Очсон газар болгондоо хүндлэл хүлээдэг Сикх хүмүүс гэж хэн бэ?

Хэдийгээр Сикхүүд Энэтхэгийн хүн амын цөөнх буюу ердөө 2 хувийг нь эзэлдэг ч энэхүү үндэстэн нь гайхалтай дайчин гэдгээрээ нэрд гарсан юм. Жишээ нь Сикх эрчүүд тус улсын нийт батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний 30 хувийг (мөн офицеруудын 2/3) бүрдүүлдэг. Мөн эрчүүд нь бүгд Сингх (арслан), эмэгтэйчүүд нь Каур (эрслэн) гэсэн овогтой гэдгийг дурдах нь зүйтэй. Тиймээс энэтхэгчүүд гэлтгүй бусад үндэстнүүд ч Сикхүүдээс эмээхийн зэрэгцээ хүндэлж явдаг аж. 

Очсон газар болгондоо хүндлэл хүлээдэг Сикх хүмүүс гэж хэн бэ?

1 Сикх хүмүүсийн үүсэл гарал

Өнөөгийн Пакистан, Энэтхэгийн хил дээр байрлах Пунжаб нутаг дээр 15-р зууны үед Гүрү Нанак хэмээх хүн Сикх шашныг анх үүсгэсэн байдаг. Түүний номлолын дагуу энэтхэгийн улиг болсон кастын систем хэмээх харгис нийгмийн давхрааг халж эхэлсэн тул Сикхийг Пунжабын иргэд олноороо дагах болсон байна.

Гүрү Нанак кастын системээр нийгэм бүхэлдээ хуваагдаж, дорд кастын хүмүүс хэрхэн тарчилж байгааг харсан байна. Ийнхүү дэлхийд шударга ёс тогтоохын тулд нийгэмд бүгд тэгш байх ёстой хэмээн тэрээр үзэж, хүн бүрийг ижилхэн нэртэй буюу эрчүүдийг Сингх, эмэгтэйчүүдийг Каур хэмээх овогтой болгожээ.

Сикх хүмүүсийн үүсэл гарал

Сикх гэдэг нь өөрөө шавь гэсэн утгатай Пунжаб хэлний үг юм. Тус шашны багш болох Гүрү нар нь бурхны элч бус ердөө хорвоог таньсан нэгэн гэж явдаг бөгөөд тэдний үүрэг нь ертөнцийн үнэнд шавь нараа сургах, тэднийг болзошгүй аюулаас хамгаалах явдал юм. 

2 Тэдний шашны мөн чанар

Өмнө нь хэлсэнчлэн Сикх шашны гол үзэл санаа нь тэгш байдал дээр тулгуурладаг юм. Сикх хүмүүс хайр, эрх тэгш байдал, харилцан хүндэтгэлийг эрхэм зүйлээ болгон дээдэлдэг байна. Гэхдээ бусад ижил агуулгатай шашнуудаас ялгаатай нь Сикхүүдэд зөвхөн өөрсдйин бус өрөөлийн эрх тэгш байдлыг хадгалахын тулд тэмцэх ёстой хэмээн сургадаг аж.

Учир нь Сикхүүдэд хойд нас, там диваажин гэх мэт ойлголт байхгүй бөгөөд хүн ганцхан амьдарна гэх үзлийг тээдэг юм. 

Тэдний шашны мөн чанар

Хэрвээ та анзаарсан бол Сикх эрчүүд, эмэгтэйчүүд ялгаагүй "дастан" буюу "бурхны мутар" гэж орчуулагдах толгойн боолт байнга зүүдэг.

Тэд хэзээ ч толгой нүцгэн байж болохгүй гэсэн дүрмийг баримталдаг. Дастан нь нэг ёсондоо хүн бүр ижилхэн бөгөөд бурхан энэ байдлыг хамгаалж явдаг гэсэн утгийг илэрхийлдэг аж. 

Сикхүүд христ, еврей, исламын шашны нэгэн адилаар хорвоо ертөнцийг ганцхан бурхан бүтээсэн гэж үздэг. Гэхдээ дээрх шашнуудаас ялгаатай нь Сикхийн бурхан нь ямар нэг тодорхой хэлбэргүй аж. 

3 Тэдний нутаг

Өмнө нь дурдсанчлан Пунжаб нь тэдний өлгий нутаг учраас тус мужид хамгийн олон Сикхүүд амьдардаг байна. Сикхүүд Пунжаб болон Баруун Пунжаб гэсэн ялгаа бүхий өөрсдийн хэлээр ярьдаг. Боловсролын хувьд тус нутаг Энэтхэгтээ тэргүүлдэг нь дунд сургууль болон их сургуулийн тоо хамгийн их байгаагаас харагдана.

Пунжаб нь өдгөө 2 хуваагдсан бөгөөд баруун хэсэг нь Пакистан, зүүн нь Энэтхэгт харъяалагдах болжээ. Баруун Пунжаб буюу Пятиречье муж нь өндөр уулсаар хүрээлэгдсэн сэрүүн уур амьсгалтай бол зүүн Пунжаб нь харьцангуй дулаан юм. 

Тэдний нутаг

4 Дайчин үндэстэн

Түүхийн хувьд авч үзвэл Пунжаб нутаг нь өөрөө байнга дайны талбар болж ирсэн юм. Бүр тус шашин анх үүсэх үед Мугал гүрэн ид хүчирхэгжиж байсан учраас Пунжабууд өөрсдийгөө болон бусдыг хамгаалах үүднээс хагас цэрэгжилтийн байдалд байхыг номлолдоо оруулсан байна. Тиймээс Сикх эрчүүд хаа явсан газраа өнөөг хүртэл чинжаал хутга авч явдгийн дээр түүгээрээ муугүй тулалдаж чаддаг юм. 

Дайчин үндэстэн

Дайчин чанараараа Сикхүүд Британийн колоничлолын үед бүр алдартай болсон юм. Энэтхэгийн олонх буюу Хиндү шашинтнуудын мөнхийн өрсөлдөгч учраас Сикхүүд Британийн армийн үнэнч холбоотон болсон төдийгүй олон удаагийн тулалдаанд батаарлаг гавъяа гаргасан байдаг. 

Тэд мэс, жад гэх мэт уламжлалт зэвсгээр тун гаргуун тулалддагийн дээр барууныхнаас илүү мэргэн бууддаг учраас цөөн тооны Сикх цэргүүдээс бүрдсэн салаанууд 19-р зууны үед Британийн тусгай хүчний үүргийг гүйцэтгэн, хамгийн аюултай гэсэн даалгавруудыг гүйцэтгэж ирсэн байдаг. 

Үүнийг дагаад тэд цэрэг, цагдаагийн байгууллагад амжилт үзүүлж, өнөөгийн Энэтхэг улсыг батлан хамгаалахын салбарыг Сикхүүд ноёлох болжээ. 

5 Дэлхийн бусад орнуудад

Нутагт нь олон удаа дайн самуун гарсны улмаас өдгөө дэлхийн хөгжингүй орнуудад 10 сая гаруй Сикх үндэстэн цагаачлан очиж амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Сонирхолтой нь барууны орнуудад очсон муслим, энэтхэг цагаачдад тухайн орныхон ихэвчлэн ам муутай байдаг мөртлөө Сикхүүдэд огт өөрөөр ханддаг. Ёс зүйг чанд эрхэмлэдэг, гайхалтай тусч, өгөөмөр, хүнлэг сэтгэлээрээ тэд очсон газар болгондоо хүндлэлийг хүлээж чаджээ.

Мөн шашинд нь сувдаг шунахай сэтгэлийг нүгэл гэж тооцдог учраас Сикхүүд архи, тамхины хэрэглээг цээрлэдэг байна.

Дэлхийн бусад орнуудад

Өлссөн хүмүүсийг хооллож, дүрвэгсдэд тусалж, байгалийн гамшигт өртсөн хүмүүсийг асарч, нурсан барилгуудыг засч буй сайн дурынхны дунд заавал толгойгоо тод өнгөтэй алчуураар боосон Сикх хүн явж байдаг гэдэг.

Ялангуяа тэд өөрийн өв уламжлал, гэр бүлийн үнэ цэнийг хадгалахын зэрэгцээ бусад соёлд яг ижил тэгш, хүндэтгэлтэй ханддаг нь гол чанар юм. 

Эцэст нь саяхан болсон нэгэн сонирхолтой үйл явдлыг хүргэе. Канадын Бритиш Колумбиа мужийн нутагт аялж яваад налуу хад руу хальтирч, гол руу унасан хоёр залууг ойролцоо явсан Сикх эрчүүд олж аварсан байна. Гол нь тэд өөрсдийн толгойн алчуурыг задлан холбож, олс хийгээд живэх дөхсөн хоёр залууг татан гаргажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()