Альпийн уулс дундах хана, дээвэргүй зочид буудал

2021-11-18, 20:01
4,500

Дэлхийн хамгийн өвөрмөц зочид буудлуудын нэгт тооцогдох болсон "Null Stern" нь Швейцарь улсад, Альпийн нурууны дунд нээгджээ. Тус зочид буудалд ганцхан өрөө байх бөгөөд хамгийн гол нь тэрхүү өрөө ямар ч хана, дээвэргүй, хоёр жижигхэн ширээ болон орыг эс тооцвол дотроо бараг хоосон аж. Ийм задгай зочид буудал барьсан шалтгаан нь аялагчдыг уулын сайхан агаарт амрангаа эргэн тойрны үзэсгэлэнт байгаль, шөнийн тэнгэрийн оддыг бишрүүлэх явдал аж.

Альпийн уулс дундах хана, дээвэргүй зочид буудал

Null Stern зочид буудал Швейцарийн Альпийн уулсын зүрхэнд, далайн түвшнээс дээш хоёр мянга гаруй метрийн өндөрт байрладаг. Буудалд нэг шөнийг өнгөрөөх үнэ 210 ам.доллар гэнэ.

Буудлыг "барих" ажил мэдээж тун хялбархан явагдсан бөгөөд гадаргыг тэгшлэхэд л бараг хангалттай байжээ.

Буудалд хана, дээвэр, ариун цэврийн өрөө байхгүй. Зөвхөн хоёр хүний ор, жижиг хоёр ширээ, ширээний чийдэнгүүд л дотор нь бий. Уулнаас уруудаад 5 минут алхах газарт нийтийн бие засах газар байдаг аж.

Дулаан хөнжилд хэвтэнгээ үзэсгэлэнт уулс, оддыг ширтэхийн тулд аялагчид тус буудлыг зорин ирдэг.

Гэхдээ "Null Stern"-д үйлчилгээний ажилтан байдаг нь зүгээр нэг хоноглох газар бус зочид буудалд тооцогддог шалтгаан юм.

Үйлчлэгч нь ойролцоох байшинд амьдарна.

Тэрээр өглөө, өдөр, оройн хоолыг оронд тань авчирч өгнө.

Мэдээж задгай агаарт учраас хэрэв цаг агаарын байдал тааруу байвал үйлчлүүлэгч захиалгаа хэзээ ч хамаагүй цуцлах боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()