1
Сугар гариг
Нарны аймгийн энэ гариг дэлхийтэй тун ойрхон буюу дөнгөж 40-260 сая км зайтай. Хэмжээний хувьд дэлхийгээс 5 хувиар бага бөгөөд тэнд амьдрал бий гэдэгт 20-р зууны эрдэмтэд итгэж байв. Гэвч бодит байдалд Дантегийн тамтай эн зэрэгцэнэ. Энэ гариг нарны аймгийн бусад гаригуудтай харьцуулахад хамгийн олон галт уултай учир гадаргын ихэнх хэсэг халуун лаваар бүрхэгджээ.
Гадарга дээрх агаарын даралт нь дэлхийн усан доорхи 800м-ийн даралттай тэнцэнэ. Энэ нь хүн шумбасан хамгийн их гүнээс 3 дахин их. Мөн гадаргын дундаж темпетатур 460 хэмд хүрэх учир тугалгыг ч хялбар хайлуулна. Агаарын давхарга нь хүхрийн хүчлийн зузаан үүлээр бүрхэгдэж, агаар мандлын 96% нь нүүрстөрөгчийн давхар ислээс бүрджээ. Үүнийг хүлэмжийн хийн ялгарах үзэгдлийн нөлөө гэж үздэг. Хэдэн тэрбум жилийн өмнө агаарын хэм ус уурших хэмжээнд хүрчээ. Усны уур нь хүлэмжийн хийн нөлөөг үзүүлэх бөгөөд илүү их хэмжээний ус ууршиж агаарын хэмийг нэмэгдүүлсэн байна. Улмаар усны эргэлтийн тэнцвэрт нөхцөл алдагдаж өнөөдрийн дүр төрхийг олжээ.
2
COROT-7b
Дэлхийгээс 489 гэрлийн жилийн зайд байрлах (хэмжээ нь дэлхийгээс 1.5 дахин том) энэ гаригт чулуугаар бороо ордог. Нарандаа хэт ойрхон байрлах учир нэг жилийн үргэлжлэх хугацаа дөнгөж 20 цаг байна. Гадарга нь галт уул, халуун лав, чулуулгаас бүрдэж, температурын хэмжээ 2500 хэм хэмээн тооцоологджээ.
3
TrES-2b
750 гэрлийн жилийн зайд байрлах энэ гариг жинхэнэ утгаараа там юм. Өдийг хүртэл нээгдсэн гаригуудаас хамгийн харанхуй нь. Нүүрснээс ч илүү хар бөгөөд гэрлийн дөнгөж 1 хувийг л ойлгоно. Шалтгаан нь тодорхойгүй байгаа боловч гэрэл ойлгогч үүлээр дутагдмал, эсвэл гэрэл шингээгч бодисууд агаар мандалд нь ихээр байрладаг хэмээн таамаглаж байна. Харанхуй гэдэг нь хүйтэн гэсэн үг биш, температур нь ойролцоогоор 980 хэм.
4
WASP-12b
1100 гэрлийн жилийн зайд байрлах энэ гариг нарандаа бага багаар татагдаж байдаг. Тойрог зам нь нарандаа хэт ойрхон учраас үүсэх түрэлтийн хүчээр жил бүр агаар мандлаас нь 200 их наяд тонн супер халуун устөрөгчийн хийн масс сансрын уудамд сарнидаг. Энэ аварга гариг алмаазыг ч агуулах графитан чулуулгаас бүрдсэн гэж үзэж байна.
5
Kepler-16b
200 гэрлийн жилийн зайд байрлах, Санчиртай дүйцэх хэмжээний энэ гариг хос нарыг 229 хоногт нэг удаа тойрдог. Гадаргын температур -85 хэм тул амьдрал оршин тогтноход арай л хүйтэн. Харин түүний аль нэг сар (тэр нь ганц байлаа ч) нь дэлхийнхтэй төстэй агаар мандалтай байж магадгүй хэмээн судлаачид таамаглаж байна.
6
Kepler-10b
560 гэрлийн жилийн зайд байрлах энэ гариг 20 цаг тутамд нэг удаа одоо тойрон эргэнэ. Хэмжээний хувьд дэлхийгээс 1.4 дахин, нягтын хувьд 5 дахин илүү. Гаригийн гадаргууг ган ч хайлуулж чадах 1500 хэмийн халуун лаваас бүрдсэн гэж үзэж байна.
7
CFBDSIR2149
100 гэрлийн жилийн зайд байрлах энэ "гунигт" гариг 2019 онд нээгджээ. Эрдэмтэд тус гаригийг хүрэн одой од эсвэл тэнүүлч гариг гэж үзэж байна. Хэрэв хүрэн одой мөн бол энэ нь гариг бус од байж таарна.
Хэрэв тэнүүлч буюу өнчин гариг бол CFBDSIR2149 нь өөрийн гэсэн одны ойролцоо бүрэлдэн бий болсон боловч ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр огторгуйд хаягдсан гэсэн үг. Температур нь 420 хэм хэмээн тооцоологдож байгаа нь энэ жагсаалтад оруулах нөхцөл болжээ.
8
Kepler-7b
Халуун устөрөгч, гелийгээс бүрдэх энэ гариг Бархасбадиас 1.5 дахин том боловч жин нь талд нь ч хүрэхгүй. Гэрэл ойлголтын коэфициент 0.38 бөгөөд энэ нь хэт өндөр учир нээсэн эрдэмтэд алдаа гэж үзэж байжээ. Гаригийн гадаргын температур 1500 хэм юм.
9
Kepler-13b
Түүхэнд нээгдсэн хамгийн халуун гаригуудын нэг. Гаригийн гадарга Бархасбадьтай төстэй бөгөөд бусад аварга гаригуудын адил үргэлжилсэн хатуу үеүдээс тогтоно. Үеүд нь температур өндөртэйгээс гадна хүчтэй хуйларсан хийн температур нь 2700 хэмд хүрнэ.
10
HD 189773b
63 гэрлийн жилийн зайд байх энэ гариг дэлхийтэй маш адилхан харагдана. Гэхдээ үүнд нь хууртаж болохгүй. Хөх өнгө нь агаар мандал дахь силикатийн нэгдлийн үр дүн юм. Цельсийн 1000 хэмийн халуун энэ гаригийн гадарга дээр шилээр бороо ордог гэвэл итгэх үү. Агаарын хэмээс үүдэн атмосферт агуулагдах бодисууд шил болон конденсацлагддаг байна. Тэдгээр шилэн үртсүүд 6400 км/ц-ийн хурдтай салхи үүсгэдэг.