Хүүхдийн цацлагыг гэрийн нөхцөлд хэрхэн ашиглах вэ?

Бид нярай балчир үрсээ хөлөрч, арьс нь нурахаас сэргийлэн хүүхдийн цацлага буюу талькийг цацдаг билээ. Харин үүнийг өөр олон аргаар ахуй амьдралдаа ашиглах боломжтой аж. Ингээд та бүхэндээ хүүхдийн цацлагын ашиг тус болоод түүнийг хэрхэн гэрийн нөхцөлд өөрт ашигтайгаар хэрэглэж болох зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

Хүүхдийн цацлагыг гэрийн нөхцөлд хэрхэн ашиглах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлстэй хөл

Хөл хөлөрч удсанаас үүдэн эвгүй үнэр шингэн, шивэртэх аюултай байдаг. Харин үүнээс сэргийлэхийн тулд хөлний салаанууддаа хүүхдийн цацлага түрхэж өгөөрэй.

Хөлстэй хөл

2 Сормуус уртасгах

Эхлээд сормуусны будгаараа сормуусаа будан, дараа нь хөвөнтэй модоор хүүхдийн цацлагаас аван сормуусандаа түрхэнэ. Харин эцэст нь дахин будгаараа будсанаар таны сормуус хамаагүй урт, өтгөн харагдах болно.

Сормуус уртасгах

3 Элстэй хөл

Далай руу явахад, таны үүргэвчинд байх ёстой зүйлсийн нэг нь бол  хүүхдийн цацлага юм. Учир нь усанд сэлээд гарч ирсний дараа хөлөнд элс наалдаж, түүнийг салгах гэж цагаа гарздахын оронд бага зэрэг цацлага цацаад үзээрэй.

Элстэй хөл

4 Хяхнадаг шал

Гишгэх тоолонд л хяхтнаж дуугараад дотор эвгүйтүүлдэг шалыг багахан цацлагаар л дууг нь намсгаж болдог байна.  Үнэхээр мэдүүштэй арга байгаа биз.

Хяхнадаг шал

5 Аяга таваг угаагч бээлий

Аяга тавгаа бээлий өмсөж угаахад гар хөлрөн, наалдаж таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Харин хүүхдийн цацлагийг бээлийндээ цацаж, асуудлаасаа ангижраарай.

Аяга таваг угаагч бээлий

6 Тосны толбо

Хайртай даашинз, цамц дээрээ тос асгаж, толбо үүсгэлээ хэмээн бүү бухимдаарай. Толбон дээрээ тальк цацан, хэсэг хугацаанд үрж бэлдээд, хөөстэй усанд сайн гэгч нь угаахад л хангалттай юм.

Тосны толбо

7 Шоргоолж

Зуны цагт гал тогоогоо шоргоолзны сүргээс хамгаалахад танд хүүхдийн цацлага тус болно. Сахар, чихэр зэрэг тэдний халдаж болзошгүй газруудаар бага зэргийг цацаж өгөөрэй.

Шоргоолж

8 Наалдсан хөзөр

Шинэ хөзөр худалдан авахад, хоёр, гурваараа наалдсан хөзөр гарч ирэх тохиолдлууд бишгүй олон...Ийм үед та ямар арга хэмжээ авдаг вэ? Хамаг цаг, уур уцаараа бардаг юм биш биз. Тэгвэл та хэдхэн халбага хүүхдийн цацлагийг хоёр хөзрийн завсар асган, сэгсэрч өгөхөд л асуудлаасаа ангижрах боломжтой юм.

Наалдсан хөзөр

9 Халуун ор

Зуны цагт шөнө орондоо ороод унтах гэхээр хамаг бие тань хөнжил, гудастай наалдаж, таагүй санагддаг уу?  Магадгүй ийм зүйлс хүн бүрт л тохиолдож, унтах цагаас нь хумсалдаг билээ. Иймд та хүүхдийн цацлагаа гудас, хөнжил завсараар цацахад л амар тайван амарч чадах болно.

Халуун ор

10 Тослог үс

Үс сайхан бол зүс сайхан гэж... Эр, эм гэлтгүй хүн бүр үсний арчилгааг эрхэмлэн, сайхан гэзгээрээ гайхуулах дуртай билээ. Харин таны үс хэт тослог бол яах вэ? Энэ тохиолдолд та мөнгөө үрэх   шаардлагагүйгээр гэртээ байгаа хүүхдийн цацлагаа ашиглан зовлонгоосоо ангижирч болно. Үсээ норгосны дараа талкиар хуйхандаа массаж хийн, савандаж угаагаад, усаар зайлаарай.

Тослог үс

11 Хөгцөрсөн тавилга

Хэдий олон жил болсон ч хаяж чаддаггүй тавилгууд айл бүрт л  байдаг . Тэдгээр зүйлс удах тусмаа хөгцөрч, элдэв үнэр гарах хандлагатай болдог. Харин та хүүхдийн цацлагийг тавилгынхаа дотор талд бага зэргийг цацаж өгснөөр, тавилгын эдэлгээ чанарыг уртасгадаг юм.

Хөгцөрсөн тавилга

12 Орооцолдсон хүзүүний зүүлт

Ороолцолдсон хүзүүний зүүлтийн зангилааг тайлах гэж бид алтан цагнаасаа нилээдгүй хэдэн минутыг хумсалдаг билээ. Харин танд хүүхдийн цацлага байхад л, цаг заваа алдан бухимдах хэрэггүй юм. Зангирсан хэсгийн завсраар зүү хийж, дээрээс нь талькаа асгаж өгөөд л зүүлтнийхээ зангилааг амархаан тайлаах боломжтой. Танд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна. 

Орооцолдсон хүзүүний зүүлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()