Америкийн нэгэн номын сан зээлдүүлсэн номоо 110 жилийн дараа буцаан авчээ

АНУ-ын Айдахо мужийн Боисе хотын нийтийн номын санд нэгэн хачирхалтай явдал болжээ. Тодруулбал тус номын сангийн 110 жилийн өмнө буюу 1910 онд нэгэн уншигчид зээлүүлсэн ном нь саяхан буцаж ирсэн байна. Номын сангийн ажилчид үүнийг мэдээд гайхшралд автсаны зэрэгцээ бүтэн зууны турш алга болсон хуучны номоо олсондоо баяр хөөрөөр дүүрэн байсан гэнэ.

Америкийн нэгэн номын сан зээлдүүлсэн номоо 110 жилийн дараа буцаан авчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Буцааж өгөх хугацаанаасаа 110 жилээр хэтэрсэн тэрхүү номын нэрийг "New Chronicles of Rebecca" гэдэг бөгөөд зохиолч Кэйт Уиггинсийн цуврал романы нэгэн боть ажээ.

Тухайн үед Боисе хотын номын санд номыг буцааж өгөх хугацааг хэтрүүлвэл 1.50 долларын торгуультай байв. Иймд хэрэв тооцож үзвэл номыг авсан уншигч 800 долларын өрөнд орохоор байгаа ч аз болж тус номын сан 2019 оноос хойш хугацаа хэтрүүлсний торгууль авахаа больжээ.

Гэхдээ номыг зээлсэн уншигч хэн болох, түүнд юу тохиолдсон эсэх нь тодорхой бус аж. "Энэ номыг авсан хүн нь буцааж өгч амжилгүй нас барсан уу, эсвэл нүүсэн үү, хайрцаг дотор нь зуун жил хэвтсэн үү гээд бид үнэхээр юу болсныг сайн мэдэхгүй" хэмээн номын сангийн туслах ажилтан Анн Мари Мартин өгүүлжээ.

Тэгвэл энэхүү ном хэрхэн харъяалагдах газартаа эргэн ирсэн хэрэг вэ? Энэ сарын эхээр тус ном Боисе хотод байдаг "Гарден Сити" номын санд тооллогын үеэр анх бүртгэгдсэн байна. Ийнхүү тэндхийн ажилчид номон дээрх "Боисе хотын нийтийн номын сан" гэсэн наалтыг анзаараад очих ёстой газар руу нь илгээхээр шийджээ.

Нийтийн номын сангийн ажилчид категори, бүртгэлд нь байхгүй тус номыг хараад ихээр гайхаж, андуурал гарсан байх гэж боджээ. Ингээд сайтар шалгаж үзтэл тус ном яах аргагүй номын сангийнх нь өмч мөн бөгөөд 1911 оны 11-р сарын 8-ны өдөр зээлдүүлсэн болохыг тэмдэглэсэн байжээ.

Бүтэн зууны дараа тавиуртаа эргэн ирсэн "New Chronicles of Rebecca" ном нь бараг элэгдэж муудаагүй байсан нь хамгийн гайхалтай. Ямартаа ч номыг зээлсэн үл таних эрхэм номын санд буцааж өгөхөө хамгийн удаан хугацаанд мартсан рекордыг тогтоосон нь гарцаагүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()