Ганц ч тулаанд ялагдаагүй, ганц ч дайнд ялаагүй Пирр хааны түүх

"Пиррийн ялалт" гэх нэр томъёо барууны ертөнцөд түгээмэл хэрэглэгддэг. Энэ нь тулалдаанд ялалт байгуулсан ч үлэмж хохирол амссанаас болоод дахин тулалдах чадваргүй болохыг хэлдэг юм. Чухамдаа эртний Грекийн эзэн хаан Пирр ромчуудыг бут ниргэсэн ч хохирлоо тооцож үзээд яг тийм байдалд орсон болохоо ойлгосон гэдэг. Эндээс түүхчид "Пиррийн ялалт" гэдэг үгийг гаргаж ирсэн аж. 

Ганц ч тулаанд ялагдаагүй, ганц ч дайнд ялаагүй Пирр хааны түүх

Пирр гэхдээ багахан цэрэгтэй үлдсэн ч хэнд ч ялагдахгүй агуу жанжин байсан юм. Түүнээс зуун жилийн дараа Ромыг мөн түйвээсэн өөр нэг их жанжин Ганнибалаас түүхэн дэх хамгийн агуу цэргийн удирдагч нар хэн бэ гэж асуухад нь тэрээр нэгдүгээрт Македоний Александр, хоёрдугаарт Эпирийн Пирр, харин өөрөө гуравдугаарт бичигдэнэ хэмээн хариулсан гэдэг. 

Үнэхээр ч Пирр агуу командлагч байсан бөгөөд маш олон шинэ тактик, стратеги цэргийн ухаанд нэвтрүүлснийг Ромчууд хүртэл хуулсан юм. Тэрээр нэг ч тулаанд ялагдал хүлээж байгаагүйн дээр зэвсгийн эрдмийг төгс эзэмшсэн гэдгээрээ мөн алдаршиж чадсан аж. 

Тэгвэл ийм мундаг хүн яагаад Ромчуудын эсрэг хийсэн дайндаа ялж чадаагүй юм бол?

Түүний захирч байсан өнөөгийн Грекийн газар нутаг дээр үршиж байсан Эпир хэмээх улс чухамдаа түүхэнд Пирр хааны ачаар л тэмдэглэгдэж үлдсэн юм.

Эпир нь Ионы тэнгистэй хиллэдэг жижиг орон байсан бөгөөд Иллирийн Молосс хэмээх овгийнхон МЭӨ 5-р зуунд үүсгэн байгуулсан гэдэг. Тус улс нь оршин тогтнох хугацаандаа үргэлж сул доройд тооцогдож ирсэн учраас хөрш орнуудаасаа хамараалтай болоод байв. Харин Пирр эзэн хааны суудалд сууснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. 

МЭӨ 319 онд Пирр хааны удмын хүн болж төрсөн аж. Сонирхуулахад Македоний Александрын ээж Олимпиас нь Эпирийн хааны охин учраас Пирр түүний цусан төрлийн хүн байсан аж. 

Тиймээс адилхан цэргийн эрдэмд хосгүй Пирр агуу хааны хойд дүр хэмээн олон хүн үнэмшсэн байдаг. 

Эпирийн хааны гэр бүл тэр үед хоёр хуваагдан учраас хоорондоо эрх мэдлийн төлөө хайр найргүй тэмцэж эхлэв. Тиймээс Пиррийг дөнгөж 2-хон ойтой байхад нь хорлох гэж оролдсон ч тэрээр азаар амьд үлджээ. Хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовсон эцэг эх нь түүнийг Таулантийн хаан Глаусиаст хамгаалуулахаар өгсөн юм. Глаусиас харин уран заль хэрэглэсний хүчинд Пиррийг 12 настайд нь Эпирийн эзэн хаан болгож чадсан ч 5 жилийн дараа бослого гарч хөөрхий залуу удирдагч Македон руу дүрвэхээс өөр аргагүй болов. 

Түүний төрсөн эгч тус улсын угсаа залгамжлах ханхүү Деметриус Полиаркеттэй гэрэлсэн байсан учраас Пирр түүний хамгаалалтанд мөн орж чадсан юм. 

Чухамдаа Македонд ирснийхээ дараа Пирр өөрийнхөө чадварыг харуулах боломжтой болсон байна. 

Александр дөнгөж 32 настайдаа таалал төгссөхдөө залгамжлагчаа тодруулж чадаагүй. Тиймээс түүний дор зүтгэдэг байсан жанжид нь хаан суудлын төлөө хоорондоо 40 жил дайтсан байдаг. 

Тэдэн дундаас хамгийн хүчирхэг нь Македоны хаан Антигонус байсан юм. Тиймээс бусад жанжид нь хүч хавсарч МЭӨ 301 онд түүнийг бут цохьсон юм. 

Энэхүү тулаанаас Антигонусын хүү Деметриус Полиаркетийн удирдсан салаа л ганцхан амьд гарсан байна. Чухамдаа 17-хон настай Пирр түүний оронд бүрэн удирдлагыг авсны хүчинд ингэж чаджээ. 

Энэ мөчөөс эхлэн Пиррийн нэр хүнд нэмэгдэж эхэлсэн гэдэг. Түүгээр ч зогсохгүй Египетийн фараон 1-р Птолемей түүнд охиноо эхнэр болгож өгсний дээр цэрэг зэвсэг, мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Өөрийн гэсэн армитай болсон Пирр МЭӨ 295 онд өөрөөс нь хаан ширээг булаасан Неоптолемустай хэлэлцээр хийн хамтран улсаа захирахаар болсон юм. Гэвч нэг жилийн дараа Неоптолемус учир битүүлэг шалтгааны улмаас нас барж 23 настай Пирр Эпирийн цорын ганц удирдагчаар үлдэв.

Өмнө нь хэлсэнчлэн тухайн үед Александрын жанжид заламжлагч нь болохын тулд хоорондоо дайтаж байсан бөгөөд Эпирийг бүрэн гартаа оруулсан Пирр санаа зовох зүйлгүйгээр газар нутгаа тэлэхээр шийдэв. 

Эпир нь зэр зэвсэг болоод цэргийн хүчээр дайснуудаасаа дорой байсан ч хааныхаа удирдлага дор тухайн үеийн хамгийн хүчирхэг армитай улс болсон юм. 

МЭӨ 295 онд Пирр зэргэлдээх Македон руу дайрч эзэлсэн бөгөөд МЭӨ 285 он гэхэд бусад Грекийн орнуудыг өөрийнхдөө нэгтгэж дуусгасан байна. 

Ийнхүү томоохон ялалт байгуулсан хаан маань улсаа төвхнүүлэх ажилдаа оров. Гэвч тэрээр улсаа захирах тал дээр ёстой юу ч мэдэхгүй хүүхдээс долоон дор байсан гэхэд болно. Жишээлбэл Пирр өөрийн бут цохисон дайснуудтайгаа хэлэлцээр хийхдээ өөрт ямар ч ашиггүй саналыг нь хүлээн зөвшөөрснөөр ихээхэн хэмжээний өр цуглуулсан байдаг.

Чухамдаа Пирр дайснаа дарж өөрийнхөө нэр сүрийг улам мандуулах дуртай байснаас улс төрд огт сонирхолгүй байсан юм. 

МЭӨ 280 онд Эпир Италийн жижиг хот улс Тарентумтай холбоотон болж Ромын эсрэг цэрэг хөдөлгөжээ. Пирр ромчуудыг ч гэсэн хэд хэдэн тулаанд бут цохисны эцэст нь нийслэлд нь тулж ирэв. Чухамдаа энэхүү дайны үеэр Пирр удаа дараа ялалт байгуулсан ч ихээхэн хохирол амссанаасаа болоод цаашид тулалдаж чадахааргүй болсон юм. Тиймээс "Бид дахиад нэг тулаанд ялалт байгуулвал зүйл дуусах нь тэр" гэж Пирр халагласан байдаг. 

Тэрээр хүчээ хэмнэх үүднээс ромчуудаас бууж өгөхийг шаардсанд тэд татгалзав. Үүнийг сонссон Пирр гэнэт бодлоо өөрчлөн өөр нэг хүчирхэг гүрэн болох Карфегантай дайн зарлав. Түүний энэхүү үйлдлийг нэгэнт ялагдсан дайснаа бүрэн дарах хүсэл түүнд байгаагүй байх хэмээн түүхчид тайлбарладаг. 

Тэр үед Сицилийн арал Карфеганчуудын мэдэлд байсан бөгөөд Пирр ч ядах юмгүй дайснуудаа бут цохиж хөөсөн байна. Үүнийхээ дараа Эпирийн хаан маань юу ч болоогүй тус арлыг орхин явжээ. Түүнд дөнгөж эзэлсэн газар нутгаа төвхнүүлэх хүсэл огт байгаагүй болоод тэр. 

Энэ зуур Пиррийн тактикуудаас суралцан түүнтэй эн тэнцүү хэмжээнд тулалдаж чадахаар болсон Ромчууд Беневенто хэмээх газарт Эпирийн гол хүчийг отолтонд оруулжээ. Хоёр тал эн тэнцүү байсан учраас тулаан хайнцаж дууссан юм. Ямартай ч Эпирийн хаан маань энэ бүгдээс залхсан учраас нутаг буцахаар болов. Хүчирхэг Ром, Карфагентай зэрэг дайтсан хэрнээ нэг ч ялагдал амсаагүй Пирр гар хоосон буцсан гэдэгт итгэхэд бэрх.

Грекийн алдарт түүхч Плутарх энэ тухай:

"Үргэлж шинийг эрэлхийлдэг зангаасаа болж Пирр олсон олзныхоо үр шимийг хэзээ ч хүртэж байгаагүй. Нэг үүгээр тэр үргэлж ялдаг мөрийтэй тоглоом ч байсан учраас их мөнгө олсон ч амьдралаа сайжруулж чадаагүй юм" гэж бичсэн байдаг. 

Ямартай ч МЭӨ 270-аад онд Грекийн орнууд дахин хоорондоо дайтаж эхэлсэн учраас Пирр эргэж ирсэн хойноо дуртай зүйлээ дураараа хийх боломжтой болсон аж. 

Урьдын адил тэрээр дайснаа ядах юмгүй дарсан хэрнээ нэг ч үр ашигтай шийдэлд хүрэлгүй эргэж ирдэг хэвээр байв. 

МЭӨ 272 онд Аргос хэмээх хотын гудамд Пирр тулалдаж байгаад амиа алдсан гэдэг. Түүнийг дайснуудтайгаа гардан тулаан хийж байх зуур нэгэн бүсгүй дээрээс нь чулуу шиджээ. Тохиолдлоор өнөөх чулуу хуягийнх нь завсраар орж гол судсыг нь оносон аж. Үүнээс болоод агуу дайчин хаан маань газар дээрээ нас барсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()