Цөмийн зэвсэгтэй 9 оронтой танилц!

2021-11-05, 17:14
5,126

2017 онд НҮБ-ын зүгээс улс орнуудын цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, хэрэглээнд хориг тавьж цаашид дэлхий дээрх бүх цөмийн зэвсгийг устгах зорилготойгоор олон улс хоорондын гэрээг баталсан билээ. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (TPNW) нь батлагдсанаасаа хойш цөмийн зэвсэгтэй цөөн хэдэн орон болон зэвсэггүй орнууд хоорондын хүчний ялгаа хэр их байгааг тод томруунаар харуулсаар байгаа юм.

Цөмийн зэвсэгтэй 9 оронтой танилц!

Тус гэрээний хүчин төгөлдөр байдал бусад үй олноор нь устгах зэвсгийн гэрээнээс харьцангуй өргөн хүрээг хамарч, ахицтай үр дүн үзүүлж буйг шинжээчид онцлон тэмдэглэж байна. Гэхдээ одоо дэлхий дээр байгаа нийт цөмийн зэвсгийн тоо 14,485 байгаа нь цөмийн зэвсгээс ангижрах төлөвлөгөөт ажил чамгүй удаан хугацаанд үргэлжлэхийг харуулж байна.

Дараах жагсаалтад одоогоор цөмийн зэвсэгтэй гэх статус бүхий 9 орныг жагсааж ерөнхийлөн дүгнэсэн болно.

 

1 ОХУ цөмийн зэвсгийн тоо хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг

Орос улс 6850 ширхэг цөмийн зэвсгийн нөөцтэй гэсэн баримт бий. Мөн ОХУ нь зэвсэглэлийн "Триад" буюу тив алгасагч баллистик пуужин, пуужин харвагч шумбагч хөлөг, стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц гэсэн гурван арга замаар цөмийн зэвсгээ ашиглах боломжтой дэлхийн гурван улсын нэг юм.

ОХУ цөмийн зэвсгийн тоо хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг

2 АНУ нь дайсныхаа эсрэг цөмийн зэвсэг ашигласан цорын ганц орон

АНУ-ын цөмийн зэвсгийн тоо ОХУ-тай бараг зэрэгцэх бөгөөд "Триад" эзэмшдэг дэлхийн гурван орны нэгд тооцогддог.

Мөн АНУ нь бусад улсуудын нутаг дэвсгэрт цөмийн зэвсгээ байршуулдаг цорын ганц орон юм. Дэлхийн цөмийн зэвсгийн хяналтын төвөөс гаргасан мэдээллээр АНУ бусад орнуудад нийт 180 зэвсгээ байршуулж байгаа аж.

АНУ нь дайсныхаа эсрэг цөмийн зэвсэг ашигласан цорын ганц орон

3 Их Британи зөвхөн шумбагч хөлгөөс цөмийн пуужингаа харвах боломжтой

Их Британи улс нь одоогоор "Vanguard" загварын пуужин харвагч дөрвөн шумбагч хөлгийг эзэмшиж байна. Тус улс тэнгисийн хамгаалалтын хөтөлбөрийнхөө дагуу дор хаяж нэг шумбагч хөлгөө байнгын бэлэн байдалд байлгах бодлого явуулдаг. 

Мөн Британи нь цөмийн зэвсэггүй статустай ямар ч орны эсрэг заналхийлэл үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байдаг.

Их Британи зөвхөн шумбагч хөлгөөс цөмийн пуужингаа харвах боломжтой

4 Франц улс агаараас болон усан доороос цөмийн цохилт үзүүлэх чадвартай

"НАТО"-гийн гишүүн Франц улс нь "ASMP-A" гэх 300 килотон буюу дэлхийн II дайны үед Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдсөнөөс 20 дахин илүү хүчтэй цөмийн цэнэгт хошуу эзэмшиж байна.

Франц улс агаараас болон усан доороос цөмийн цохилт үзүүлэх чадвартай

5 Израиль улс цөмийн зэвсэгтэй гэдгээ албан ёсоор огт мэдэгдээгүй

Израилийн цөмийн зэвсгийн нөөц тодорхой бус боловч тус улс 100-200 цэнэгт хошуу үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний плутоны баяжмал эзэмшиж байгаа гэж шинжээчид үздэг байна.

Дэлхийн цөмийн зэвсгийн хяналтын төвөөс Израиль улс 80 орчим ширхэг цөмийн зэвсэгтэй гэж тооцоолжээ.

Израиль улс цөмийн зэвсэгтэй гэдгээ албан ёсоор огт мэдэгдээгүй

6 БНХАУ цөмийн зэвсгийн анхны туршилтаа 1964 онд хийж байжээ

БНХАУ-ын цөмийн зэвсэглэлийн хэмжээ төрийн нууцын зэрэглэлтэй тул дэлхий дахинд тодорхой бус.

Хятад нь зэвсэглэлийн "Триад" бүхий гурван орны нэг бөгөөд мөн цөмийн зэвсэггүй бүсийн ямар ч орны эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй байх үүрэг хүлээсэн юм.

БНХАУ цөмийн зэвсгийн анхны туршилтаа 1964 онд хийж байжээ

7 Хойд Солонгост дэлхийд мэдэгдээгүй дахиад 13 цөмийн бааз байж магадгүй

Хэдийгээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг бүхэлд нь цөмийн зэвсэггүйжүүлэх бодолтой байгаагаа олон нийтийн өмнө илэрхийлсэн ч үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд авсан арга хэмжээ одоогоор алга байна.

Цөмийн зэвсгийн хяналтын төвөөс Хойд Солонгос 10-20 цөмийн пуужин эзэмшдэг гэж тооцоолсон ч "Вашингтон Пост" сонины ил болгосон АНУ-ын нууцын зэрэглэлтэй материалаас үзвэл тэр тоо 60 руу дөхөх магадлалтай аж.

Хойд Солонгост дэлхийд мэдэгдээгүй дахиад 13 цөмийн бааз байж магадгүй

8 Энэтхэг ба Пакистаны хооронд шинэ "Хүйтэн дайн" дэгдэж магадгүй

Энэтхэг улс тив алгасагч болон шумбагч хөлгийн цөмийн пуужин хөгжүүлэхэд анхаарал хандуулах болсон нь тус улс удахгүй цөмийн "Триад" эзэмшигч орнуудын нэг болох нь гэсэн таамгийг дэлхий дахинд төрүүлээд байна. 

Харин Энэтхэгтэй зөрчилдөөнтэй байдаг Пакистан улс газраас болон агаараас цөмийн пуужин харвах чадвартай бөгөөд усан доороос харвах технологийг хөгжүүлэхээр сүүлийн үед ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа аж. 

Энэтхэг ба Пакистаны хооронд шинэ "Хүйтэн дайн" дэгдэж магадгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()