"Шрекийн муур"-ны бодит хувилбар Нью-Йорк хотоос олджээ

Алдарт "Шрек" хүүхэлдэйн кинон дээр гардаг гуталт муурны хөгжилтэй яриа, ялангуяа түүний гаргадаг өрөвдөлтэй, өхөөрдөм том алаг нүдийг та санаж байгаа биз дээ? Тэгвэл  яг түүн шиг төрхтэй бодит муур Нью-Йорк хотод амьдардаг бөгөөд аль хэдийнэ Инстаграмын од болоод байгаа гэнэ.

"Шрекийн муур"-ны бодит хувилбар Нью-Йорк хотоос олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Писко нэртэй, улбар шар зүстэй энэхүү муурыг эзэн нь амьтдыг асрах төвөөс үрчлэн авсан гэнэ. Эхэндээ тэрээр маш ичимхий муужгай байсан ч өсөж том болох тусам өөрийг нь өхөөрдсөн хүмүүст дасаж, дуртайяа илүүлдэг болжээ.

"Эхэндээ түүнийг шууд барьж аваад эрхлүүлэлгүй дураар нь байлгадаг байсан болохоор тэр удалгүй сониуч зан гаргаж, эрхэлж эхэлсэн" хэмээн Пискогийн эзэн өгүүлсэн байна.

Удалгүй эзэн нь түүнд зориулж Инстаграм хаяг нээж, өхөөрдөм зургийг нь нийтэлдэг болсон аж. Писко нэг зураг дээрээ яг л Шрекийн муур шиг том алаг нүд гаргасан нь олон хүний хайрыг татаж, алдартай болжээ.

Одоо түүний хаягийг 600 мянга гаруй хэрэглэгчид дагадаг болсон бөгөөд өөрөө ч зураг даруулахдаа маш дуртай байдгийг түүний эзэн ярьжээ.

Инстаграм: pisco_cat

Писко эзний хамт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()