Бидний хамгийн их мартдаг 10 зүйлс

Бидний амьдрал бүхэлдээ, өдөр бүр хийж хэвшсэн, жижиг хэрнээ чухал зүйлсээс бүрддэг. Өглөө сэрээд нүүр гар, шүдээ угааж, гарахдаа бэлдэн, хуваарьт ажил руугаа явдаг шүү дээ. Үргэлж нэг замаар, нэг л хийдэг зүйлсээ хийсээр... Гэвч тэдгээр нэгэн хэвийн өдрүүдийн дунд ганц нэг зүйлсийг мартах, түүнээсээ болж стресстэх явдал мэр сэр гардаг. Ингээд хүмүүсийн хамгийн түгээмэл мартдаг зүйлсийг сонирхуулж байна. Та ч бас ингэдэг л биз дээ?

Бидний хамгийн их мартдаг 10 зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хувцасны шошго

Бид заримдаа шинэ хувцас авсны дараа үнийн цаасыг нь авахаа мартаж, өөрсдийгөө эвгүй байдалд оруулах нь бий. Ялангуяа гутлын хэмжээ бичсэн шошго, өмдний размерын наалттай цаас гэх мэт... Хүн бүхэн амьдралдаа үүнийг нэг ч удаа болов хийж үзсэн байдаг. Энэ нь цаагуураа бидний ой тогтоолт, анхаарал боломжийг сорьж байгаа хэрэг юм.

Хувцасны шошго

2 Загасаа хооллох

Загас тэжээнэ гэдэг, тухайн хүнд асар их тайтгарлыг өгдөг. Гэвч тэднийг халамжлан, усыг нь сольж, хоолыг нь өглөө оройдоо, эсвэл өдөрт нэг удаа марталгүй өгнө гэдэг жижигхэн ч гэлээ чухал хариуцлагыг шаарддаг юм. Аливаа аялал зугаалгаар явахдаа тэдний орхиод явж болдоггүй. Гэвч бид заримдаа хайртай амьтдаа хооллохоо мартаж, үхэлд хүргэх нь цөөнгүй. Тиймээс магадгүй тэднийгээ хооллох хуваарыг гэрийн гишүүдийн дунд гаргаж, сэрүүлэг тавьж болох юм.

Загасаа хооллох

3 Усаа татах

Угаалгын өрөөнд орж, "ажлаа амжуулчихаад" усаа татахаа мартаж байсан уу? Бид хэргээр биш, хааяа хэт их ядарснаас, яарснаас, эсвэл бүр залхуу хүрснээс болж зүгээр л мартчихдаг шүү дээ. Тиймээс энэ мэт асуудлыг ахин гаргахгүйн тулд аль болох сэрэмжтэй байх хэрэгтэй. Энэ нь эрүүл ахуйн шаардлаганд үл нийцэхээс гадна бусдад таны тухай тун таагүй мэдээллийг хүргэх нь тодорхой. 

Усаа татах

4 Ил захидал

Бид тэр бүр шинэ шуудан, захиа ирсэн эсэхийг шалгаад байж чаддаггүй шүү дээ. Энэ нь заримдаа биднийг төсөөлснөөс ч хэцүү байдалд оруулах нь бий. Тиймээс өдөрт дор хаяж нэг удаа ч болов ил захидал, шуудангийн хаяг, и-мэйл хаягаа шалгаж байх хэрэгтэй. Магадгүй танд сугалааны хонжвор, нууц үгээ шалгах мэйл хаяг, бөглөөд орхисон ажлын анкетны хариу ирсэн байгаа ч юм бил үү?

Ил захидал

5 Эмээ уух

Ямар нэгэн өвчин, урьдчилан сэргийлэх үүднээс бид үргэлж зарим шаардлагатай эмийг уухаа мартдаг шүү дээ. Ингэснээр эмчилгээ үр дүнгээ өгөхгүй, талаар болох нь бий. Тиймээс эм уух цаг, өдрөө нарийн тэмдэглэж, сэрүүлэг, эсвэл зурвас үлдээн өөртөө сануулаарай.

Эмээ уух

6 Хоолны жор

Аливаа хоолыг нь яг жорынх нь дагуу, алдаа мадаггүй хийнэ гэдэг амаргүй билээ. Ялангуяа орц материалын хувьд бид заримдаа өөрчлөх, ихдүүлэх багадуулах нь цөөнгүй. Тиймээс дараагийн удаа амжилттай болсон жороо тэмдэглэн үлдээж, дараагийн удаа дахин хийх хэрэгтэй. 

Хоолны жор

7 Плетка унтраах

Индүү, плетка, телевизор зэрэг цахилгаан хэрэгслийг бид заримдаа унтраахаа мартаж, түүнээс болж гал түймэр гаргах аюултай байдаг. Мөн телевизээ унтраахаа мартаж, шөнөжингөө ажиллуулж, тогны мөнгө үрэх тохиолдлууд ч цөөнгүй. Тиймээс тэдгээр зүйлсийг хэзээ ч асаалттай чигээр нь мартаж болохгүй. Энэ нь таны амь нас, үр хүүхдэд аюултай гэдгийг санаарай.

Плетка унтраах

8 Хогоо хаях

Савнаасаа хальсан хог гэрт үргэлж муу энергийг дуудаж байдаг. Тиймээс муудаж, үнэр орон таны эрүүл мэндэд хор учруулахаас өмнө амжиж хогоо асгаарай. 

Хогоо хаях

9 Баярын онцгой мөч

Та арай ямарваа нэгэн чухал тэмдэглэлт өдөр, хайртынхаа төрсөн өдрийг мартаж байсан юм биш биз? Энэ нь хайртад тань үнэхээр таагүй дурсамжыг үлдээх болно шүү. Тиймээс цаашид чухал тэмдэглэлт өдрийг утас, календар дээрээ тэмдэглэж байх хэрэгтэй.

Баярын онцгой мөч

10 Түлхүүр, гар утас, хэтэвч

Хэрвээ та гадагшаа гарахдаа гэртээ, ажил дээрээ чухал хэрэгцээтэй зүйлс болох түлхүүр, гар утас, хэтэвч зэргээ мартаж орхиод байдаг бол тэдгээрийг нүдэнд харагдахаар газарт тавих нь зүйтэй. Эсвэл тогтсон тавьдаг газартаа болоорой. 

Түлхүүр, гар утас, хэтэвч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()