“Нэкст Групп” шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар шалгарлаа

“Нэкст Групп” шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар шалгарлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн ирсэн уламжлалтай бөгөөд энэ арга хэмжээ жилээс жилд улам өргөжин тэлж, чанарын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, чанарын мэдлэгийг олгох томоохон арга хэмжээ болдог .

Чанарын өдрийн нэг чухал арга хэмжээ бол “Үндэсний чанарын шагнал” гардуулах ёслолын арга хэмжээ байдаг бөгөөд хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор олгодог томоохон шагнал юм.

Нэкст групп нь НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудад өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд 2020 ноос эхлэн үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо тус тус нэвтрүүлжээ.

Өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 11-ны өдөр Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Үндэсний чанарын чуулган”-ыг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Худалдаа аж үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Нэкст электроникс компани олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангаж, Монгол улсын ҮНДЭСНИЙ ЧАНАР-ын шалгаруулалтад ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА-аар шалгарлаа.

2003 онд анх үүсгэн байгуулагдсан Нэкст Групп нь тасралтгүй хөгжих зорилт тавин ажилласны үр дүнд өдгөө бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 10 салбар компани, 300 гаруй ажиллагсадтай болж, оюуны өмч, шударга ёсыг дээдэлсэн групп компани болон өргөжөөд байна.

Нэкст групп нь НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудад өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд 2020 ноос эхлэн үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо тус тус нэвтрүүлжээ.

Мөн Нэкст Электроникс компани нь дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн технологийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр монгол айл өрх, хэрэглэгчидийн гар дээр хүргэж түүний хүргэлт, угсралт, дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг салбартаа тэргүүлэгчдийн нэг билээ.

 

Нэкст Амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.