Антарктидын нэгэн оцон шувуу 3000 км зам туулж, Шинэ Зеландад иржээ

2021-11-14, 16:53
3,116

Цагаан баавгай хойд туйлд, оцон шувуу өмнөд туйлд амьдардаг учраас тэд хоорондоо хэзээ ч уулзах боломжгүй гэдгийг хүн бүр сургуулийн газарзүйн хичээл дээрээ заалгадаг. Гэхдээ оцон шувуунууд нь жил бүр хоол олохоор Антарктидын хатуу ширүүн нөхцөлд олон зуун километр замыг туулдаг гайхалтай тэвчээртэй амьтад юм. Тэгвэл нэгэн оцон шувуу тэвчээрийнхээ хязгаарыг үзэхээр шийдсэн бололтой, Номхон далайн цаана орших Шинэ Зеландын эрэгт сэлж хүрчээ.

Антарктидын нэгэн оцон шувуу 3000 км зам туулж, Шинэ Зеландад иржээ

Нэгэн оцон шувуу өөрийн амьдардаг нутаг Антарктид тивээс 3000 километрийн алсад орших Шинэ Зеландад хүрч иржээ. Ховордсонд тооцогддог "адели" төрөлд хамаарах тэрхүү оцон шувуу далайн эрэг дээр төөрсөн, ихэд ядарсан шинжтэй явж байгаад нутгийнхантай тааралдсан байна.

Тодруулбал, Бердлингс Флат хэмээх хотын оршин суугч Харри Сингх ажлаа тарсныхаа дараа эхнэрийн хамт далайн эргээр алхаж байхдаа оцон шувууг олж харсан байна. Эхнэр нөхөр хоёр түүнийг эхлээд чихмэл тоглоом байна гэж бодсон гэнэ.

Оцон шувуу байрнаасаа бараг цаг орчим хөдлөлгүй зогссоны дараа Сингх түүнийг муур, нохойнд бариулчих вий хэмээн болгоомжилж, амьтан хамгаалагчдыг дуудахаар шийджээ. Удалгүй түүнийг Шинэ Зеландын Өмнөд аралд 10 гаруй жилийн турш оцон шувуу үржүүлж буй судлаач Томас Страке-д хүлээлгэн өгсөн байна.

"Төөрсөн аялагч" маань зөвхөн Антарктид тивд байдаг адели оцон шувуу болохыг мэдээд Страке ихэд цочирджээ. Өмнөд туйлын оцон шувуу Шинэ Зеландад ирсэн тохиолдол өмнө нь гурван удаа тохиолдож байсан гэнэ.

Нутгийн иргэд шинээр ирсэн оцон шувуунд "Пингу" хэмээх нэр өгчээ.

Малын эмч нар Пингу-д цусны шинжилгээ хийгээд түүний жин нь хэвийн хэмжээнээс бага, шингэнээр дутагдсан болохыг мэджээ. Түүнээс хойш Пингу-г тусгай гуурсаар байнга тэжээж, ундлаж байгаа гэнэ.

Хангалттай тэнхэрснийх нь дараа түүнийг Шинэ Зеландын өмнөд хязгаар дахь элдэв золбин нохой, араатан амьтан байдаггүй Бэнксийн хойгт сул тавих аж.

Адели оцон шувуу ийнхүү ирсэн явдал нь хэдий маш ховор ч хэрэв жил болгон давтагдаад байвал далай болон мөсөн тивд санаа зовоох асуудал гарч ирсэн гэсэн үг гэж судлаачид үзжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()