Түүхэн дэх хамгийн итгэмээргүй, хачирхалтай давхцлууд

Хүн төрөлхтний түүх ойлгомжгүй тохиолдол, гайхалтай давхцалаар дүүрэн. Жишээ нь, өдөр тутмын амьдралд хэрэглэдэг зурагт, автомашин зэрэг нь өнгөрсөн үед адал явдалт уран зохиолын хуудсан дээр анх хэвлэгдэж байсныг яаж тайлбарлах билээ. Эрин зууны тоосонд дарагдсан түүхийн хуудсыг сөхөж, хамгийн гайхалтай давхцлуудтай танилцья.

Түүхэн дэх хамгийн итгэмээргүй, хачирхалтай давхцлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ромын захирагчид

Тибр мөрөнд хаягдсан ихэр Ромул болон Ремийг өлөгчин чоно аварч өсгөсөн домгийг уншигч та сонссон байх.

Эр өсөж, эсгий сунан 18 нас хүрэн аврагдсан газраа суурин газар барих эрхтэй болжээ. Ах дүүгийн хооронд маргаан гарч Ромул Ремийг хөнөөн, Ром хотын анхны захирагч болсон гэдэг.

Харин хожим 476 онд Рим хот Одоакрын дайчдын бүслэлтэд орж, сөнөхөд Ромын сүүлийн захирагчийг мөн Ромул гэдэг байжээ.

Ромын захирагчид

2 Нэг тавилантай хоёр эр

Италийн Умберто I хаан нэгэн ресторанд өөртэйгөө усны дусал мэт адилхан эртэй таарсан нь тус рестораны эзэн байжээ.

Тэд хоёул 1814 оны 3-р сарын 14-нд төрж, Маргарита нэртэй эмэгтэйчүүдтэй гэрлэсэн байна. Умберто хаан ширээнд суусан жил нөгөө Умберто ресторанаа нээжээ.

1900 оны 06-р сарын 29-нд Умберто хаанд түүний "ихрийг" буудаж хөнөөсөн гунигт мэдээг дуулгажээ. Гэтэл мөн энэ өдөр түүнийг төрийг эсэргүүцэгч нэгэн буудаж алсан байна.

Нэг тавилантай хоёр эр

3 Харь гаригийн эр

Галлея сүүлт од 1835 онд дэлхийд хамгийн ойртоход төрсөн хэмээн Америкийн алдарт зохиолч Марк Твен (Mark Twain) өөрийн төрсөн өдрийн талаар байнга хошигнодог байв. 1909 онд өөрийн ойр дотнын хүмүүс, найз нөхдөдөө Галлея сүүлт од ойртож байгаа тул энэ дэлхийг орхих цаг болсон хэмээн мэдэгджээ. Яг л түүний хэлснээр 1910 онд Галлея сүүлт од дэлхийд хамгийн ойрхон байхад алдарт зохиолч хорвоог орхисон гэдэг.

Харь гаригийн эр

4 Үгийн сүлжээний нууц

Дэлхийн II дайны үед англи-америкийн десант хойд Нормандад газардахын өмнө «The Daily Telegraph» сонинд дайны ажиллагааны бүх нууц үгтэй үгийн сүлжээ хэвлэв.

Холбоотны цэргийн удирдлагад ашиглах нууц үг «Оверлорд»— «Нептун», «Юпитер», «Юта» зэрэг олон үг энэ үгийн сүлжээнд багтсан тул тусгай албаныхан ийм үнэ цэнэтэй мэдээлэл хэрхэн алдагдсан болохыг мөрдөөд сургуулийн ахмад багш чөлөөт цагаараа үгийн сүлжээ зохиож, мөнгө олдог байсныг олж тогтоосон байна.

Үгийн сүлжээний нууц

5 Хоёр хааны түүх

Гай Юлий Цезарь, оросын хаан Пётр I хаан улсынхаа түүхэнд анх удаа өөрсдийгөө хаанаар өргөмжилсөн. Манай эриний 46 онд Юлий Цезарь цаг тооллыг эхлүүлж нэг сарын 1-нд шинэ жил тэмдэглэхээр зарлигдсан бол Пётр I хаан Орост шинэ жилийг 1 сарын 1-нд тэмдэглэх зарлиг буулгажээ.

Тэд хоёул хэдэн зуун жилийн зайтай цэрэг армийн зохион байгуулалтын талаар адилхан нэртэй зохиолууд бичсэн байна.

Цезарийн зарлигаар Ромын армид инженерийн албан тушаал бий болсон бол Пётр I хааны зарлигаар оросын армид төв штаб, инженерийн алба байгуулсан.

Хоёр хааны түүх

6 Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч

Америкийн Нэгдсэн Улсын хоёр Ерөнхийлөгчийн амьдралын үйл явдал, он цагийн дарааллаар таарч, тэр ч бүү хэл эргэн тойрны хүмүүсийн овог нэр хүртэл адил байсныг та мэдэх үү?

1991 онд энэхүү давхцлыг шинэчлээд 16 байгааг нь тогтоосон. Абраам Линкольн 1860 онд Ерөнхийлөгч болсон бол Кеннеди 1960 онд АНУ-н Ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Хоёул баасан гарагт эхнэрийнхээ дэргэд буудуулж нас нөгчсөн. Тэр бүү хэл алуурчдын төрсөн огноо 100 жилийн зөрүүтэй байжээ.

Линкольн болон Кеннеди нарыг хорвоог орхисны дараа үйл хэргийг нь адилхан Жонсон нэртэй хүмүүс үргэлжлүүлсэн бөгөөд тэдний насны зөрүү яг 100 жил.

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч

7 Цаг хугацааны ид шид

Энэ хорвоо дээр хэн хамгийн анх анзаарсан бол гэмээр түүхэн давхцалтай танилцья.

Европт дайн эхлүүлсэн жанжид болох Адольф Гитлер, Наполеон Бонапарт нарын амьдралын чухал үйл явдлууд бүгд 129 жилийн зайтай байдаг.

Адольф Гитлер 1889 онд төрсөн бол Наполеон Бонапарт 1760 онд төржээ. Наоплеон эр 1804 онд Францын эзэн хаан болсон бол Гитлер 1933 онд Германы канцлер болсон. Орос улстай 1812 болон 1941 онд тус тус дайн эхлүүлсэн байдаг.

Цаг хугацааны ид шид

8 Эзэнт гүрний түүх

Аугаа удирдагчдаас гадна бүхэл бүтэн эзэнт гүрнүүд түүхэн давхцалд өртөж байсан гэвэл та итгэх үү?

Романовын удмынхны засаглал Михаил хааныг хаан ширээнд суухаасаа өмнө Ипатьевский хийдэд хамгаалж байв. Оросын сүүлийн эзэн хаан мөн гэр бүл, албат хамжлагатайгаа цуг Ипатьевский хийдэд сууж байв. Рюриковичийн удам ханхүү Дмитрий нас нөгчсөнөөр тасарсан бол, Романовын удам мөн ханхүү Алексей нас нөгчин тасарчээ.

Эзэнт гүрний түүх

9 Үйл явдлын дараалал

Эртний Грекийн философич Гераклит Эфесский болон Фридрих Энгельс «12 мянган жилийн зайтай эх дэлхий буцан анхны хэвэндээ орж байдаг» хэмээн мэдэгджээ.

12000 жил хэт урт хугацаа бол Орост яг 12 жилийн зайтай ямар үйл явдал болоод өнгөрснийг харцгаая.

  • 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал болж, иргэний дайн эхэлсэн.
  • 1929 онд Сталин өөрийн эрх мэдлийг бататгаж, үйлдвэржилт эхэлсэн.
  • 1941 онд Аугаа эх орны дайн эхэлсэн.
  • 1953 онд Сталины үхлийн тухай мэдээ Зөвлөлт холбоот улсыг цочроосон.
  • 1965 онд Хрущевын засаглал дуусав.
  • 1977 онд Зөвлөлт холбоот улсын шинэ үндсэн хуулийг баталсан.
  • 1989 онд Берлины ханыг нурааж, Зөвлөлт холбоот улс задрах эхлэлийг тавьсан.

Үйл явдлын дараалал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()