Хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн том зүйлс

"Бурхан хүнийг бүтээж, бусдыг нь инженерүүд бүтээдэг" гэсэн үг бий. Иргэншил үүсэж, анхны өнхөрдөг дугуйг зохион бүтээж байснаас хойш дэлхийн настай харьцуулвал дэндүү богинохон хугацаа өнгөрсөн ч хүн төрөлхтний сэтгэн бодож, зохион бүтээх цараа аль хэдийн нарны аймгаас хальжээ. Ингээд түүхэнд хүний, тэр тусмаа инженерийн гараар бүтээгдсэн агуу том бүтээн байгуулалтуудаас хүргэж байна.

Хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн том зүйлс

1 Онгоц: Антонов Ан-225 «Мрия»

Өнгөрсөн зуунд АНУ болон ЗХУ-ын хоорондын Хүйтэн дайн, сансрын уралдааны "ачаар" олон гайхалтай техник, технологи төрөн гарсны нэг нь Антонов Ан-225 «Мрия» тээвэрлэгч онгоц юм. ЗХУ-ын тал "Буран" хэмээх дахин ашиглах боломжтой сансрын хөлгийг зөөвөрлөх зорилгоор Ан-225 онгоцыг анх бүтээж байжээ.

Харамсалтай нь "Буран" хөтөлбөр амжилт олоогүй бөгөөд Ан-225 ердөө 14 удаа агаарт хөөрөхдөө нийт нислэгийн цаг нь нэг өдрөөс хэтрээгүй гэнэ.

Далавчны урт нь 88 м, их биеийн урт нь 84 м хүрэх энэхүү аварга онгоц нь нэг удаагийн шатахуун дүүргэлтээр 4000 км зайг туулах чадалтай юм. 

Онгоц: Антонов Ан-225 «Мрия»

2 Телескоп: "Arecibo" ажиглалтын төв

"GoldenEye" болон "Contact" зэрэг кинонууд дээр гарсны хүчинд энэхүү ажиглалтын төв жуулчдын дунд багагүй нэр хүндтэй болоод амжсан юм. Бодит байдал дээр "Arecibo" ажиглалтын төв нь Пуэрто Рико оронд байрладаг бөгөөд дэлхийн хамгийн том радио дуран авай гэж тооцогддог. 

Ийм хэмжээний дуран авай бүтээхийн тулд шинээр нүх ухахын оронд өмнө нь байсан шохойн чулуун хотгорыг ашигласан байна. Arecibo-ийн гол үүрэг нь гараг эрхэсийн хөдөлгөөнийг тэмдэглэх, дэлхийд ойртон ирж буй солирыг илрүүлэх аж. Үүнээс дээр "Arecibo"-гоор хэд хэдэн удаа радио дамжуулалт хийж байжээ. 1974 онд эрдэмтэд уг байгууламжийг ашиглан 21,000 гэрлийн жилийн зайд орших М13 оддын бөөгнөрөл рүү дохио илгээж чадсан юм. 

Телескоп: "Arecibo" ажиглалтын төв

3 Байгууламж: Гурван хавцлын далан

Хятадын Хубэй мужийн нутагт, Хөх мөрөн дээгүүр баригдсан Гурван хавцлын далан нь дэлхийн хамгийн том байгууламж юм. Үүнийг барихын тулд Хятадын эрх баригчид маш том эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. 1920-иод онд тус даланг барих тухай анх яригдаж эхэлсэн бөгөөд тэр үед хүртэл байгаль орчныг хамгаалагчдын зүгээс шүүмжлэлд өртөж байжээ. Гэхдээ эрх баригчид энэхүү даланг ямар ч байсан барих ёстой хэмээн үзсэн байдаг. Учир нь өмнөд Хятадад борооны улирал эхлэхэд Хөх мөрөн эргээсээ хальснаар ойролцоох сав газар тэр чигтээ усанд автаж, олон сая иргэд үерийн гамшигт өртдөг байжээ. Гурван хавцлын далангийн тусламжтай усыг тогтоож олон мянган жилийн турш тус нутгийн иргэдийн хар дарсан зүүд болдог үерээс хамгаалах боломжтой болсон байна. 

Барилгын ажил 1994 онд эхэлж, 2006 онд дууссан бөгөөд 2003-2012 оны хооронд далан дунд усан цахилгаан станц амжилттай байгуулсан гэнэ. Уг байгууламжийг бүтээхэд 28 сая м3 бетон, 463,000 тонн ган ашигласан байна. Хэмжээний хувьд урт нь 2334 м, өндөр нь 185 м юм. Цахилгаан станц нь 22,500 мегаваттынг хүчин чадалтай (16.9-22.5 сая өрхийг хангахад хүрэлцэнэ) учраас Хубэй мужийн эрчим хүчний асуудлыг ч мөн шийдсэн байна. Мөн энэхүү далангийн тусламжтай далайгаас эх газрын гүн рүү 2253 км хүртэл усан онгоц явуулдаг болгож, Хятадын хамгийн хурдацтай хөгжиж байгаа Чунцин хотод хүрэх үүдийг нээсэн байна. 

Байгууламж: Гурван хавцлын далан

4 Сүлжээ: Усан доорх холбооны шугам

Орчин үед утасгүй технологи гэрлийн хурдаар хөгжиж байгаа ч шугаман сүлжээ нь харилцаа холбооны хамгийн найдвартай хэлбэр хэвээр байгаа билээ. Тиймээс  дэлхийг хэрсэн усан доогуурх харилцаа холбооны шугамыг одоо ч гэсэн шинээр татаж байгаа юм. 

Мэдээж манай гарагийн ихэнх хэсгийн далай эзэлдэг учраас холбооны шугамыг усан доогуур тавих хэрэг гардаг. Үүнийг дагаад далай доор асар том хэмжээний дэд бүтэц байгуулах шаардлагатай болсон байна.

Өнөөдөр орчин үеийн цахим холбооны амин судас болсон шилэн кабель, түүнийг дагасан дэд бүтцийн байгууламж нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том зүйлд тооцогдох болжээ. 

Анх 1850-аад онд цахилгаан мэдээ илгээх шугамыг Английн сувгаар татаж байжээ. Харин 2019 оны байдлаар нийт 1.9 сая км урт, 378 хэсгээс бүрдэх кабель татаад байгаа аж. Энэхүү агуу бүтээн байгуулалтын ихэнх хэсэг нь далай доор байдаг учраас тэр болгон хүмүүс мэддэггүй аж.

Сүлжээ: Усан доорх холбооны шугам

5 Хөшөө дурсгал: Эв нэгдлийн хөшөө

Аливаа улс төрийн зүтгэлтэн, шашны төлөөлөгчдөд зориулсан томоохон байгууламжууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Хамгийн том шашны холбогдолтой хөшөө нь Хятадын Жаокун дахь 128 м өндөр Бурхан Буддагийн хаврын сүмийн хөшөө юм. 

Харин 183 м өндөр Эв нэгдлийн хөшөө дэлхий дээрх хамгийн том хөшөө гэж тооцогддог аж. Энэтхэгийн Гужарат мужид байрлах тус хөшөө нь Ерөнхий сайд асан Сардар Валлабхайг дүрсэлсэн байна. Тэрээр Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагчдийн нэг бөгөөд Бүгд найрамдах Энэтхэг улсыг байгуулахад хамгийн том нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг хэмээн хүндлэгддэг юм. 

Нийт 420 сая ам.долларыг энэхүү төсөлд зориулсан нь багагүй хэл амны бай болоход хүргэжээ. Ихэнх хүмүүс Сардар Валлабхай амьд байсан бол ийм зүйлд тийм их мөнгө зарахыг яавч зөвшөөрөхгүй байсан хэмээн үзсэн байна. 

Харин Сардарыг өнөөг хүртэл олон энэтхэгчүүд хүндэлдэг учраас тус хөшөө нь орон нутгийн аялал жуулчлалыг тэлэхэд нөлөөлсөн аж. 

Хөшөө дурсгал: Эв нэгдлийн хөшөө

6 Усан сан: Кариба нуур

Урсгал усыг бооход л хангалттай учраас нуур бий болгох нь маш хялбархан ажил гэж тооцогддог. 1959 онд Африкийн Замбези мөрөн дээр яг энэ аргыг хэрэглэж, амжилтанд хүрсэн юм. Африкийн хамгийн том даланд тооцогдох болсон Карибагийн даланг барьж, Замбези мөрний усыг тогтооход тэнгис гэмээр их устай нуур бий болжээ. 

Кариба нэртэй болсон тэрхүү нуур өдгөө 5200 км.кв талбайтай, 1 сая 241 мянган куб метр усны нөөцтэй. Мөн Замби болон Зимбабве улсуудын хилийг заагладаг, тус хоёр орны жуулчдын гол зорих цэг болжээ.

Усан сан: Кариба нуур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()