турш мэргэжлийн бүжгээр хичээллэсэн байна. Мөн тэрээр менежментийн чиглэлээр боловсрол эзэмшсэн юм.
@yaremchuuk
14
Селин Ван Ойзел (Бельги)
Селин өөрийгөө "Legally Blonde" киноны гол дүртэй харьцуулах дуртай гэнэ. Үнэхээр ч тэрээр тус киноны гол дүр шиг хуульч мэргэжилтэй, ягаан өнгөнд дуртай нэгэн аж.
@celinevanouytsel
15
Присилиа Карла Юлс (Индонез)
Индонезийн миссийн хувьд мэргэжлийн тогооч нэгэн юм. Тэрээр мэргэжлээрээ суралцаж байхдаа орон гэргүй хүмүүсийн хоргодох газарт хоол бэлдэж өгдөг байжээ.
16
Шудуфазо Мусида (Өмнөд Африк)
Шудуфазо Өмнөд Африкийн алсмагдмал жижиг тосгонд төрж өссөн ч олон улсын харилцаагаар амжилттай суралцаж төгссөний зэрэгцээ улсынхаа хамгийн сайхан бүсгүйгээр тодорсон юм.
17
Анугийн Бөртэ-Үжин (Монгол)
Монголыг төлөөлөх мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Мөн тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан юм.