100 жилийн өмнөх "Испани ханиад" нь тэрбумтнуудын зориудаар бүтээсэн цар тахал байсан уу?

2021-11-30, 15:39
4,568

Түүхэнд "Испани ханиад" хэмээн нэрлэгдэн үлдсэн тахлын тухай үнэн бидний амьдарч буй энэ цаг үед аажмаар ил гарсаар байгаа билээ. Тухайн цаг үед алдарт баячууд болох Жон Рокфеллер болон Фредерик Гейтс нар шинээр хэрэглээнд нэвтрүүлээд байсан эмийн бизнесээ цэцэглүүлэх үүднээс ч тэрхүү цар тахлыг санаатайгаар өдөөсөн гэх таамаглал ч бий.

100 жилийн өмнөх "Испани ханиад" нь тэрбумтнуудын зориудаар бүтээсэн цар тахал байсан уу?

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хор хохирол дагуулсан үйл явдлаар 20-р зууны эхний хагаст дэлхий нийтийг хамарч гарсан хоёр их дайныг нэрлэдэг. Үнэхээр ч дэлхийн нэгдүгээр дайны хөлд 20 сая хүн үрэгдэж, дэлхийн хоёрдугаар дайны үеэр 50 гаруй сая хүн амь насаа алдсан байдаг билээ. Гэвч бид 20-р зуунд хамгийн их хүний амийг авч одсон гэгдэх испани ханиадны талаар төдийлөн мэддэггүй нь харамсалтай.

Испани ханиад хэмээн түүхэнд үлдсэн цар тахал 1918-1920 оны хооронд үргэлжилж, дэлхий даяар 50-100 сая хүний амийг авч одсон гэх тоо баримт байдаг ажээ. Магадгүй байгалийн жамаар үүссэн өвчин тул хүн төрөлхтний өдөөсөн их дайнуудын сүүдэрт мартагдан хоцорсон ч байх магадлалтай. Түүнчлэн дайны хүнд бэрх цаг үетэй давхцсан тул өлсгөлөнд автсан, ядарч цуцсан хүмүүс цар тахлын давалгаанд илүү өртөмтгий байсан хэмээн түүхч, судлаачид үздэг.

Зарим нэгэн улс төрчид болон эмч нар испани ханиадны вирусийг санаатайгаар гарган авч тараасан гэх таамаг гаргаж ирсэн ч өнгөрсөн зууны туршид энэ нь төдийлөн газар аваагүй.

Харин өнгөрсөн жилийн 3-р сард коронавируст цар тахал хүн төрөлхтөнд аюул занал учруулж эхлэх цаг үед л бид өмнөх зуунд дэгдсэн испани ханиад гэгдэх тахлын талаар сонирхон судалж эхэлсэн билээ. Ихэнх эх сурвалжууд дээр испани ханиадыг байгалиас үүссэн вирусийн гаралтай өвчин хэмээсэн байсан боловч удаан хугацааны туршид нуун дарагдуулж байсан зориудаар бүтээсэн вирус гэх таамаглал хүмүүсийн анхаарлыг ихээр татсан юм.

Энэ тухай анагаахын шинжлэх ухааны доктор агсан Элеонор Макбин "The Poisoned Needle: Suppressed Facts about Vaccination", “Vaccines: The Biggest Medical Fraud in History. History of Vaccination”, “The Hidden Dangers in Polio Vaccine”; “The Flu: 1918 and Now”, “Swine Flu Expose” зэрэг номнууд дээрээ тодорхой өгүүлсэн байдаг.

Тэрээр энэхүү бүтээлүүддээ байгалийн гаралтай эмийн эмчилгээг химийн гаралтай эмээр сольж буйг эсэргүүцэж, АНУ-ын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эхлүүлж, химийн гаралтай эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж асар их ашиг олж буй тэрбумтан Жон Рокфеллер болон түүний хамтрагч Фредерик Гейтс нарыг шүүмжилжээ. Мөн тэрбээр химийн гаралтай эм нь удаан хугацааны хэрэглээний дараа хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхойгүй, зөвхөн үйлдвэрлэгчид л ашигтай хэмээн тодотгож байв.

Тэрээр испани ханиад бол үйлдвэрлэж буй вакцинаа их хэмжээгээр худалдаалах гэсэн Жон Рокфеллер болон Фредерик Гейтс нарын санаатайгаар тараасан өвчин гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байсан төдийгүй 1977 онд хэвлэгдсэн "The Spanish Influenza Epidemic of 1918 was caused by vaccinations" нэртэй бүтээлийнхээ хоёрдугаар бүлэгт тахлын үед өөрийн олж мэдсэн, ажигласан зүйлсээ нарийн тоочин бичсэн байдаг ажээ.

Интернэт сүлжээ хөгжиж, хүссэн газраасаа асар их хэмжээний мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болсон өнөө үед хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж буй First Freedoms, Inc ашгийн бус байгууллагын тэргүүн Кевин Барри “Цэргийнхний хийсэн вакцины туршилтад 50-100 сая хүн өртөж амиа алдаж, түүхэнд испани ханиад хэмээн нэрлэж үлдээсэн үү?” нэртэй нийтлэлээрээ вакцинжуулалтыг хурцаар шүүмжилж, АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн ач хүү Роберт Кеннеди Жуниорын хамтаар цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцэж байгаа ажээ. 

Тэгвэл тэрээр өмнө нь 2015 онд “Vaccine Whistleblower: Exposing Autism Research Fraud at the CDC” нэртэй судалгааны бүтээлдээ дараах найман гол санааг дэвшүүлсэн байдаг. Үүнд:

Нэгдүгээрт, дэлхийн нэгдүгээр дайны үеэр дайчид суманд өртөж нас барахаас илүүтэйгээр өвчний улмаас амиа алдах явдал их байсан. Үүнээс авч үзвэл 1918-1919 оны хооронд хийсэн вакцины туршилтын улмаас 50-100 сая хүн амиа алдсан гэх сэжиг төрж байна.

Хоёрдугаарт, испани ханиадыг ханиад хэмээн нэрлэсэн боловч энгийн нэгэн ханиад бус уушгины үрэвсэл үүсгэдэг үхлийн аюултай өвчин байсан гэдгийг 2008 онд АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн судалгаагаар нотолсон байдаг. Тус судалгаагаар халдварын улмаас амиа алдсан хүмүүст задлан хийхэд тэдний 92.7 хувь нь уушгины хатгалгаагаар амиа алдсан байсан.

Гуравдугаарт, АНУ-ын цэргийн баазад тарсан өвчний нэрийг халдвар бүртгэгдээгүй байсан Испани улсын нэрээр нэрлэсэн нь буруу байсан. Канзас мужийн Форт Райли дахь цэргийн баазынханд тарьсан вакцинаас үүдэлтэй тарсан байх магадлалтай уг өвчнийг испани ханиад бус америк ханиад гэж нэрлэх нь зүйтэй байсан.

Дөрөвдүгээрт, Цэргийн баазуудын хүнсний гол хангамж болох адууны махнаас ийлдэс, антитоксин, вакцин зэргийн үйлдвэрлэлд ашиглагддаг түүхий эдийг гарган авдаг байсан нь менингит, сахуу, татран зэрэг өвчний эсрэг эмийн үйлдвэрлэлд ашиглагддаг түүхий эдтэй ижилсэж байсан нь сэжигтэй.

Тавдугаарт, Тахлын эсрэг ийлдэс болон вакциныг 1901 онд Жон Рокфеллерын үүсгэн байгуулж, Фредерик Гейтсийн удирдаж байсан Эмийн судалгааны институт үйлдвэрлэж байсан.

Зургаадугаарт, Дэлхийн нэгдүгээр дайны үед Рокфеллерын институт Англи, Франц, Бельги, Итали зэрэг европын орнууд руу Форт Райлид хэрэглэгдэж байсан менингит өвчин үүсгэгчийн эсрэг хэрэглэгддэг үйлдэлтэй төст ийлдэсийг илгээсэн байдаг.

Долдугаарт, 1917 онд уушгины үрэвсэлтэй, вакцинд хамрагдсан америк цэргүүд дэлхийн хоёрдугаар дайнд оролцохоор Европ тив рүү явж ирснийхээ дараа ч албан шаардлагаар ажиллаж байсан.

Наймдугаарт, Rockefeller, Gates, and Co. корпораци маш их хэмжээний вакцин үйлдвэрлэн нөөцөлж бэлдсэн байсан. Түүнчлэн тэд дэлхийн нэгдүгээр дайны дараа вакцинаа зөвхөн цэргийнхэнд бус АНУ-ын энгийн иргэдэд ч нийлүүлнэ хэмээн мэдэгдэж нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн гэх мэт олон сэжигтэй үйл явдал болж байснаас авч үзвэл испани ханиадыг үүсгэгч вирус байгалийн гаралтай бус хүний санаатайгаар гарган авч тараасан вирус гэх таамаглалыг улам бүр төрүүлж байгааг онцолсон байдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()