Шавраар хооллодог мөртлөө 100 давж насалдаг Шинэ Гвинейн хачирхалтай омог

Судлаачид Шинэ Гвиней арлаас гадаад ертөнцөөс тусгаарлагдмал, этгээд заншилтай уугуул омгийг илрүүлжээ. Тус омгийнхны иддэг хоолны гол орц нь шавар боловч сонирхолтой нь түүнээсээ хангалттай шим тэжээл авч чаддаг учраас цоо эрүүл амьдарч, зарим нь элбэг 100 насладаг гэнэ. Энэхүү өвөрмөц хоолны дэглэмийн цаад нууц нь юу юм бол?

Шавраар хооллодог мөртлөө 100 давж насалдаг Шинэ Гвинейн хачирхалтай омог

Антропологийн судалгааны баг Шинэ Гвинейн арлаар явж байгаад нэгэн үл мэдэгдэх омгийг олж илрүүлжээ. Тэд ширэнгэн ойн гүнд ертөнцөөс тусгаарлагдсан бяцхан тосгонд амьдардаг байв.

Судлаачид тосгонд хөл тавих үед оршин суугчид нь өдрийн хоол идэж байхтай таарав. Гол нь тэдний идэж байсан хоол судлаачдын нүдийг орой дээр нь гаргасан байна.  Омгийнхон урцныхаа гадаа сууцгааж, аяга дүүрэн шороо мэт зүйлийг гараараа авч идэж байжээ. Ийнхүү судлаачид тус хачирхалтай омгийн талаар илүү ихийг мэдэхийн тулд тосгонд хэсэг хугацаанд үлдэхээр шийджээ. 

Моруака гэдэг тус омгийн хүн ам маш цөөн буюу ердөө 129 хүнтэй аж. Гадаад ертөнцөөс бараг бүрэн тусгаарлагдан амьдардаг Моруакачууд маш назгай гэмээр амьдралын хэмнэлтэй аж. Жишээлбэл тэд ан хийж, загас барих талаар бодохыг ч хүсдэггүй.

Үүний оронд тэд яг хөл доороо байгаа шаварлаг хөрсийг малтаж иддэг гэнэ. Эмэгтэйчүүд нь хоол хийхдээ газраас навч, мөчир мэтийн зүйлс цуглуулна. Дараа нь тэдгээрийг аяганд шавартай холиод иддэг аж. 

Муруакачуудын хувьд үүнээс өөр "хүнсний бүтээгдэхүүн" гэж байхгүй бөгөөд энэ нь ч тэдний ходоодонд гайхалтай зохидог ажээ. 

Эхэндээ эрдэмтэд тэднийг өөр зүйл идэж болно гэдгийг мэдэхгүй учраас шавар идэж байна хэмээн боджээ. Тиймээс тэд омгийнхонд өөрсдийн авчирсан хатаасан жимс, хүнсний ногоо зэргийг өгсөн байна.

Тэгтэл уугуул иргэд тэдгээрийг нь идсэн даруйдаа амтыг нь голоод зогсохгүй зарим нь огиж гаргасан аж. Үүнээс үзвэл тэдний хувьд шаварнаас өөр сайхан зүйл байхгүй бололтой. 

Омгийнхонд эрүүл мэндийн үзлэг хийхэд хүн бүрийн биеийн байдал маш сайн байгаа нь илэрхий болов. Тэр бүү хэл 160 настай хүн хүртэл байсан гэнэ. Антропологичид орчин үеийн шинжлэх ухаан ч хүнийг ийм урт наслуулж чадахгүй байхад зүгээр шавар идээд ийм урт удаан амьдарч чадсан явдалд үнэхээр гайхаж хоцорчээ. 

Сонирхолтой нь дэлхийн өнцөг булан бүрт шаврыг янз бүрээр хүнсэнд хэрэглэдэг аж.

Жишээ нь ОХУ-ын хойд нутгийн уугуул иргэд цаа буганы сүүг шавартай хольж хатааж иддэг. Өмнөд Америкийн зарим уугуул иргэд мөн шороо малтаж хүртдэг бол Австралийн Аборигенчуудын хувьд шавар нь тансаг идээнд тооцогддог. 

Азийн орнуудад хүртэл шавраар хийсэн янз бүрийн хоол байдаг. Хятадууд замагтай шороо идэх дуртай, Япончууд галт уулын энгэрээс халуун хайлмаг цуглуулж түүгээр бялуу хийдэг. Вьетнамчуудын хувьд утсан шавар нь бас амттай хоолонд орно. 

Эрдэмтэд цагаан эсвэл цэнхэр туяатай шаврыг идэж болохыг аль эрт нотолсон юм. Тэдгээр нь амтны хувьд цөцгийтэй төстэй байдаг бөгөөд биед шингэхдээ хортой бактерийг устгаж, бодисын солилцоог сайжруулдаг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()