Төгсөлтийн баярын хувцас хэт үнэтэй байгаад дургүйцсэн Англи оюутан хогны уут өмсөж иржээ

Төгсөлтийн баяр гэдэг амьдралд тохиолдох томоохон дурсгалт мөчүүдийн нэг учир хүн бүр энэ өдөр хамгийн сайхнаараа харагдахыг хүсдэг. Тэгвэл Британийн иргэн Уилл Рэдфорд (Will Radford) их сургуулийн төгсөлтийн баярынхаа үеэр өөрийн хувцаслалтаар бусдын анхаарлыг татаж чадсан байна. Тэрээр энэхүү дурсгалт арга хэмжээнд өмсөх гоёлоороо хогны уутаар хийсэн хувцасыг сонгожээ. Учир нь түүнд төгсөлтийн баярын уламжлалт академич малгай, нөмрөг авах мөнгө байгаагүй гэнэ.

Төгсөлтийн баярын хувцас хэт үнэтэй байгаад дургүйцсэн Англи оюутан хогны уут өмсөж иржээ

Глостерширийн их сургуулийн төгсөгч, 23 настай Уилл Рэдфордод төгсөлтийн хувцас, малгай авах 246 фунт байгаагүй аж. Ингээд тэр ердөө 2 фунтын зардлыг өөрөөсөө гаргаж, төгсөлтийн баяртаа хогны уутаар хийсэн хослол өмсөж иржээ.

Гол нь тэрээр сургалтын төлбөртөө хангалттай мөнгө төлсөн тул төгсөлтийн баяртаа нэмэлт мөнгө зарцуулахыг хүсээгүй аж.

Уиллийг дипломоо авах гэж тайзан дээр гарахад сургуулийн оюутнууд бүгд түүнд халуун дотноор алга ташин баяр хүргэжээ. 

Уилл жилийн турш ажил хийгээгүйн зэрэгцээ саяхан шинэ гэрт нүүж орсон тул халаасандаа ердөө 100 фунттэй үлдсэн байсан гэнэ. Дээрээс нь Уилл төгсөх жилийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд 30000 фунтийн зээл аваад байжээ. 

Энэ явдлынхаа талаар тэр "Би суралцах хугацаандаа үнэхээр аз жаргалтай байж, олон хэрэгтэй зүйл мэдэж авсан. Миний өмссөн хувцас их сургуулиа доромжилсон хэрэг огт биш" хэмээгээд үнэхээр боломж нь тийм байсан тул хогны уут өмсөхөөр шийдсэн болохоо тайлбарлажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()