Хүмүүсийн үнэгүй шахуу олж авсан эд зүйлс хосгүй үнэт дурсгал байж таарсан тохиолдлууд

Зах дээрх хуучны эдлэлүүд дунд, эсвэл бүр хогийн сав дотор сонирхол татах зүйл хэвтэж байхтай та өмнө нь таарч байсан байх. Тэгвэл зарим хүмүүс тэдгээр зүйлсээ гэртээ авчирч, цуглуулгадаа нэмэрлэх дуртай байдаг. Хожим тэрхүү сонирхолтой "хог" нь маш өндөр үнэ хүрэх дурсгалт зүйл болж хувирсан тохиолдол цөөнгүй байдаг гэнэ.

Хүмүүсийн үнэгүй шахуу олж авсан эд зүйлс хосгүй үнэт дурсгал байж таарсан тохиолдлууд

1 Алмаазан бөгж - 607 мянган ам.доллар

Баруун Лондонгийн оршин суугч Дебра Годдард хэмээх бүсгүй 1986 онд гудамжны худалдаанд зарж байсан шилэн бөгжийг 13 ам.доллараар авч байжээ. 

Үүнээс 33 жилийн дараа Дебрагийн ээж нь хамаатандаа залилуулж сохор зоосгүй болсон гэнэ. Тиймээс Дебра өмч хогшлоосоо үнэ хүрэхийг нь зарж ээждээ туслахаар шийдсэн тул гэртээ үнэт эдлэлийн үнэлгээчин авч ирсэн байна. Гэтэл үнэлгээчин олон жилийн турш хүүхдүүдийн тоглоом болж мартагдсан өнөөх бөгжийг нь хараад ухаан алдах шахжээ. Алмаазан бөгжтэй гэдгээ мэдэж, балмагдсан бүсгүй шөнөжин юу хийхээ мэдэхгүй балмагдан суусан байна.

Эцэст нь Дебра бөгжөө дуудлага худалдаанд оруулахаар шийджээ. Удтал үнэ хаялцсаны дараа тэрхүү 26.27 каратын "тоглоом" нь 607 мянган ам.доллар хүрсэн юм. 

Ийнхүү Дебра ээжийнхээ бүх өрийг дараад зогсохгүй Барбадос, Лас Вегас зэрэг газруудаар аялсан гэнэ. 

Алмаазан бөгж - 607 мянган ам.доллар

2 АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг - 2.42 сая ам.доллар

Филадельфи хотын нэгэн иргэн хар зах дээрээс жаазтай хуучны зургийг 4 ам.доллараар худалдан авчээ. Түүнд жааз нь л таалагдсан учраас зургийг нь авч хаяад өөр зураг хийхээр төлөвлөсөн аж.

Залуу гэртээ очоод жаазны тагийг автал ар талаас нь нэгэн бичиг унав. Нэлээн чухал бололтой тэрхүү бичгийг юмыг яаж мэдэхэв гээд шалгуултал АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг бичгийн жинхэнэ хувь болж таарсан байна. Хожим нь тэрхүү бичиг дуудлага худалдаан дээр 2.42 сая ам.долларын үнэ хүрсэн аж.

1776 онд АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг бичгийг 500 хувь хэвлэсэн байдаг бөгөөд 1989 он хүртэл ердөө 23 хувь нь бүрэн бүтнээрээ үлдсэн хэмээн тооцож байв. 

АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг - 2.42 сая ам.доллар

3 Навахо омгийн хөнжил - 1.5 сая ам.доллар

Лорен Крейцер хэмээх бүсгүй 2007 онд авто осолд орж хөлөө гэмтээснээс болоод хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Байнга тэргэнцэртэй явах болсон Лорен төрөөс тэтгэмж авах хүсэлт гаргасан ч тэр нь бүтэлгүйтэв. 

2011 онд Лорений эмээ нь нас барахдаа түүнд хуучин хөнжлөө гэрээслэн үлдээжээ. Үзэмж муутай, хуучны юмаар яах ч билээ гэж бодсон тэрээр хөнжлийг хуучин эдлэлийн үзэсгэлэн худалдаан дээр зарахаар шийдэв. 

Тэгтэл тэр үед үзэсгэлэнг сонирхон явж байсан нэгэн үнэлгээчин Лорены хөнжлийголж  хараад гайхсан байна. Учир нь өнөөх хэнд ч хэрэггүй гэсэн хөнжил нь уугуул америкийн Навахо омгийн урчуудын нэхсэн, 1880 оны үед хамаарах ховор эдлэл таарав. Лорен тэрхүү хөнжлөө дараа нь дуудлага худалдаанд оруулж 1.5 сая ам.доллараар зарсан байна. 

Навахо омгийн хөнжил - 1.5 сая ам.доллар

4 Фабержегийн өндөг - 20 сая ам.доллар

Үнэт металлын наймаачин нэгэн эр хуучны алтан өндгийг 14 мянган ам.доллараар худалдаж аваад хайлуулж зарахаар төлөвлөжээ.  Сайн шинжилж үзтэл тэрхүү өндөг нь үнэхээр уран хийцтэй болохыг ойлгоод үнэт эдлэлийн мэргэжилтэн дуудсан байна. 

Азаар тэрхүү мэргэжилтэн нь Орос гаралтай эдлэлд мэргэшсэн нэгэн байсан учраас өнөөх хайлуулах гэж байсан өндөг нь Фабержегийн бүтээл болохыг таньсан байна. Тэгэхдээ бүр зүгээр ч Фабержегийн бүтээл биш Оросын хааны гэр бүлийн цуглуулгын алдагдсан гэж тооцогддог байсан өндөг байсан аж. 

Мэдээж үнэт металлын наймаачин маань өндгөө зарсан гэнэ. Худалдан авагч болоод худалдагчийн аль аль нь нэрээ нууцалсан боловч мэргэжилтнүүд өндгийг 20 сая ам.доллар хүрсэн гэж таамаглажээ. 

Фабержегийн өндөг - 20 сая ам.доллар

5 Эдморын солир - 100 мянган ам.доллар

Мичиган мужийн Эдмор хотод амьдардаг нэгэн фермер эр том төмөр хэлтэрхийгээр хашааныхаа хаалгыг ивдэг байжээ. Тэрээр фермээ 80-аад онд худалдаж авах үед өмнөх нь эзэн нь өнөөх төмрийг 30-аад онд олдсон солирын хэлтэрхий гэж хэлсэн боловч үүнийг нь нэг их тоогоогүй байна. 

Үүнээс 30 жилийн дараа фермер эр юмыг яаж мэдэхэв гээд Төв Мичиганы их сургуульд "ивээс төмөр"-өө шалгуултал үнэхээр солир болохыг нь баталсан байна. Одоогийн байдлаар тус солирыг 100 мянган ам.доллараар үнэлэгджээ. 

Эдморын солир - 100 мянган ам.доллар

6 Аварга сувд - 100 сая ам.доллар

2006 онд Филиппиний Палаван арал дээр амьдардаг нэгэн загасчин эр далайгаас том цагаан чулуу татаж гаргаад, гэртээ аваачиж хадгалахаар шийджээ. Мань эр чулууг орон доороо хийгээд таг мартаж орхисон бөгөөд 10 жилийн дараа гэр нь шатах үед л дахин олсон байна.

2016 онд тэрээр чулууг Пуэрто Принсеска дахь аялал жуулчлалын оффист аваачиж шинжлүүлжээ. Тэгтэл өнөөх чулуу нь аварга сувд болж таарав. 30.48 см өргөнтэй, 67 см урттай, нийт 34 кг жинтэй сувд нь 100 сая долларын үнэ хүрсэн аж.

Аварга сувд - 100 сая ам.доллар

7 "Христийн доромжлол" - 6.6 сая ам.доллар

Францын Компьене хотод амьдардаг өндөр настан эмэгтэй байшингаа зарахаар болсон учраас гэртээ үнэлгээчин дуудуулжээ. Мэргэжилтэн Филомена Вулф эд зүйлсийг нь үнэлж байгаад гал тогооны өрөөнд зуухны дээр нь өлгөөтэй байсаэн жижигхэн зургийг анзаарчээ. Хожим нь тэрээр энэ зураг нь 13-р зууны үед амьдарч байсан нэрт Италийн зураач Чимабуэ-н бүтээл болохыг тогтоосон байна

"Христийн доромжлол" гэж нэрлэгддэг энэхүү гайхамшигт бүтээл нь Есүсийн цовдлуулах үеийг дүрсэлсэн цуврал зургуудын нэг юм. Гэрийн эзэгтэй энэ зургийг маш удаан хадгалсан тул хаанаас авснаа санахгүй байсан бөгөөд зүгээр л "хуучны орос зураг" гэж боддог байжээ. "Христийн доромжлол"-ыг одоогийн байдлаар 6.6 сая ам.доллараар үнэлээд байна. 

"Христийн доромжлол" - 6.6 сая ам.доллар

8 "Жаал хүү Билли"-ийн гэрэл зураг - 5 сая ам.доллар

2015 онд нэгэн эр Калифорнийн Фремонт хот дахь хуучин эдлэлийн дэлгүүрээс доорх гэрэл зургийг 2 ам.доллараар худалдаж авчээ. Тэгтэл хожим нь өнөөх зураг "Жаалхүү Билли болон Линкольн тойргийн бүлэглэл" хэмээх гэмт бүлэглэлийнхний зураг болж таарсан байна. 

Цуутай ковбой болох Жаалхүү Билли нь 21 нас хүрэхээсээ өмнө 20 хүнийг буудан хороож, Америк даяар алдаршиж байсан юм. Тэр үеэс хойш түүний амьдралаас сэдэвлэсэн олон ном зохиол, кино үзэгчдийн хүртээл болсноор Жаалхүү Билли бүх цаг үеийн хамгийн алдартай ковбой болж чадсан юм. 1878 онд дарсан тус гэрэл зураг нь 5 сая ам.доллараар үнэлэгдсэн байна. 

"Жаал хүү Билли"-ийн гэрэл зураг - 5 сая ам.доллар

9 Бэйсболын картууд - 1 сая ам.доллар

5 жилийн өмнө нэгэн өндөр настай эмэгтэй хуучин бэйсболын картын цуглуулгаа эртний эдлэлийн үзэсгэлэн дээр авчирчээ. Тэрээр энэхүү цуглуулгаа 19-р зууны үед Бостон хотод дотуур байр ажиллуулж байсан эмэг эхээсээ өвлөж авсан аж. 

Тэгтэл энэхүү картууд нь бэйсболын "Boston Red Stockings" буюу өнөөгийн алдарт "Boston Red Sox" багийн анхны гишүүдийн бүрэн цуглуулга болж таарсан байна. Тэгээд ч зогсохгүй багийн зүгээс эмэгтэйн эмэг эхэд зориулж тусгайлан бичсэн захидал хүртэл хавсаргасан байжээ. Мэргэжилтнүүд энэхүү цуглуулгын 1 сая ам.доллараар үнэлсэн гэнэ. 

Бэйсболын картууд - 1 сая ам.доллар

10 Apple I компьютер - 200 мянган ам.доллар

2015 онд Цахиурын хөндийд амьдардаг нэгэн эмэгтэй нөхрөө нас барсны дараа гаражаа цэвэрлэж, хэрэггүй гэсэн зүйлсээ хаяжээ. Ингэхдээ тэрээр нэгэн хуучин компьютрийг цахилгаан хэрэгсэл устгалд оруулдаг газарт авчирч өгсөн байна. 

"Clean Bay Area" хэмээх тэрхүү компанийн төлөөлөгч удалгүй тэрхүү эмэгтэйтэй яаралтай холбогдох шаардлагатай болов. Учир нь тус хуучин эд нь 1976 онд ердөө 200 ширхэг үйлдвэрлэгдэж байсан Apple I компьютерийн нэг болж таарчээ. Харамсалтай нь өнөөх эмэгтэй ямар ч утасны дугаар, холбоо барих мэдээллээ үлдээгээгүй байсан тул "Clean Bay Area" тус компьютерийг 200 мянган ам.доллараар зарсан байна. 

Apple I компьютер - 200 мянган ам.доллар

11 Энди Уорхолын зураг - 2 сая ам.доллар

Английн нэгэн бизнесмэн эр Лас-Вегас хотод явж байгаад нэгэн зургийг 5 ам.доллараар худалдаж авчээ. Тэрхүү зургийг зарсан хүн "Үүнийг би авга эгчээсээ өвлөж авсан. Эгч маань Энди Уорхолыг бага байхад нь хардаг байсан гэсэн" гэж хэлсэн аж. 

Яриаг нь төдийлөн тоогоогүй англи эр зургийг эргүүлж хартал үнэхээр алдарт зураач Энди Уорхолын гарын үсэг дээр нь байх нь тэр. Тус зургийг 2 сая ам.доллараар үнэлсэн ч англи эр зарахыг огт хүсэхгүй байгаа гэнэ. 

Энди Уорхолын зураг - 2 сая ам.доллар

12 Зэс эдлэл - 2 сая фунт

Нэгэн мужаан эр айлын зооринд 40 жил хадгалагдсан зэс эдлэлүүдээр юм урлахаар шийдэж, 60 мянган паундаар худалдаж авсан аж. Дараа нь мужаан эр өнөөх эдлэлүүдээ маш уран хийцтэй болохыг нь анзаарч үнэлгээний мэргэжилтэн дуудсан байна.

Үнэхээр ч өнөөх "хог" болсон эдлэлүүд нь Италийн алдарт дизайнерүүд болох Валли ба Коломбо нарын хийсэн ховор эдлэл болж хувирав. Дор хаяж 65 жилийн настай тэрхүү зэсэн эдлэлүүд нь нийлээд 2 сая паундын үнэ хүрчээ. 

Зэс эдлэл - 2 сая фунт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()