Хятадууд хаягдсан чулуун уурхайг тансаг зэрэглэлийн 18 давхар зочид буудал болгожээ

Өмнөд хөршийнхөн удахгүй ашиглалтад оруулах нэгэн сонирхолтой бүтээн байгуулалтын төслөөрөө дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Учир нь Шанхайгаас холгүй орших чулуу олборлолтын хаягдсан уурхайг гайхалтай зочид буудал болгох ажил арваад жилийн өмнөөс эхлэн үргэлжилж өдгөө ашиглалтад ороход бэлэн болжээ.

Хятадууд хаягдсан чулуун уурхайг тансаг зэрэглэлийн 18 давхар зочид буудал болгожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү зочид буудлын барилга нь соёл амралтад зориулсан усан доорх хоёр давхар, хиймэл хүрхрээ бүхий шилэн гүүр, хэд хэдэн спортын төвтэй байх ажээ. Түүнчлэн барилгын ажил бүрэн дууссан бөгөөд энэ сарын 15-нд энэхүү 5 одтой зочид буудал нээлтээ хийх юм. 

Шанхайгаас баруун өмнө зүгт 35 километр зайд Тианмашань уулын хормойд орших 88 метр гүн карьер дотор энэхүү зочид буудал байрлана. Нүхний чулуурхаг хажууг түшүүлэн буудлын гол барилгыг барьсан бөгөөд ирмэгийнх нь хамгийн өндөр хэсэгт хиймэл хүрхрээнд зориулан суваг ухжээ. 

Зочид буудал нээгдсэн өдрөөсөө эхлэн захиалга авч эхлэх бөгөөд нэг хоногийн үнэ 3325 юаниас эхлэх юм байна. 

Харин усан доор байрлах хоёр давхарт нь ресторан болон 10 метрийн өндөртэй загасны аквариум байх аж. Мөн байгалийн гэрэлтүүлэгтэй шилэн дээвэр бүхий гол танхимаас зочид гаднах орчин, хүрхрээ зэргийг харах боломжтой. 

Тус зочид буудал нь амралт цэнгэлийн орчноос гадна 1000 хүний багтаамж бүхий хурлын танхим зэрэг бизнес, албан хэргийн үйл ажиллагаанд зориулсан хэсэгтэй. 

Зочид буудал байрлаж буй тэрхүү уурхайг анх 1950 онд ухаж эхлээд 2000 онд ашиглалтыг нь зогсоосон байна. Харин 2006 онд "Shanghai Shimao Group"-ыг үндэслэгч Шү Ронмао нисдэг тэргээр явж байхдаа газрын нэг шарх болон үлдсэн тус уурхайг олж хараад тэнд зочид буудал барих санааг анх сэдэж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()