Америкчууд яагаад 4 сая долларын өртөг бүхий зэвсэглэлээ далайд живүүлсэн бэ?

Номхон далайн жижиг арлуудын орон Вануатугийн ойролцоо дэлхийд хамгийн томд тооцогдох цэргийн эд хэрэгслийн "оршуулгын газар" байдаг. Гэхдээ энд дайн тулаан болсон хэрэг биш, харин АНУ-ын армийн удирдлагын шийдвэрээр ийм их зэвсэглэл далайн ёроолд үйжээ. Чухам тэд яагаад ийм шийдвэр гаргасан хэрэг вэ?

Америкчууд яагаад 4 сая долларын өртөг бүхий зэвсэглэлээ далайд живүүлсэн бэ?

Дэлхийн 2-р дайны үед Вануату улсын хамгийн том арал Эспириту Санта дээр АНУ цэргийн баазаа байгуулжээ. Тус бааз нь нисэх онгоцны буудалтай байсан бөгөөд чухамдаа эндээс Японыг бөмбөгдөх онгоцнууд хөөрдөг байсан гэнэ. 

Үүнийг дагаад арал дээрх дэд бүтцийг тусгайлан хөгжүүлж, асар их хэмжээний тоног төхөөрөмж, эм тариа, машин техник, зэвсэг сум зэргийг авч ирсэн байна. Энэ их зүтгэлийн үр дүнд тэнд байрлаж буй Америкийн цэргийн алба хаагчид үүргээ илүү сайн гүйцэтгэж чадсан аж. 

Дайн дууссаны дараа мэдээж тус баазын хэрэг байхгүй болсон учраас татан буулгав. Гэвч арал дээрх зэвсэглэл, техник, хэрэгслээ яах вэ гэдэг асуудал Америкчуудын өмнө гарч иржээ. Түүхэн эх сурвалжаас үзвэл арал дээрх цэргийн техник хэрэгслийн үнэлгээ 4 сая ам.долларт буюу өнөөгийн ханшаар 60 сая ам.долларт хүрсэн байна.

Үнэндээ ийм их зэвсэглэлийг буцааж авч явах нь хэд дахин нугалсан зардалтай байжээ. Дээрээс нь АНУ-ын эдийн засаг дөнгөж сэргэж эхэлж байсан тул тэдгээрээс шинээр захиалсан нь хамаагүй хямд тусах байв. 

Тиймээс АНУ-ын эрх баригчид Эспириту Санта арлыг тэр үед эзэмшиж байсан Их Британи, Франц хоёрт зэвсэглэлээ асар хямд үнээр зарах санал тавив. Харин дээрх хоёр орон АНУ угаасаа цэргээ тус арлаас гаргах гэж байгаа учраас зэвсгээ орхиж явахаас өөр сонголт байхгүй гэдгийг мэдэж байсан тул хүлээж байгаад "барааг" нь үнэгүй авахаар шийджээ. Харин орон нутгийнхны хувьд тийм үнэтэй зүйлсийг авах хөрөнгө байгаагүй юм.

Америкчууд тэдний төлөвлөгөөг мэдсэн бөгөөд эцэст нь "үнэгүй юм гэж байхгүй" гэдэг үзлээ даган зэвсэг техникээ бүгдийг нь устгахаар шийдэв.

Ийнхүү тэд арлын ойролцоох далайн ёроолд бүгдийг нь живүүлжээ. Гэхдээ зэвсэг техникийн тоо хэтэрхий олон байсан учраас энэ ажиллагаа 1945-1947 оны хооронд, бүхэл бүтэн хоёр жил үргэлжилсэн байна. 

Ажиллагааг хөнгөвчлөхийн тулд тэд задгай далай руу шууд орсон тусгай налуу зам барьжээ. Цэргүүд тэрхүү замаар танк машин зэргийг чиглүүлж давхиулаад, замын дундаа үсэрч буудаг байсныг нутгийнхан болон америкчууд өөрсдөө дурссан байдаг. Мэдээж үүний уршгаар арлын ойролцоох ус  удаан хугацааны туршид маш их бохирдолтой хэвээр байжээ.

Өдгөө Вануатугийн "оршуулгын газар" нь жинхэнэ утгаараа улс төрчдийн шуналын бэлгэдэл болсон учраас шумбагчид болон жуулчдын очих дуртай байршил болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()