"Тансаглалын дээд" - Өнөө цагийн хамгийн үнэтэй 5 бугуйн цаг

Өнөө үед бугуйн цагийг зөвхөн цаг харах хэрэгсэл бус хүний зиндаа илэрхийлэх гоёл хэмээн үзэх болсон билээ. Ялангуяа карьерыг чухалчилдаг, чинээлэг хүмүүс өөрийн боломж бололцоог илтгэх цаг зүүх нь маш чухалд тооцогддог. Үүнийг дагаад ёстой л ангайж хоцрохоор үнэтэй цагнууд зах зээлд гарч ирэх болсон байна. Энэ үүднээс та бүхэнд өнөө үеийн хамгийн үнэтэй цагнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

"Тансаглалын дээд" - Өнөө цагийн хамгийн үнэтэй 5 бугуйн цаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Graff Hallucination - 55 сая ам.доллар

2014 онд "Graff" брэндийн үүсгэн байгуулагч Лоренз Графф өөрийн гараар энэхүү цагийг бүтээжээ. Ингэхдээ цагны шигтгээ болсон үнэт чулуунуудыг өөрийн хувийн цуглуулгаас авсан байна. Нийтдээ 110 каратын алмаазнуудаас бүтсэн Graff Hallucination нь Лорензын хувийн эзэмшилд байсаар байгаа аж. 

Graff Hallucination - 55 сая ам.доллар

2 Graff Diamonds The Fascination - 40 сая ам.доллар

Нийт 152.96 каратын алмаазнаас бүрдсэн ч "Graff Hallucination"-ийг бодвол шигтгээнүүд нь жижиг тул арай хямд буюу 40 сая ам.доллараар үнэлэгджээ. 2015 онд бүтээгдсэн Graff Diamonds The Fascination-ийн голын 33.13 каратын алмазыг нэг бол цаган дээр байрлуулах эсвэл салгаад бөгжний шигтгээ болгон зүүх боломжтой аж. 

Graff Diamonds The Fascination - 40 сая ам.доллар

3 Patek Philippe Grandmaster Chime Ref. 6300A - 31 сая ам.доллар

2014 онд Швейцарийн хамгийн анхны цагны брэнд "Patek Philippe"  нь Henry Graves Supercomplication гэх цагаа 24 сая ам.доллараар борлуулж дээд амжилт тогтоосон юм. Харин үүнээс 5 жилийн дараа Grandmaster Chime Ref The 6300A гэх цагаа бүтээсэн нь 31 сая ам.доллараар үнэлэгджээ. Нийтдээ 1,366 механик хэсгээс бүрдэх энэхүү цаг нь хуанли, минут хэмжигч, хоёр цагийн бүс хэмжигч, сарны хөдөлгөөн хэмжигч зэргийг агуулсан аж. 

Patek Philippe Grandmaster Chime Ref. 6300A - 31 сая ам.доллар

4 Breguet Grande Complication Marie-Antoinette 160 - 30 сая ам.доллар

18-р зууны үед Абрам-Луи Брегет хэмээх алдартай цагчинд нэр нь үл мэдэгдэх хүн нэгэн захиалга өгчээ. Тэр хүн энэхүү цагаа францын хатан хаан Мари Антуанетад бэлэглэхээр төлөвлөсөн байна. Харамсалтай нь Францад хувьсгал гарч хатан хаан цаазлуулсны зэрэгцээ тус цагны загвар нь хэт нарийн бүтэцтэй байсан тул Абрам-Луи Брегет дуусгаж чадалгүй нас баржээ. Харин түүний хүү аавыгаа өөд болсноос 4 жилийн дараа буюу 1827 онд цагийг бүтээж дуусгасан байна. Нийтдээ энэ ажилд аав хүү хоёр 44 жилийг зарцуулсан аж. 

Мэдээж хэрэг ийм чухал бүтээл үнэлж баршгүй эрдэнэ болсон юм. Тус цагны анхны жинхэнэ эзэн нь Маркиз де ла Гроу гэгч эрхэм байсан бөгөөд түүний дараа цуглуулагч Спенсер Брунтон, Данийн урлагийн бүтээлийн наймаачин Мюррей Маркс, цаг үйлдвэрлэгч Луи Альберт Дезутер, Британийн язгууртан Дэвид Саломон зэрэг хүмүүсийн гар дамжсан байна. Эцэст нь Дэвид охин Вера Брайсэд цагаа өвлүүлсэн юм. Харин Вера өөрийн байгуулсан "Исламын урлагийн бүтээлийн музей"-д цагаа хандивлажээ. 

Breguet Grande Complication Marie-Antoinette 160 - 30 сая ам.доллар

Тус цагийг өдгөө 30 сая ам.доллараар үнэлсэн байна. 

Абрам-Луи Брегетийн байгуулсан Breguet компанийн цагчид 2005 онд тус цагны хуулбарыг хийж олон нийтэд танилцуулсан байдаг. 

5 Joaillene Manchette - 26 сая ам.доллар

Нийтдээ 500 алмаазнаас бүтсэн энэ бүтээл цаг гэхээс илүү бугуйвчтай төстэй болжээ. Үүн дээр шигтгэж өгсөн жижигхэн цагийг бусад дөрвөлжин шигтгэмлүүдээс нь ялгаж харахад хэцүү ч цэвэр гоёлын зориулалттай учраас тийм ч чухал биш байх. 

Joaillene Manchette - 26 сая ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()