1
Netflix-ийн кинонууд дээр "эхлэлийг алгасах" товч тавих
"Цар тахлын үед гэрээсээ ажилладаг байхад үүн шиг сайхан мэргэжил байгаагүй. Өглөө босоод мэйлээ шалгахад өнөөдөр миний янзлах ёстой видеоны жагсаалт ирсэн байна. Үүний дагуу би Netflix дээр тавигдах кино, цуврал зэргийг үзэж байгаад эхлэл хэсгийг нь алгасах товчийг хэдэн минут дээр тавихыг тогтоодог байсан юм. "
2
Хуримын гадаад зочин
"Японд эхнэр маань хуримд оролцдог гадаад хүний ажил хийдэг байсан юм. Япончууд хуримаа сонирхолтой харагдуулах үүднээс ямар ч хамаагүй гадаад хүмүүсийг хөлсөлж оролцуулдаг юм. Эхнэр маань өдөрт 20,000 иен (200 ам.доллар) хүртэл орлого олдог байсан гээд боддоо."
3
Үхлийн нууц тайлах үдэшлэг зохион байгуулагч
"Төрөл бүрийн баяр цуглаан дээр би тусгай жүжигчид хөлслөн үхлийн нууц тайлах тэмцээн зохион байгуулдаг юм. Оролцогчид тэрхүү жүжигчдээс төрөл бүрийн асуулт асууж зохиомол үхлийн нууцыг тайлж хөгжилддөг. "
4
"Би Буддын сүмд IT мэргэжилтэн хийдэг"
5
Шонхор шувуу сургагч
"Би шонхор шувууг сургаж, төмөр зам, нисэх онгоцны буудал, ферм зэргийг сүйтгэдэг бусад шувуудыг бариулах ажил хийдэг. "
6
Сүйт бүсгүйн гэрч
"Хэрвээ жинхэнэ сүйт бүсгүйн гэрч ямар нэг шалтгаанаас болоод хуриманд оролцож чадахгүй болвол түүнийг орлох хүн хөлсөлж болно. Үнэнийг хэлэхэд мэргэжлийн гэрч энгийн хүмүүсээс хамаагүй илүү туршлагатай учраас хамаагүй дээр сонголт болдог. "
7
Цэцрлэгийн зураач
"Цэцэрлэг бүрт ороход хүүхдүүдийн зурсан зургийг ханан дээр өлгөсөн байдаг даа. Үнэндээ жинхэнэ хүүхдүүдийн зураг өлгөөд байхаар онц байдаггүй учраас над шиг хүмүүсийг хөлсөлж зуруулдаг юм. "
8
Сармагчинд зориулсан тоглоом хөгжүүлэгч
"Шимпанзе, орангутан мэтийн оюун ухааны хөгжил сайтай бичнүүдэд зориулж би энгийн үйлдэлтэй видео тоглоом хөгжүүлдэг"
9
"Би цахим орчинд зарагддаг хийсвэр хувцасны загвар гаргадаг"
"Үнэн хэрэгтээ миний загвар жинхэнээсээ дутахааргүй үнэ хүрдэг. "
10
Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг утсаар яриулагч
"Сонсголын бэрхшээлтэй хүмүүс утсаар дамжуулж хүнтэй харьцахыг хүсвэл намайг хөлсөлдөг. Би харилцуураар ярилцаж, дохионы хэлээр нөгөө хүндээ тайлбарлаж өгөх үүрэгтэй. Харамсалтай нь орчин үеийн технологийн хувьслаас болж миний мэргэжил бараг устаж байгаа. "
11
Дижитал хэлбэрт хөрвүүлэгч
"Томоохон студиуд болон телевизиуд хуучин цагт кассет хальс зэрэг дээр бүтээлүүдээ хуулж хадгалсан байдаг. Харин тэдгээр нь элэгдэж дуусах аюулд орсон учраас манай компани дээрх компаниудын контентийн санг нь дижитал хэлбэрт хөрвүүлж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Нэг ёсондоо би өдрийг кино үзэж өнгөрүүлдэг юм.
Манай нэг үйлчлүүлэгч сүүлийн 5 жилийн турш сар бүр хайрцаг дүүрэн кино ирүүлсэн юм. Одоо ахиад 5 жилийн дараа тэдний контентийн санг бүрэн дижитал хэлбэрт оруулж дуусах төлөвтэй байна. "
12
Төмсөн дээр шороо цацагч
"Би өнгөрсөн жил зул сараар нэг хүнсний дэргүүрт цагийн ажил хийсэн юм. Ингэхдээ би төмсийг дөнгөж хурааж авсан мэт харагдуулахын тулд дээр нь шороо цацдаг байв. "
13
Дуу цуглуулагч
"Би кино, телевиз, сурталчилгаа, тоглоом дээр ашиглах зориулттай дууны эффектийг бичиж авч хадгалах ажил хийдэг. Үндсэндээ би ямар ч бүтээл дээр ашиглаж болох бүх төрлийн дуу чимээг өндөр чанартайгаар бичиж аваад тусгай мэдээллийн сан хадгалдаг юм.
Жишээлбэл аль нэг студи дайны сэдэвтэй кино хийхийг хүсвэл байлдааны онгоцны чимээ, бүх төрлийн галт зэвсгийн чимээ хэрэг болно. Тэр үед манай сангаас тэдгээрийг нь гаргаж өгнө. "
14
Явуулын оршуулга
"Оршуулгын газрууд жилийн 365 хоног тасралтгүй ажиллах ёстой байдаг. Харамсалтай нь ийм хувиараас болоод энэ салбарт хүн тогтдоггүй.
Тиймээс явуулын оршуулгын үйлчилгээ үзүүлдэг хүмүүс гарч ирсэн юм. Манай машинд хэрэгтэй бүх зүйл байдаг учраас бид шууд явж очоод бүх шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг. "
15
Эрэлт зохицуулагч
"Миний мэргэжил гэвэл дэлгүүрийн мэдээллийг шалгаж аваад хэрэглэгчдийн эрэлтэнд тааруулж бараагаа нөөцлөх явдал юм. Над шиг хүмүүсийн ачаар дэлгүүр, худалдааны төвүүд худалдан авагчдын эрэлтийн 95 хувийг хангаж чаддаг. Хэрвээ таны хайсан зүйл тухайн дэлгүүрт байхгүй бол бидний буруугаас биш харин хэн нэг хүн тэрхүү бараанаас хэдэн зуугаар нь бөөндөж аваад агуулахыг маань хоосолсон гэсэн үг. "
16
Мөнгөн дэвсгэрт шалгагч
"Би үрчийсэн эсвэл нугалсан мөнгөн дэвсгэртийг мөнгө тоологч машин хүлээж авах эсэхийг шалгадаг.
Ингэхдээ бид хэдэн мянган дэвсгэрт өрсөн харанхуй өрөөнд хяналтын камер болон харуулуудын хатуу хяналт дор ажилладаг юм. "
17
Адууны дэл сүүл сүлжигч
"Ээж маань үзэсгэлэн, яармаг худалдаан дээр харуулах морьдын дэл сүүлийг сүлжих ажил хийдэг байсан. Адуутай холбоотой бүх зүйл үнэтэй болохоор цалин өндөр авдаг байв.
18
Дуудлагын шумбагч
"Аливаа байгууллага, хувь хүн усан доор ажил гүйцэтгэх хэрэг гарвал намайг дууддаг. Хийхэд үнэхээр зугаатай, бас цалин өндөр"
19
Хаяг уншигч
"Захианы дугтуй дээрх компьютер уншиж чадахааргүй гаргацгүй бичсэн хаягийг би уншиж, хүрэх газарт нь илгээдэг"
20
Мэргэжлийн гашуудагч
"Африкийн Гана улсын соёлд оршуулгын ёслол томоохон байр суурь эзэлдэг тул талийгаачийн хэр нөлөөтэй, нэр хүндтэй хүн байсныг оршуулган дээр нь гашуудаж буй хүмүүсийн тоо илэрхийлдэг аж. Иймд төрөл төрөгсөд нь өөрсдөө хангалтгүй санагдвал ямар ч нөхцөлд цурхиран уйлах чадварт мэргэшсэн эмэгтэйчүүдийг хөлсөлдөг байна."