Японд хаягдсан "сүнстэй" байшингуудыг иргэдэд ердөө 500 доллараар зарж байна

2021-12-20, 14:22
6,274

Японы төрөөс ард иргэдийн дунд "сүнстэй" гэж яригддаг 8.5 сая орчим хаягдсан байшингуудыг хүмүүст үнэгүй өгөх болон маш хямд үнээр зарах ажлыг эхлүүлсэн байна. Японоор "Акияа" буюу "эзгүй, хаягдсан" гэсэн утгатай нэршил бүхий тэдгээр байшингуудыг залуу гэр бүлийн амьдралыг дэмжих, эзэмшигчгүй үл хөдлөх хөрөнгө ихсэхээс сэргийлэх зорилгоор дахин ашиглах бодлого явуулж байгаа нь энэ ажээ.

Японд хаягдсан "сүнстэй" байшингуудыг иргэдэд ердөө 500 доллараар зарж байна

Манай оронд хямд үнэтэй орон сууцны хүрэлцээ жил ирэх тусам багассаар байгаа бол Японд эсрэгээрээ илүүдэж, багагүй асуудал дагуулах болжээ. 5 жил тутам явуулдаг Японы орон сууц, газрын эзэмшлийн судалгаагаар нийт 8.49 сая "Акияа" байшин тус улсад байгаа нь 2018 онд тогтоогдсон аж.

"Сүнстэй" байшингууд Японы хөдөө орон нутагт голчлон байрлах бөгөөд ихэвчлэн зай талбай томтой байдаг байна. Иргэд байшингийн нөхцөлөөс хамаарч үнэгүй эсвэл ердөө 500 хүртэл доллар төлөн авч болох бөгөөд тэр ч байтугай засвар хийхээр болсон тохиолдолд төрөөс зардлаа гаргуулах боломжтой юм байна.

Байшин авахаар болсон гэр бүл 43-аас доош настай байх ёстой бөгөөд сургуулийн насны хүүхэдтэй байх хэрэгтэй гэсэн нөхцөлийг зааж өгсөн байна. Мөн тэд байшин худалдан авсан газартаа байнгын оршин суугчийн бүртгэлтэй болох ёстой аж.

Япон улсын хүн ам сүүлийн арван жилд 100,000-р хорогдсон бөгөөд 2065 онд одоогийн 127 сая хүн 88 сая болж буурах тооцоо гарсан ажээ. Үүнтэй зэрэгцээд Япон дахь эзгүй байшингуудын тоо 2033 онд 20 сая болж өсөх төлөвтэй байна.

Хөдөө нутгийн настай оршин суугчид асрамжийн газарт очих, эсвэл нас барах үед байшин нь үр хүүхдэд нь очдог. Харамсалтай нь орчин үеийнхэн өвөг дээдсийнхээ амьдарч ирсэн тэдгээр байшингуудыг өвлөн авч, засч сайжруулах бодолгүй байдаг учир тэр чигт нь үлдээгээд томоохон хотуудыг зорьдог байна. Ялангуяа "акияа" байшингийн эзэмшигч нас бараад он удаан жил болсон ч байшин нь зарах, түрээслэх боломжтой үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад бүртгэлгүй байдаг нь гол асуудал аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()