Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл

Амар тайван унтсанаар хүний бие махбод нөхөн сэргээгдэж, эрч хүч нэмэгддэг билээ. Түүнчлэн эрүүл зөв амьдралын хамгийн чухал хэсэг бол шөнийн бүтэн нойр ч гэгддэг. Харин ингэхийн тулд бидэнд унтахаасаа өмнө хийж болохгүй, татгалзах хэдэн зүйл байх бөгөөд эдгээрийг танд сонирхуулъя. Хэрвээ та доорх зүйлсийг орондоо орохоосоо өмнө байнга хийдэг бол яг одооноос болих хэрэгтэй шүү. 

Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нойрны эм

Нойр хулжсан үед аврагч болдог хэдий ч байнга хэрэглэх нь хүний биеийг донтуулах аюултай. Үүний оронд эм уулгүйгээр унтаж болохуйц аргуудыг эрж хайх нь зөв юм. Саяхны нэгэн судалгаагаар нойрны эм хэрэглэдэг хүмүүс жирийн хүмүүсээс 36%-иар богино насалдаг бөгөөд амиа хорлох эрсдэл өндөртэй байдаг хэмээжээ.

Нойрны эм

2 Согтууруулах ундаа

Энэ нь таны биеийг ядрааж унтуулах боловч зүрх болон ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, шөнө дунд байн байн сэргээдэг талтай. Ийнхүү нойрон дундаа гэнэт сэрсэн тохиолдолд эргээд сайхан амарна гэдэг бүтэшгүй бөгөөд нүд ядарч огт амардаггүй байна. Түүнчлэн мартамхай болох анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх зэрэг сөрөг талуудыг ч дагуулдаг.

Согтууруулах ундаа

3 Гар утас, таблет

Сүүлийн үед хүн бүр гар утас, таблеттай зууралдаж, хамаг цагаа дэмий шахуу өнгөрөөх болжээ. Ялангуяа шөнийн цагаар, орондоо орсон хойноо эдгээрийг ашиглах нь маш буруу. Учир нь дэлгэцний хэт цэнхэр гэрэл нь нойр үүсгэгч мелатон дааврын ялгаруулалтыг багасгаж, нойрыг хулжаадаг төдийгүй нүдний хараанд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлж, тархины эд эсүүдийг хэдэн мянгаар нь үхүүлж байдаг. Иймд та унтахдаа гар утас, таблет, зурагт зэргээ унтрааж, өөрөөсөө аль болох хол тавьж хэвшээрэй.

Гар утас, таблет

4 Өрөөгөө зөв ашигла

Бид орон дээрээ бараг л байнга хоолоо идэж, ажиллаж байдаг. Гэвч энэ нь ч бас хориотой зүйлсийн тоонд орох аж. Учир нь унтлагын өрөө нь унтах л зориулалттайгаас бус уншлагын танхим, гал тогоо биш юм. Та орондоо унтахаас өөр зүйл хийснээр, тус өрөө унтлагынх гэсэн мэдрэмж төрөхөө байж, үүнээс үүдэн нойргүйдэж, тайван амрах нөхцөл бүрддэггүй байна.

Өрөөгөө зөв ашигла

5 Кофе

Өглөөдөө амтат кофе уун, ажлаа эрч хүчтэй эхлүүлэх нь буруу биш ч харин унтахынхаа өмнө үүнээс эрс татгалзах хэрэгтэй шүү. Кофены найрлаганд хүний биеийг сэргээх үйлчилгээтэй кафейн агуулагдаж байдаг учраас таныг нойргүйдүүлэх болно. Дор хаяж орондоо орохоос 4 цагийн өмнө л ууж болно хэмээн шинжээчид дүгнэжээ.

Кофе

6 Таргалуулах бүтээгдэхүүн, махан хоол

Заавал таргалуулах ч гэлтгүй хүнд чанарын хоол, хүнс идэхгүй байх нь дээр юм. Хэрэв та унтахаасаа өмнө таргалуулах болон махан төрлийн хоол идвэл ходоод тань шөнийн турш амрахгүйгээс гадна хар дарж зүүдлэх аюултай. Байн байн сэрвэлзэж, амарч чадахгүй байхын нэгээхэн шалтгаан нь унтахын өмнө хүнд хоол идэх байдаг. Хэрэв та үнэхээр ямар нэгэн зүйл идмээр байвал жимс, ногоо, тараг зэргийг сонгож болно шүү дээ. 

Таргалуулах бүтээгдэхүүн, махан хоол

7 Дасгал хийх

Дасгал хийх нь биед ашиг тустай, эрүүл зөв амьдралын чухал алхам билээ. Гэхдээ та үүнийг унтахаасаа дор хаяж 3-4 цагийн өмнө хийж болно. Эс бөгөөс таны тайван амрах нөхцөл байдлыг сүйтгэдэг байна. Мөн дасгал хийснээр биеийн хэм өсдөг бөгөөд энэ нь унтахад садаа болдог төдийгүй, унтсанаас ердөө цагийн дараа л хар дарж зүүдэлдэг. 

Дасгал хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()