Хамт ажиллахад хамгийн амар байдаг жүжигчдийг Холливудын одод нэрлэжээ

Бид алдартай хүмүүс хэт их зан, өндөр шаардлагатай учраас дэргэд нь байх хүртэл хэцүү тухай удаа дараа сонсож байсан билээ. Тэгвэл энэ удаад та бүхэнд эсрэгээрээ эелдэг, бусдыг өөртөө татаж чаддаг, хамгийн гол нь хамтарч ажиллахад хамгийн амархан жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү алдартнуудыг сэтгүүлч мэргэжилтнүүд бус Холливудын одод нэрлэсэн гэдгээрээ онцлог юм. 

Хамт ажиллахад хамгийн амар байдаг жүжигчдийг Холливудын одод нэрлэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дуэйн Жонсон (Dwayne Johnson)

Дуэйн Жонсон жүжигчин болохоосоо ч өмнө хүмүүсийн хамгийн хайртай нохой зодооны тамирчин байсан юм. Чухамдаа кино урлагын ертөнцөд хөл тавьсан цагаасаа эхлээд тэрээр дэлхийн хэмжээний од болж чадсан ч гайхалтай энгийн нэгэн хэвээр үлджээ. 

Түүнтэй хамт ажилласан хүмүүс үнэхээр эелдэг бөгөөд эерэг сэтгэлгээтэй нэгэн учраас дэргэд нь байхад хүртэл яаж ч сандардаггүй гэж ярьдаг.

Fast and the Furious-ын 5-р ангид тоглох үед Дуэйн тус киноны гол дүрийн жүжигчин Вин Дизелиэс илүү хүмүүсийг өөртөө татаж байсан юм. Үүнд атаархсан Вин Дизель дараа дараачийн ангиудад хэл ам хийж түүнийг зайлуулахыг оролдцсон ч фенүүдийн ихэнх нь Жонсоны талд орсон байна. 

Дуэйн Жонсон (Dwayne Johnson)

2 Жорж Клуни (George Clooney)

1990-ээд оноос эхлээд Холливудын хамгийн эрэлттэй жүжигчинд тооцогдож ирсэн Жорж Клуни их зантай байсан ч гайхах хүн байхгүй биз. Гэхдээ тэрээр улаан хивсний ёслол, зураг авалтын талбай эсвэл гадаа гудамд явж байсан ч гэсэн бусадтай гайхалтай эелдэг харьцдаг гэнэ. 

Westworld цувралаар олонд танигдсан жүжигчин Эван Рэйчел Вуд The Ides of March гэх кинонд Клунитай хамтран тоглосон бөгөөд Жорж зураг авалтын талбай дээрх хүн бүртэй эн тэнцүү хэмжээнд харьцаж байсан хэмээн дурсжээ. 

Жорж Клуни (George Clooney)

3 Жим Парсонс (Jim Parsons)

The Big Bang Theory цувралын од Жим Парсонстай цуг ажилласан хүмүүс үнэхээр даруухан хэрнээ биеэ мэргэжлийн өндөр түвшинд авч явдаг хэмээн магтдаг байна. 

Жим Парсонс (Jim Parsons)

4 Паул Радд (Paul Rudd)

Паул Раддын хувьд хаа явсан газраа хүмүүсийг хөгжөөх дуртай аж. Үүний дээр түүнтэй нэг төсөл дээр ажилласан хүмүүс үргэлж ам сайтай байдаг гэнэ. Мөн Паултай хэд хэдэн удаа хамтарсан найруулагч Дэвид Уэйн түүний тоглосон киноны чанар шууд сайжирдаг хэмээн хэлсэн аж. 

Паул Радд (Paul Rudd)

5 Киану Ривз (Keanu Reeves)

Жилээс жилд хамгийн сайхан сэтгэлтэй алдартан хэмээх алдрыг Киану Ривз хүртдэг. Тэрээр маш хүнд амьдрал туулсны дээр дэлхийн хэмжээнд алдартай нэгэн болсон ч хүн чанараа огт гээгээгүй юм. Үүний дээр Киану тоглосон кинонуудаасаа олсон мөнгөө хайр найргүй сайн үйлст зарцуулдаг байна. Жишээ нь тэрээр өвчтэй хүүхдүүдэд зориулсан хандивын сан нээсэн аж.

Гэхдээ Киану цэвэр сайхан сэтгэлийн үүднээс хандив өгахөөр шийдсэн учраас сангийнхаа нэрийг нууцалдаг гэнэ. Мөн тэрээр киноныхоо орлон тоглогч нарт байнга үнэтэй бэлэг сэлт өгдөг бөгөөд Matrix киноны тусгай эффект, хувцасны дизайнеруудад цалингынхаа ихэнх хэсгийг хандивлаж байжээ. Нэг удаа Киану машин нь эвдэрсэн бүсгүйг гэрт нь хүргэж өгөхийн тулд хэдэн арван км замыг туулсан гэдгээс нь харвал хэзээд хэнд ч туслахад бэлэн гэдэг нь харагдана. 

Киану Ривз (Keanu Reeves)

6 Хью Жекман (Hugh Jackman)

Хью Жекман хаа явсан газраа инээмсэглэж хүмүүст урмын үг өгч байдаг учраас түүнтэй хамт ажиллахдаа хүн бүр баяртай байдаг аж. Жүжигчин Патрик Стюарт Хью Жекман үргэлж сайхан ааштай, бусдыг хөгжөөж байдаг гэж хэлсэн бол Эдди Рэдмэйн Жекманыг хөдөлмөрч, гайхалтай авьяаслаг, өгөөмөр нэгэн хэмээн магтжээ.

Хью Жекман (Hugh Jackman)

7 Том Хэнкс (Tom Hanks)

Том Хэнкс сайхан сэтгэлтэй гэдгээрээ Киану Ривзтэй эн тэнцүү юм. Учир нь тэрээр дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон ч энгийнээрээ үлдэж чаджээ. Томыг мэдэх хүмүүс түүний тухай хэзээ ч муу зүйл ярьж байгаагүй учраас үүнд эргэлзэх зүйл үгүй юм. 

Том Хэнкс (Tom Hanks)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()