Хотынхоо хүмүүст баяр хөөр бэлэглэхийн тулд модон дээр зураг зурдаг охин

Уран зургийн чиглэлээр сурдаг, 23 настай Ван Юэ хэмээх охин өхөөрдөм, сонирхолтой бүтээлүүдээрээ Хятадын Хэбэй мужийн Шижяжуан оршин суугчдын нүдийг нь баясгадаг гэнэ. Тэрээр өөрийн найз Ли Юэ-гийн хамтаар хотынхоо төвд байдаг модод дээр байгалийн болон амьтны зураг зурдаг. Ийнхүү түүний уран бүтээлүүдийн ачаар Шижяжуан хотын гудамжууд өнгө нэмж, уран зургийн галерей мэт хувирч чадсан байна. 

Хотынхоо хүмүүст баяр хөөр бэлэглэхийн тулд модон дээр зураг зурдаг охин

Тэрээр модны холтос нь унасан хонхорхойг уран бүтээлийнхээ талбар болгодог. Өөрийн цуврал зургууддаа тэрээр "сайхан зураг" гэж орчуулагдах "Мейтү" хэмээх нэрийг өгчээ.

Хятаддаа бохирдол ихтэйд тооцогдох Шижяжуан хотын оршин суугчид түүний зургуудын ачаар бага ч болов гэгээлэг мэдрэмжийг авч буй нь тодорхой.

Дашрамд дурдахад хотын удирдлага түүний бүтээлийг албан ёсоор зөвшөөрсний зэрэгцээ Хятадын байгаль хамгаалах нийгэмлэгээс ингэж зурах нь модонд сөрөг нөлөөгүй болохыг баталжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()