ЗХУ-ын үед гурван жилийн турш огт унтралгүй ассан галын түүх

2021-11-17, 12:00
4,382

Зөвлөлт Холбоот Улсад 1960-аад оны үед нэгэн удаа байгалийн хийн олборлолтын үеэр золгүй байдлаар газар дороос хий алджээ. Цооногоос гадарга руу алдагдах хий тэр дороо гал авалцан шатаж цаашид гурван жилийн турш асах байгалийн бамбар ийнхүү бий болсон байна. 

ЗХУ-ын үед гурван жилийн турш огт унтралгүй ассан галын түүх

1963 оны арван хоёрдугаар сарын 1-нд Узбекистаны Каракумын цөл дэх Урта-Булак байгалийн хийн ордод зөвлөлтийнхөн нэгэн цооног өрөмджээ. Доороо бараг 300 атмосферийн нэгж хүрэх асар их даралт бүхий чулуун давхаргыг өрөм нэвтлэх үед урьдчилан тооцоолоогүй аюулт нөхцөл байдал үүссэн байна. 

Чулуун давхаргын доороос асар их шахалтаар алдагдах хий бүтэн хагас километрийн урттай өрмийг түлхэн гаргаж, гадарга дээрх хий олборлогч төхөөрөмжийг нураасан байна. Гэвч аюул үүгээр дууссангүй. Нуралтын дараа гадарга дээр тийрэлтэт хурдаар гарсан хий тэр дороо гал авалцах нь тэр. 

Өдөрт 12 сая куб метрээр алдагдах хий тус байгалийн бамбарыг 1074 хоногийн турш асаасан юм.  Инженерүүд, гал унтраагч нар тэрхүү сүрдэм том дөлийг дарах юу ч хийж чадаагүй бөгөөд хараад зогсохоос өөр арга тэр үед байгаагүй аж. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал дордож, ойр орчмын суурингуудад аюул занал учирч эхэлсэн тул заавал арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдэг нь тодорхой болжээ. 

Өндөр температураас болоод галд 300 метр ч ойртох аргагүй байв. Эргэн тойрны газар нь түлэгдэм халуун байснаар тогтохгүй тортогт дарагдсан байдалтай байжээ. Хэд хэдэн амжилтгүй унтраах оролдлогын дараа албаныхан цооногийн ойролцоо цөмийн бөмбөг унагаж дэлбэлэхээр шийджээ. Ямартаа ч тэрхүү арга хэмжээ үр дүнгээ өгсөн байна. Хэрхэн дэлбэлснийг дараах бичлэгээс харна уу. 

Сонирхолтой нь тэрхүү цооног одоо хүртэл бүрэн унтраагүй, цучилтай хэвээрээ байгаа бөгөөд жуулчдын очиж үзэх дуртай газар болж "Тамын үүд" нэрийг ч аваад байгаа ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()