1
Хүүхдийн хувцас
Үйлдвэрлэгчдийн хувьд хүүхдийн хувцас жижиг хэмжээтэй, хийхэд ажиллагаа их ордог гэх мэт олон шалтгаан тоочдог боловч автомат оёдлын машинтай үйлдвэрийн шат дамжлагаар богино хугацаанд хийгддэг хүүхдийн хувцас насанд хүрсэн хүний хувцаснаас ялгарах ажиллагаагүй байдаг ажээ. Түүнчлэн бага насны хүүхдийн өмсөж буй хувцас биед таатай, байгаль орчинд ээлтэй, харшил үүсгэгчгүй материалаар хийгдсэн байх ёстой хэмээн үйлдвэрлэгчид үнээ нэмдэг билээ. Гэвч бодит байдал дээр бүх л хувцас ижил полиэфирийн мяндас болон синтетик материалаар хийгддэг нь нууц биш. Иймээс бага хэмжээний материал ордог хүүхдийн хувцас насанд хүрсэн хүний хувцаснаас эсрэгээрээ хямдхан байх ёстой атал амьдрал дээр илүү үнэтэй зарагддаг.
2
Савласан ус
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн ч үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх боломжтой үнэ өртөг хямд ус савлагч машины л үнэ шингэсэн савласан ус чухам яагаад ийм үнэтэй байдаг юм бол? Ширхэг тус бүр нь 80-100 төгрөгний үнэтэй саванд хийсэн, “олон давхар шүүлтүүрээр ариутган шүүсэн” гэх 500 гр цэвэр ус чухам яагаад 1200-1500 төгрөгийн үнэтэй байдаг нь ойлгомжгүй.
3
Холбогч кабель
Хүчилтөрөгчийн агууламжгүй эсвэл алтан бүрмэл зэс утастай холбогч кабелиудын талаар яриаг хойш тавиад энгийн USB, HDMI холбогч кабелийн жишээг авч үзье. Түүхий эд нь тийм ч үнэтэй биш тэдгээр холбогчуудыг юу чухам тэгтэл үнэтэй болгож байна вэ?
Ердөө 10 см урт нэмэгдэхэд л кабелийн үнэ даруй дахин нэмэгддэг нь үнэн билээ. Юутай ч тэдгээр холбогч кабелийн үнэ үндсэн материалын үнээсээ хэд дахин өндөр байдаг ажээ.
4
Брэндийн пүүз
2010-аад оноос эхлэн брэнд пүүз сонирхогчид олширч, дуураймал пүүзийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн баталж, брэндийн пүүзний оёдол бусдаасаа хэрхэн ялгарч, хуурамч пүүзнээс хэрхэн ялгах талаар хэдэн цагаар ч хамаагүй мэтгэлцэхэд бэлэн хүмүүс асар олон болсон билээ.
Ийнхүү брэндийн пүүз сонирхогч, цуглуулагчид олширсноор үйлдвэрлэгчид ч бүтээгдэхүүний үнээ хэдэн мянган ам.доллар болгон өсгөх болсон. Гэвч бусад пүүз, гуталтай л ижил материалаар Хятад, Вьетнам зэрэг оронд үйлдвэрлэгддэг атал ямар шалтгаанаар ийм үнэлгээтэй байдаг нь хачирхалтай.
5
Үнэртэн
Маш бага хэмжээний савлагаатай боловч асар үнэтэй байдаг бас нэг зүйл бол брэндийн үнэртэн билээ. Ихэнх үнэртнийг алкохол мэт бодисоор хийдэг боловч өчүүхэн бага хэмжээтэй нь чухам яагаад тийм үнэ хүрдэг юм бол?
6
Тамхи, архи
Навчин тамхи үнэтэй байдгийг бид мэдэх ч янжуур тамхи ч өөрийн түүхий эдээс хэт үнэтэй худалдаалагддаг ажээ. Үйлдвэрлэх олон төрлийн шат дамжлага, татвар зэргээс хамаарч үнэ ийм хэмжээнд хүрдэг хэмээн үйлдвэрлэгчид тайлбарладаг боловч өөрийн бодит үнээс хэд дахин өндөр үнэтэй зах зээлд зарагддаг нь нууц биш.
Түүнчлэн янжуур тамхины нэгэн адил архи ч өөртөө асар их нэмүү өртөг шингээж зарагддаг ажээ.
7
Хэвлэгчийн хор
Орчин цагт ажил хөдөлмөр цахим хэлбэрт шилжиж байгаа боловч өнөөг хүртэл биет хэлбэрээр хэвлэж хэрэглэх шаардлагатай баримт бичгүүд олон хэвээр буй юм. Гэвч түүхий эдийн үнэ нь харьцангуй хямд боловч зарим хэвлэлийн хор хэвлэгч машинаасаа ч үнэтэй байх тохиолдол бий. Үүнээс харвал ийм үнэтэй хорыг яагаад хэрэглэх ёстой гэж гэсэн асуулт урган гарах нь мэдээж биз ээ. Тэгвэл хэвлэгч төхөөрөмж үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдхүүндээ тодорхой нэр төрлийн үйлдвэрийн хорыг хэрэглэх боломжийг бүрдүүлсэн байдаг тул хүмүүс хэт үнэтэй хорыг хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрдэг ажээ.
8
Сахлын хутга
Өдөрт ихдээ ганц л удаа хэрэглэгддэг сахлын хутганы ир ердөө 7 хоноод л мохдог. Гэвч үйлдвэрлэх материал асар бага ордог сахлын хутга ямар шалтгаанаар анхны өртгөөсөө хэд дахин өндөр үнээр зарагддаг нь сонирхолтой.
9
Apple брэндийн бүтээгдэхүүнүүд
Apple брэндийн бүтээгдэхүүнүүд асар их нэмүү өртөг шингэсэн байдаг билээ. Тухайлбал, iPhone 13 Pro загварын гар утасны эд ангиуд нийт 570 ам.долларын үнэтэй боловч ширхэгийн үнэ нь 1000 ам.доллараас үнэтэй зарагддаг. Тус брэндийн бодит өртгийн судалгааг гаргагчид эд анги нэг бүрийн үнийг тооцохдоо эд ангиудын эцсийн өртгөөр тооцдог тул хэрэглэгчдийн гар дээр ирэх хүртлээ тэдний бүтээгдэхүүнүүд даруй 3 дахин илүү өндөр үнэтэй болдог ажээ.
10
Кино театрт зарагддаг попкорн
Зөвхөн шиш хадгалах сав, түүнийг хуурч бэлтгэх зуух байхад л хангалттай попкорн чухам ямар шалтгаанаар кино театруудад хэтэрхий үнэтэй зарагддаг юм бол? Түүнчлэн бараг л үнэгүй гэж нэрлэж болох давс, чихэр нэмж амталсан попкорнын үнэ ч өөр хоорондоо их зөрүүтэй байдаг билээ.